Өнөөдөр танай гэр бүлийнхэн хаашаа агаарт гарч, хэнтэй уулзаж,
юуг сурч мэдэхээр тэмүүлж байна вэ?
Нэг өдрийн энэ хөтөлбөр нь дараах боломжуудтай
- Дөрвөн шагайгаар тоглох шагайн тоглоомоос заалгаж, тоглоно Нэмэлт боломж
юуг сурч мэдэхээр тэмүүлж байна вэ?
Хэнийд зочлох гэж байна вэ?
ХоостАйлд зочлох хөтөлбөр
Аялал, амралтын өдрөө байгалийн орчинд, бүтээлч гэр бүлтэй хамт өнгөрүүлэх хүсэлтэй гэр бүл, хос залуус, найз нөхдөд зориулсан сургалт, оролцооны хөтөлбөр.
Нэг өдрийн энэ хөтөлбөр нь дараах боломжуудтай
- Шилмүүст ойн тунгалаг агаарт алхаж, байгаль ажиглах
- Монголын хөлөгт тоглоомуудаас суралцана
- 4 шагайгаар тоглох тоглоомуудаас заалгаж, тоглоно
- Халуун хоол, цайгаар дайлуулна
- Гэр доторх, гадаах ажил хөдөлмөртэй танилцаж, оролцох
Хөтөлбөрт юу багтсан вэ?
- Улирлын хоол хүнсээр угтаж, халуун хоол цайг хамтдаа бэлтгэж хүртэнэ.
(зуны улиралд хярам, өрөм, тараг,
намрын улиралд байцааны халуун салад, тараг,
өвлийн улиралд битүү шөл, ээзгий ааруултай цай,
(зуны улиралд хярам, өрөм, тараг,
намрын улиралд байцааны халуун салад, тараг,
өвлийн улиралд битүү шөл, ээзгий ааруултай цай,
хаврын улиралд халгайтай хуушуур, халгайны ундаа)
- Хүмүүжил төлөвшилд нэн тустай Монгол ардын хөлөгт тоглоомоос сурах, дадлагажихад зориулагдсан Есөн даваа тоглоомын богцыг хэрэглэн хөлөгт тоглоомоос заалгаж, тоглоно
- Дөрвөн шагайгаар тоглох шагайн тоглоомоос заалгаж, тоглоно
- Гэртээ гадаадын аялагчдийг хэрхэн ирүүлэх талаар зочдын дэвтрийг хэрэглэн танилцах
- Гадаад улсуудад хэрхэн аялж байсан #ШагайтайҮүргэвч аяллын үйл явдал, мэдээлэл
- Өрхийн төсөв хөтлөж, нэгтгэж дүгнэдэг туршлага
- Сүү хөөрүүлэх, тараг бүрэх
- Сагс, гар бөмбөг тоглох, олсон хананд авирах спортын талбайн орчин
- Цас хайлж, ундны усаа бэлтгэх
- Уул руу алхаж цэцэг ургамал ажиглах
- Түлээний мөчир түүж ирэх
Хаана ирэх вэ?
Өвөр гүнтийн зуслан. ХоостАйл БийСоё-ийн гэр
Улаанбаатар хотоос хойшоо, Шарга морьт руу эргэдэг зуслангийн уулзвар зам хүртэл яваад Гүнтийн даваа руу явдаг замаар 3км яваад, замын хяналтын пост хүрэхээс өмнө засмал замаас уул тал руугаа эргэж, 300м яваад ирнэ.
Нийтийн унаагаар бол,
- Зуны улиралд (6 сарын 15- 9 сарын 1) Тэнгис кино театрын урд талын автобусны буудлаас Гүнт Жигжидийн зуслангийн автобусанд сууж явсаар, Жигжид-5 автобусны буудал дээр бууж, ХоостАйл БийСоё-нд алхаад ирж болно.
- Шарга морьтын уулзвар хүртэл Зуслангийн автобусаар ирээд, Гүнт руу замын машинд гар өргөж суугаад Жигжид 5 автобусны буудалд буугаад, алхаад ирж болно.
