2020.8.8 ХоостАйлд зочлох хөтөлбөр өрнөж эхэллээ

Монгол ахуй соёлоо хэрэглэн амьдардаг, түүнийгээ Дэлхийн иргэдэд таниулан тайлбарлахад ажил амьдралаа чиглүүлсэн айлыг ХоостАйл гэдэг.

ХоостАйлд хүрэлцэн ирж, тухайн айлын ойлгож мэдээд амьдрал ахуйдаа хэрэглэж байгаа амьдралын арга ухаантай биечлэн танилцаж, гар бие оролцож, санал бодлоо харилцан ярилцах аялал амралтын ХоостАйлд зочлох хөтөлбөрийг бид эхлүүлсэн.

ХоостАйлд зочлох хөтөлбөр

Аялал, амралтын өдрөө байгалийн орчинд, бүтээлч гэр бүлтэй хамт өнгөрүүлэх хүсэлтэй гэр бүл, хос залуус, найз нөхдөд зориулсан сургалт, оролцооны хөтөлбөр.

Өдрийн энэ хөтөлбөр нь дараах боломжуудтай 
- шилмүүст ойн тунгалаг агаарт гарах
- Монголын хөлөгт тоглоомыг гэр бүлийн харилцаа, хүмүүжилд хэрхэн ашиглахад суралцах
- 4 шагайгаар тоглох тоглоомуудаас заалгаж, тоглох 
- Цаг улиралдаа хүнс хоолоо бэлтгэх, үнээ маллаж саагаагүй ч гэсэн сүү цагаан идээг хэрхэн боловсруулж байгаатай танилцах, тэр дундаа тараг бүрэхэд оролцох
- дараах сэдвүүдээр туршлага, хэрэглээг сонсож, ярилцаж, суралцах боломж:
эрүүл амьдралын хэв маяг; өрхийн орлого, зарлагын бүртгэл тооцоолол; гэртээ гадаад аялагчдыг хэрхэн ирүүлэх; нийтийн номын сангийн үйлчилгээг аялал, амьдралдаа хэрэглэх; блог хөтлөх; хүнс хоолоо бэлтгэх

2020.8.18 өдрөөс тус хөтөлбөр нь хагас өдрийн болж шинэчлэгдэж, хураамж 25000 төг болсон.
Зочин айл ХоостАйлдаа хүрэлцэн ирээд 3-4 цагийн хугацаанд Монголын хөлөгт болон шагайн тоглоомын ач тусыг олж мэдэж, тоглож сураад, шилмүүст ойн агаарт алхаж, спорт талбайд тоглоод буцна.



Бидний хөтөлбөрт хамрагдсан гэр бүлүүд

2020.8.8 
Мөнгөн, Алтанчимэг, энэ гэр бүлийн 3 хүүхэд Бүтэн өдрийн хөтөлбөрт хамрагдсан, хураамж 69000төг байсан.



Comments