Цэцэрлэгийн ахлах бүлэгт Цэгээр наадъя сургалтын аргачлал

эцэг эхтэй хамт хийсэн туршилтаас

БГД-ийн 87-р цэцэрлэгийн ахлах бүлгийн эцэг эхд зориулсан сургалтанд очсон тэмдэглэл

Багш нь өөрийгөө танилцуулъя. Намайг Жамсранжавын Хорлоо гэдэг. 2005 оноос Хувь хүний хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа.
Хүний хөгжил төлөвшлийн хамгийн чухал үе нь 5 хүртэлх нас байдгийг олж мэдсэн цагаас хүүхдийн хөгжлийг шимтэн судлаж,
2009 онд Сургуулийн өмнөх боловсролын сургуульд "4 настай хүүхдийн зан төлөв, хандлага" сэдвээр магистрын зэрэг хамгаалж,
2010 онд Индиго хүүхдийн хөгжлийн төвийг байгуулж хүүхдүүдтэй харилцаж, хөгжүүлж эхэлсэн.

Хүүхэдтэй ажиллаж байх хугацаандаа бага насны хүүхдийн хараа, орон зайн баримжаалах чадвар сул, гарын жижиг булчин гүйцэд хөгжөөгүй зэрэг нөхцөл шалтгаанаас цэг холбох аргаар хүүхдийг зурлага бичвэр хийлгэх нь хамгийн оновчтой арга гэдэг арга зүйг нээж илрүүлсэн.
Улмаар цэг холбох аргаар хүүхдийг хүүхдийг хөгжүүлэхээс гадна, гарыг нь зүгшрүүлж сургуульд бэлтгэхээс гадна,
энэ дэвтэрийг бид бүтээлчээр ашиглавал дэвтэр амилах боломжтой юм байна
тухайн цэг зураасыг ашиглан хүссэн зургаа зурж дүрсэлж,
хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлж,
хэл яриа, бусад сэтгэхүйн чадамжийг хөгжүүлэх бүрэн боломж байна гэдэг энэ арга технологийг нээж илрүүлсэн багш байна.

Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-аа 2016 онд байгуулж, нийслэл, орон нутгийн хэмжээнд цэцэрлэгүүдээр явж, өөрсдийн арга зүй технологио түгээн дэлгэрүүлж хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Өнөөдрийн сургалтанд та анхааралтай оролцоод нэг ч гэсэн зүйлийг ойлгоод мэдээд авбал өөрийнхөө хүүхдэд тодорхой хэмжээгээр нөлөөлж, үлгэрлэж чадна.

Бидний хувьд өвөг дээдсийнхээ Монгол хүний хүнээр хүн хийх аугаа ухаан бий, Монголчууд хэзээ ч үглэж хүнийг сургадаггүй, өөрсдийн биеэр үлгэрлэж, дагуулж хүүхдээ хүмүүжүүлдэг ард түмэн. Энэ үүднээс илүү хүмүүнлэг, оюунлаг, бүтээлч монгол иргэнийг бэлтгэх гэсэн эрхэм зорилго өвөрлөн 10 гаруй жил ажиллаж байна.

Энэ лого ажиглах юм бол та нарт ямар төсөөлөл бууж байна вэ, нэг талаас аав, ээж хүүхэд гурав байна, тэгвэл нөгөө талаас харвал СӨБ гэдэг бол маш онцгой үйл ажиллагаа эрхэлдэг, онцлог хүмүүстэй харьцдаг онцгой байгууллага, тэр үүднээс хүүхэд, эцэг эх, багш гэсэн гурвалсан холбоог илэрхийлэхийг зорьсон.

Цэцэрлэгт хүүхдээ даатгаад, багшид даатгаад орхидог хандлагыг өөрчлөхгүйгээр хүүхдийн хөгжлийг ярих боломжгүй. Тэр үүднээс зайлшгүй эцэг эхийн оролцоо маш чухал гэдгийг өнөөдөр та бүхэндээ туршилтаар харуулахыг зорьж байна.

Энэ логог ингэж харвал юу харагдаж байна, хязгааргүй өсөн дэлгэрч байгаа зүрх харагдаж байна, тэгвэл СӨБ-ийн гол онцлог нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр энэрэлийг хүүхдүүддээ, бяцхан шавь нартаа мэдрүүлж чадвал илүү амжилттай хүүхдээ хөгжүүлж чадна.
Яг энэ л агуулга, хандлагыг бий болгох үүднээс эцэг эх та нарын оролцоо, багшийг хүндэтгэх хүндлэл, багштай харилцах харилцаа хандлага бүх зүйлд нөлөөлнө гэж ойлгож болно.

Тэр үүднээс СӨБШ ТББ-ийн хувьд эцэг эхийн оролцоог нэн тэргүүнд тавих ёстойг ойлгуулахыг эрмэлзэж хамтарч ажилладаг. Цэгээр наадъя - хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх төсөлт ажил, Сайн хүүхэд - хүүхдэд зөв дадал хэвшил олгох төсөлт ажил гэсэн 2 ажлыг нийслэл, орон нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлээд явж байгаа хамт олон байна.

Нэг туршилтыг хийж харуулъя.
4 ээжийг гараад ирнэ үү, самбарын ард ороорой.
Багш нь та нарт маш энгийн зааварчилгаа өгнө. Цаасаа нугал, цаасны баруун дээд буланг нугал ур гэх мэт, гэхдээ багш нь та нарт харагдахгүй.

Бүгдээрээ, цаасаа бариад дундуур нь нугалаарай. Багшаас хэн ч юу ч асуухгүй, туршилт гэдгийг ойлгох хэрэгтэй.
Баруун дээд буланг нь дунд зэргийн гурвалжин үүсгээд түүнийгээ ураад хаячихъя.
Зүүн доод буланд нь нэг тэгш өнцөгт үүсгэж нугалаад, түүнийгээ урчихъя.
Дахиад цаасаа дундуур нь нугалъя.
Энэ цаасандаа дээрээсээ 2/4 зайд нь нэг тэгш өнцөгт нугалаад урчихъя.
Дороосоо 2/5-д дахиад нэг тэгш өнцөгт нугалаад түүнийгээ урчихъя.

Манай хэд цаасаа бариад зогсож байгаарай. Эцэг эхчүүд цаасаа дэлгээд дээшээ өргөөрэй, хэнээс ямар дүрс үүссэнийг харъя.

Багш нь зааварчилгаа өгсөн.
Багшийнх нь дагуулж хийсэн эцэг эхчүүд ямар юу бүтээсэнийг олж харцгаая. Бид нар 2 давхар байшин бүтээсэн байна.
Энэ бол туршилт гэж багш нь хэлсэн.
Энэ туршилтын гол мөн чанарыг бусад эцэг эхчүүддээ тайлбарлах хэн байна вэ

Зүйтэй, үглэх, үлгэрлэхийн үр дүн өөр байгааг бид харлаа.



Цэгээр наадъя улсын уралдаанд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ
Цэгээр наадъя арга зүйг хэрхэн хэрэглэж байгаа туршлага мэдээлэл солилцоно
Цэгээр наадъя төсөлт ажлыг үр дүнг таниулж, түгээн дэлгэрүүлэхэд сайн дураар оролцоно

Comments