Хонины арьс гар аргаар элдэх туршилт


1. Арьсаа усанд хэд хонуулж улаан шүүсийг цэвэрлэнэ. Угаалгын нунтагтай усанд арьсыг цэвэрлэж болдог гэсэн. 

2. 10л цийдэм чанаж хөргөөд, 1 шанага хужир, 2л тараг хийж хутгаж, идээлгэ бэлтгэнэ. 

3. Усыг мушгиад, идээлгэндээ арьсаа хийж хэд хонуулна. 

4. Сүүдэрт хатааж, хэдрэгдэж зөөллөнө.

Дээрх аргачлалыг Өвөр гүнтийн зуслангийн Дашбазар ах зааж, зуслангийн хогийн цэгээс 3 арьс авчирч анх удаагаа туршиж байна. 



***
2025.1.7
Эх сурвалж
https://www.facebook.com/profile.php?id=100057364153446&mibextid=ZbWKwL

Улаан шүүсийг воктой усанд 3 хоног байлгаж
Цагаараад ирэхээр нь гаргаж ирээд хөлдөөж байгаад үсийг хусаад

Гандаа хийнэ. Гангаа тараг сүү хужираар хийж байгаа.

Гаргаад сэврээж байгаад элдэнэ.

Сэтгэгдэл
-  уринд  өгөөд нүдээд элчихдэг хүмүүс байдаг
- Ц.Баяр Цогт 10 л усанд 2 аяга хужир хийж буцалгаж хөргөөд тунгаасны дараа 2 аяга гурил хийж дулаан газар 2 хонуулаад сураа хий
- Үсийг нь тэжээлээр авбал цэвэрхэн сур болдог юм
- хурганы арьсыг
Пүрэвгял Хорлоо 10л тарга 10л хярам юм уу шар сүү 1аяга бор давс 2 аяга хужир давс хужираа усанд шүүж уусгаж цагаандаа хийдэг
- ингэний  хоормогоор идээл барга илдүүр орхгүй
- хатаасан арьсаа дэвтээгээд сур хийвэл болох боловуу.
Davaa Erdenesuh болно. Воктой. Усанд. Хийгээд. Дэвтээд. Ирэхээр нь үсийг. Хусаад. Шар усанд. Давстай. Хийгээд. Чулуугаар. Дар  7 хоногийн. Дараа. Эрдэнэсээ. Амархан
- Ганд хийж,Элдсэн сур эдэлгээ сайн даадаг шүү.
- Махны нойтон элдэлт гэж зүсэж үсийг аваад шууд элддэг
- Имэрч үзэж байгаад ган орсон эсэхээс л хугацаагаа тогтооно доо
- Тээрэмдэж элдсэн сур амархан тасардаг.
- Воокд олон хонго хиихээр түлэгдэгбга   ган хиихэд шар будаа давс шар сүү тарга бга   14  ээс 21 хоног бииж байж   гангаас гарган нутга нутгии ган өөр байдаг байх даа тээ
- Boktoi usand hij ugaagaad ulaan shuusig ni avaad shuluun shond tataj bga d hutgaar usiig ni husaj avaad shar suund hujir hij bgad dulaan gazar 10 garui honuulaad saihan everheer ni nuhaj zuulluud teeremdeh baih shuu sain meddeg ni heleed uguhud yadag bna... Mongol humuus baina da zaluuchuuddaa sain zaaj surgamaar yum da

***

🍎Оройд зурагт үзэнгээ нухсаар наадмын хонины нэхийгээ элдлээ. Энэ жил шар сүүнд идээлсэнгүй, хот газар олдоц муу, олдсон ч үнэтэй аж. Уксусанд идээллээ. Их амар, хямд, түргэн идээлчихдэг эд байна. 30л бүлээн усанд нэг шил уксус хийж найруулаад нэхийгээ хийж 6 цаг болгоно. Үүний дараа усыг нь сайн шавхраад, 30л бүлээн усанд 300гр сода хийж хутгаад нэхийгээ хийж 40 минут болгоно. Үүний дараа бүлээн усаар булхаад угаалгын нунтагтай усаар үсийг нь цагаан болтол нэхийгээ угаана. Усыг нь сайн шавхраад арьсанд нь тараг түрхэж хооронд нь наагаад хонуулна. Өглөө нь нэхийгээ дэлгэж жаахан эгшээгээд нухаж гарна даа. Тэгээд л энэ...
Иргэний пост: Radnaabazar Molor



Comments