Шөнө ажилладаг бол

Та бидний эргэн тойронд тодорхой үйлдвэр, үйлчилгээнд ажил хийж цалин авч, цалингаараа хэрэглээний зүйлсээ худалдаж авч амьдарч байгаа хүмүүс байна.
Зарим нь бүр шөнийн цагаар компьютерын тоглоомын газарт шөнөжингөө тоглож зугаацаж, дэлгүүрт худалдаа хийж, харуул манааны ажил, ямар нэг үйлдвэрийн шөнийн ээлжинд ажиллах, шөнөжин пиво, архитай найзлан зугаацан цэнгэлдэж байна гэх мэтчилэн өөрийн биеэ, бусдын биеийг илүү ихээр элээж, ядрааж байгааг бид харж байна.

Шөнө ажил хийх нь хэвийн зүйл биш учраас шөнийн ээлжинд ажиллаж байгаа хүмүүсийн цалин нь өдрийн цалингаас өндөр байдаг. Энэ нь таны бие илүү их элээгдэж байгаа учраас та бидний уучлаарай, арай илүү мөнгө өгч таныг ажиллуулъя, та биедээ илүү их туслаарай гэсэнтэй утга нэг.


Comments