Тавигдах шаардлага
- хөтөлбөр нэг гэр бүлд зориулагдсан
- хувийн аяга, халбагатай байна
- хөтөлбөр нь 10 - 19 цагт багтсан байна
- агаарт алхах, спортын талбайд тоглох боломжтой тул цаг агаартаа зохицуулж хувцаслаарай
Хөтөлбөрт яаж хамрагдах
Бэгзсүрэнтэй 99861326 утас, эсвэл Host family BeeSoy хуудасны message-ээр харилцан Хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүлээн аваарай, хөтөлбөрт хамрагдах өдрөө сонгоорой.
Цэвэр, ойн агаарыг цээж дүүрэн авч, хотын төвөөс 18 км аялсан алжаалаа тайлж, ХоостАйлын бэлтгэсэн цай, идээнээс хүртэж зочлох хөтөлбөр эхэлдэг.
ХоостАйлд зочлох хөтөлбөрийг сонгосон гэр бүлийн үнэлэлт
2020.7.10
TV8 Mongolia. Толь мэдээллийн хөтөлбөрийн
Наадам-2020 тусгай дугаараас
Наадам-2020 тусгай дугаараас
2020.05.23
MNB Монголын мэдээ
12 жилийн хугацаанд мянга гаруй жуулчин хүлээн авжээ
2020.5.6 TV8 Толь мэдээ
Иргэн Ж.Бэгзсүрэн Монгол хүүхдүүдэд зориулж шагайн наадгайг зааж байна
#ХоостАйл гэж юу вэ?
Apr 15, 2020
#MongoliaFriend Pon from Japan
Nov 29, 2019
Хоолны сургалтанд оролцогчдын сэтгэгдэл
Apr 22, 2019
ХоостАйлд зочлох хөтөлбөрийг санаачлагч
Өрхийн тэргүүн Ж.Бэгзсүрэн
1976 онд төрсөн, компьютерийн програм зохиогч мэргэжилтэй, 1998-2012 онд Нацагдоржийн номын санд мэдээллийн технологийн мэргэжилтэнээр ажилласан. 2008 оноос гэртээ гадаадын аялагчдыг ирүүлж, өнөөдөр 60 орны 1000 гаруй хүмүүстэй уулзаж ярилцсан байна. 2017 оноос Монгол ахуй соёлдоо эзэн байх, амьдралын өдөр бүхэндээ бахархдаг айлыг тодотгосон ХоостАйл нэршил бий болгож, танилцуулж эхэлсэн.
Өрхийн гийгүүлэгч Б.Мөнгөнсоёмбо
1977 онд төрсөн, хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежер мэргэжилтэй. Хүүхдүүдээ эрүүл өсгөж хүмүүжүүлэх хүслээр хүнс тэжээлийн шим тэжээл, гадаадын найзуудтайгаа хоол хүнсийг бэлтгэх зэрэгт байнга суралцаж ажилласан. Хүүхэд эхлээд сайхан хооллож, дараа нь ажил хийдэг гэсэн үзэлтэй. Ууган хүү 21 нас, отгон охин 15 нас хүрч бие эрүүл өссөн.
Хүнсээ өөрсдөө гэртээ бэлтгэхэд 1998 оноос анхаарч, сүүн сүрэг маллаж, сүү цагаан идээ боловсруулах ажлыг 2007 оноос хийж эхэлсэн, Traveling Spoon вэбээр онлайнаар хоол хийх сургалтыг 2019 оноос хөтлөн явуулж байна.
Хамтдаа 2016, 2018 онд гадаад улс руу, 2020 онд Өвөр гүнт зусланд #ШагайтайҮүргэвч аяллаа хийж, Монгол өв соёлоо хэрэглэн, хүмүүстэй харилцаж, нөхөрлөж аялж байна.
2019 онд Үндэсний үйлдвэрлэгч, гар урлаач, уран бүтээлчдийг танилцуулах, бүтээлийг нь дэлгэсэн орчин Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery-д менежер, бүтээлч хүмүүсийн хамтран дэмжигч болж ажилласан.
2020 онд баг хамт олон, гэр бүлийн харилцаа, идэвхитэй амралт, сургалтыг дэмжих Creative Camp бүтээн байгуулагдахад оролцож байна.
2019 оны 9-р сар
25-р суваг ТВ. Танайд хоноё нэвтрүүлэг
НЭМЭЛТ 2021-6-26
ХоостАйлд зочлох хөтөлбөр нь
БҮТЭЭЛЧ ӨДРИЙН АЯЛАЛ нэртэйгээр, шинэчлэгдсэн хувилбараар өрнөж байна.
Comments