Зуны улирал - бүтээлч, өнгөлөг байх цаг


Зун, намрын дэлгэр цагт гэж ярьдаг.
Дэлгэр цагт бие сэтгэлийн алжаалаа тайлахын зэрэгцээ, ирэх өвөл, хаврын бэлтгэлээ хийдэг нь эргэх 4 улирлын жам.

Эрхэм та зуны улиралыг ямар дурсамж, бүтээлтэй өнгөрүүлж байна вэ?

Бид 2020 оны зуны цагт Өвөр гүнтийн зусланд нүүж ирэн,Ар гүнтэд зусаж байгаа малчин айлуудтай танилцаж, сүү цагаан идээг боловсруулан, түгээн худалдаалах ажил үйлсийг хийж байна.




- Creative Camp дээрх сургалтын орчинд туслаж, оролцож байна



Тэртээ 2006 онд буюу 12 оны өмнө Сүхбаатар аймгийн Наран сум (https://www.facebook.com/naransum/)-д Зуны амралтаа гэр бүлээрээ өнгөрүүлж ирээд, блог бичиж эхлэх урам орж, блогтой болж байжээ. Энэ блогтоо 12 жилийн хугацаанд 500 гаруй нийтлэл бичиж оруулж, өөрсдийн ажил үйлс, бодол хүслээ түүхчлэн үлдээж байгаа нь амьдралаа санаж сэрэх, ухаарал авахад тус дэмтэй байдаг.


2019 оны зун
-  Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery-ийн үйлчилгээг хариуцан ажиллаж, үндэсний бүтээл, урлалын эзэд, санаачлагчидтай хамтран ажилласан.

2018 оны зун
- Улаанбаатар-Өрөмч-Астана-Чернигев-Минск-Москва-Казан-Баянөлгий-Улаанбаатар хотуудаар 16000км замын #ШагайтайҮүргэвч аяллыг 150 гаруй хүмүүстэй хийсэн.

2017 оны зун

2016 оны зун
- #ШагайтайҮүргэвч аяллаа анх удаагаа Улаанбаатар-Новосибирск-Улаанбаатар маршрутаар хийлээ

2015 оны зун
- Тугалтай 4 үнээний ашиг шимийг хүртэж байсан

2013 оны зун

2012 оны зун
- Номын сангийн ажлаа хүлээлгэж өгсөн

2011 оны зун

2010 оны зун

2008 оны зун

2007 оны зун
- Нийтийн номын сангуудын портал сайт ажиллуулах санал гаргаж, номын санчдын сургалтанд танилцуулж байжээ


Comments