ачаагаа хийгээгүй бол ... |
Унадаг дугуйгаар хаанаас хаана хүрэхэд ямар замаар жийж байгаагаа, зарцуулсан хугацаатай нь бичиж,
унадаг дугуй нь миний маш сайн тээврийн хэрэгслэл болж байгааг танилцуулъя.
Дараах замуудад аль болох дугуйн зам, явганы хүний замаар жийж, өөрийн хурдаар хэдэн минут зарцуулж байгаагаа тэмдэглэлээ.
- Яармагийн гүүрээс 100 айлын гүүр (34 мин)
- Яармагийн гүүрээс Маршалын гүүр хүртэл (20 мин)
- 17, Дарь эхийг холбосон шинэ замын гүүрээс Баруун 4 зам (20 мин)
- Баруун 4 замаас 17 руу (17 мин)
- Офицеруудын ордоноос Зүүн 4 зам (8 мин)
- Драгон төвийн урдаас Барс зах (24 мин)
- 120 мянгатын уулзвараас Их монгол улс өргөн чөлөө хүрэх (7 мин)
Яармагийн гүүрээс 100 айлын гүүр (34 мин)
14:23 цагт Яармагийн гүүрний явган хүний зам дээр
14:44 цагт Олимпын гүүрний баруун талын явган хүний замд
14:57 цагт Зуун айлын гүүрт хүрлээ
Яармагийн гүүрээс гараагаа эхэлж,
Чингэсийн өргөн чөлөөнөөс Энгельсийн гудамж руу эргэж,
Дунд голын гудамжны дугуйн замаар Энхтайваны гүүрний доогуур өнгөрч хойшоо эргээд
Нарны замд орж давхисаар Юнескогийн гудамж руу хойшоо эргэж
Болгарын гудамж, Денверын гудамжаар чигээр жийсээр
100 айлын гүүрэнд хүрсэн.
2022.10.21
Яармагийн гүүрний зүүн талаас Маршалын гүүрний хойд тал хүрэх (20 мин)
Яармагийн гүүрний баруун талын хэсгээр хойд захд нь хүрээд доошоо гол руугаа бууж, гүүрний доогуур зүүн зүгт алхаж, гүүрнийхээ зүүн талд хамгаалалтын овоолсон шороо руу дээшээ гарахад явган хүний болон дугуйн замын эхлэл дээр гарч ирсэн.
15:13 цагт эхэлж,
Энэ замаар шулуухан явсаар, Мишээл төвийн урдуур давхисаар,
Зайсангийн гүүрний хойд талаар баруунаасаа орж ирэхэд 15:24 цаг, замаа хөндлөн гараад, үргэлжлүүлэн зүүн тийш давхисаар
15:33 цагт Маршалын гүүрний хойхон талаар нийлж байна.
17, Дарь эхийг холбосон шинэ замын гүүрээс Баруун 4 зам (20 мин)
8:55 цагт гүүрний зүүн талаас 17 руу жийсэн
9:15 цагт Баруун 4 замд хүрсэн
17-оос төв замаар 32 хүртэл уруудаж,
Их тойруугаар Баянбүрдийн тойрог хүрч,
Бага тойруугаар Баруун 4 замын хойд талд хүрсэн.
Баруун 4 замаас 17 руу (17 мин)
16:32 цагт Баруун 4 замаас эхэлж
Баянбүрдийн тойргийн баруун талд байдаг 4 бэрх хөшөөгөөр дайрч
16:49 цагт 17 дээр ирсэн
Офицеруудын ордоноос Зүүн 4 зам (8мин)
13:41 цагт Офицеруудын ордоны урд тал, замын 2 урсгалын дундуур тавьсан дугуйн замаас эхэлсэн.
Баруун зүгт чигээрээ жийсээр, хэд хэдэн удаа зам хөндлөн гарч, дугуйн замын зүүн эхлэлд 6 минутанд хүрчээ.
Эндээсээ урагшаа эргэж, явган хүний замаар төв замаа хөндлөн гараад, баруун тийш Зүүн 4 зам руу жийсээр ирэхэд 8 минут болжээ.
2022.10.27
Драгон төвийн урдаас Барс зах (24 мин)
Энхтайваны өргөн чөлөөнийхөө урд талаар давхисан энэ аялал-ажил нь Драгон автовокзалын урд талаас
13:29 цагт эхэлж
120 мянгатын уулзвараас Их Монгол улсын гудамж (7 мин)
Нийслэл хүрээ өргөн чөлөөний хойд явган хүний замаар явсаар 14:34 цагт Их Монгол улсын гудамж руу ирсэн.
Дараагийн А цэгээс Б цэг хүрэхэд аль замаар ямар хугацаанд унадаг дугуйгаар жийсэн мэдээлэл хэрэгтэй байна вэ?
Та унадаг дугуй унадаг уу?
1994-1998 онд их сургуульд сурч байхдаа Улаанбаатар хотод автобусанд чихэлдэж суух, автобусны үнэ нэмэгдсэн гэх мэт нөхцөл байдлыг мэдэрсэн.
2001 онд анхны унадаг дугуйгаа авч унасан.
Харин одоо бол өмнөх нөхцөлүүд дээр замын түгжрэл нэмэгдсэн тул хот дотор унадаг дугуйг унасаар байгаа.
Агаараар гүйцгээе
Дугуйтай гэр бүлийн багаас бэлтгэдэг Агаараар гүйцгээе цуврал нэвтрүүлгийн Олон улсын гэр бүлийн өдөр (2022.5.15) зориулсан дугаарт Соёмбоо бид хоёр оролцож, унадаг дугуй унах, унаж сурах боломж олгосон талбай, автомашингүй өдрийг олон болгох уриалгыг дэмжсэн.
Comments