Бёорн Райхардт "Цагаан идээний соёл: Монголын бэлчээрийн мал аж ахуй дахь сүү, бичил биетний амьдрал" сэдвээр лекц


Макс Планкын хүрээлэнгийн судлаач, Фрибүргийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн докторант Бёорн Райхардт "Цагаан идээний соёл: Монголын бэлчээрийн мал аж ахуй дахь сүү, бичил биетний амьдрал" сэдвээр лекц уншив

Энэ илтгэл танилцуулга нь Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэн - Unesco фасебуук хуудсаар онлайнаар шууд явагдсан бөгөөд, сонирхон тэмдэглэл бичиж, мөн яриаг сийрүүлж бичлээ.

Dairy Cultures: The Life of Milk and Microbes in Mongolian Pastoralism

хамтран ажиллаж байгаад нь талархал дэвшүүлье
Монгол хэлээр сайн ярьж байна, баяр хүргэе

7 төрлийн малын сүү, цагаан идээ хэрэглэдэг ард түмэн - Монгол, хэдэн 1000 жилийн түүхтэй гэж эхлүүллээ, гялайлаа

A milk paradox - Гэдсэнд сүүний чихэр боловсруулж чаддаггүй байдал нь Монголд их

Хөвсгөл аймгаас олдсон археологийн судалгаагаар 5000 жилийн өмнөх хүний шүдний чулуунаас шар сүүний уураг илэрсэн

2018 -2023 онд Dairy Cultures төслөөр 5000 жилийн дотор юу болсоныг судлах зорилготой
Дундговь, Булганы Сайхан сум, Хөвсгөл Хатгалд гэх мэт 4 нутагт судалгаа хийж
2018 онд археологч, антропологч, судлаачид явж дээж авч

Cow and Yak Dairy Products, Reindeer dairy products - их тослог, их амттай
АНУ, Герман, Хөх хот руу дээж явуулж nutrition facts судалгаа хийлгэсэн,

anthropology of microbes, microbiome судалгаа хийж - үүнийг малчин айлд яаж таниулах вэ, хүчин чадалтай микроскоф байхгүй
Сүү, цагаан идээн дотор юу байдаг вэ гэж сургалт хурал хийсэн

ашигтай бактер байхгүй бол сүү, цагаан идээг идэж ууж чадахгүй юм!!!

сүү цагаан идээн дотор ашигтай бактер байдаг уу гэхэд байдаггүй гэж хариулж байсан, цагаан идээ - сүү шиг дотортой, цагаан сэтгэлтэй гэдгээс муухай, бактер муу зүйл байхгүй гэж боддог,

more-than-human relationships - энгийн нүдээр харж чадахгүй зүйлсийн судалгаа multispecies - байгаль, соёл, нийгмийн холбоотой нөлөөлөлтэй харилцаа, sensory
ийм чиглэлийн алдартай ном - the mushroom at the end of the World

human animal relationship их сонирхолтой, тугалаа хөхүүлж, сарлагаа саахаас өмнө гараа үсэнд арчиж байна,

starter cultures - хөрөнгө, үүнээс өсөлт гаргаж болно гэж тодорхойлсон нь таалагдлаа

цагаан идээний хөрөнгө 2 онцлог байгаа - энэ Булганы Сайхан сумын малчин хүний хийсэн айраг, өөр нутгийн хүмүүс айргийн хөрөнгө авах хүсэлтэй, Дундговьд очсон айл Сайхан сумаас хөрөнгө авсан, Өвөрхангай аймгаас хөрөнгө авсан, Цагаануул суманд гүү барьдаг цөөн айл байгаа, Мөрөнд гүү барьдаг айлууд Төв аймгаас хөрөнгө авдаг, Энэ судалгаанд цаг хэрэгтэй байх

Малчид сүү цагаан идээний бактеритай яаж харьцдагыг судлахаар Sensory Ethnography -г баримталсан, амт, чимээ зэрэг нь фокус нь,
айраг исч хөдөлдөг, зарим малчид айраг исч хөдөлгөөнтэй байвал амьд айраг гэдэг

сүү хийсэн савнаас үнэр нь гарахгүй, сур иддэг нохойноос ховдог нь гарахгүй гэж зүйр үг
Сүүний хувин модоор байвал хамгийн чанартай байна
Цэвэр ус, шар сүүгээр угаадаг, өөр зүйлээр угаадаггүй буянаа бардаг гэж хэлдэг нь ШУ талаас үнэн байна, исгэлэн микрофон олон жилийн хадгалалтаар үүсдэг - lactic acid bacteria нь муу бактерыг устгадаг - Малчдын эрдэм зөв байна

Хөрөнгийг үе үеэр дамжуулдаг, хурим хийх үед хөрөнгө өгдөг, тарагны эх гэж хэлдэг, эхнээс юм өсдөг, тэр бол сонирхолтой санаа, эх доторх микроб олон жилийн түүхтэй байна гэж үзэж байгаа

сүү цагаан идээ боловсруулах нь gender labor байна, сүү цагаан идээ боловсруулдаг хүн бараг л судлаач шиг,

fragile relationships - дамжуулахдаа хөрөнгөний чанараа алдахгүй байх

биет бус хөрөнгө - хэлэн 1000 жилийн том соёл

цагаан идээгээ шороо, салхинаас хамгаалж, илүү гэрт боловсруулдаг, хөшиг татдаг

үүнийг халамж гэж нэрлэж болох уу?

сүү цагаан идээ боловсруулахыг хүүхэд асрах ажилтай харьцуулж зарим малчид ярьдаг

хямд хуванцар сав суулга нь чанаргүй болгож бактерыг устгах

АЮУЛ-ЭРСДЭЛ: үйлдвэрийн таргаар хөрөнгө хийж байна, ариун байдлыг муу саваар алдагдуулж байна,


jbegzsuren@gmail.com нийтлэлээс авч уншиж танилцаж, ярилцах хүсэлтэй байна #ХоостАйл

@DairyCultures инстаграм дээр,

300-400 судалгааны ажил хийсэн

органик биш = тарагны хөрөнгө дотор цөөхөн микробтай гэсэн үг

1980-аад сурах бичгээс хуулбарласан мэдээлэл https://beesoy.blogspot.com/2020/08/suu.html
Сүүгээ таньж мэдье

Хатгалд хашаа газар хөрөнгө судлаж явахдаа МАКС ПЛАНК-ийн судлаачидтай танилцаж, улмаар Сүү цагаан идээ руу орчихсон, азтай байсан гэж ойлголоо


Тархи, ходоодны уялдаа сэдвээр (neuroscience) Dr. Bernhard Loy-той ярилцав

Микробиомын талаар энд дурдагдсан

Их хэмжээгээр сахар идэхэд муу бактер үржиж, гэдсэнд хий үүсч, ядарсанаасаа болоод дахиад сахар хэрэглэх хүсэл болдог - үүнийг харгис тойрог гэж бас нэрлэдэг.





Comments