Өөхөн тосоор хүйтэн аргаар саван хийх сургалтын тэмдэглэлээс


Өөхөн тосоор саван хийх сургалтаас тэмдэглэл бичсэнээ товчлон буулгаж, сонирхол хүсэл нэг хүмүүстэй туршлага мэдлэгээ солилцон, нэгдэх хүсэлтэй байна. 2020 онд өөхөн тос, борооны ус, модны үнсээр саван хийх боломжтойг олж сонсож, өнөөдөр хүрсэн. 

Дараах нийтлэл бидний сонирхлыг татсан

Эх сурвалж: Gunjee's diary

Ходоод гэдсэндээ хичнээн эрүүл хүнс хийгээд ч арьсанд хүрэлцдэг, амьсгалдаг зүйлдээ анхаарахгүй бол нэмэргүй л дээ. 😔

Сүүлийн үед анзаараад байхад өөрийн гараар хийсэн бүхнээ эко, органик гэж андуурах явдал их байна. Зөгийн, буурцгийн сайн чанарын лаваар лаа хийчихээд гоё үнэртэй болгох гээд хямд fragrance тос нэмчихнэ. Гар нүүрийн савангаа өөрсдөө хийж байна гээд дотроо юуны орцтой нь мэдэгдэхгүй савангийн суурь, будагч бодис хийчихнэ. Саванг шүлт ашиглаж л хийхгүй бол органик саван болдоггүй, атал тэр процесс хөдөлмөр хамгааллын дэглэм маш их шаарддаг тул хүн бүр гэртээ хийгээд байхад тохиромжгүй юм. Зарим зүйлсийг өөрсдөө хийх биш найдвартайг худалдаж авсан нь зөв сонголт болох нь бий.

Эфирийн тосыг ч мөн адил болгоомжтой, маш бага хэмжээгээр, заавал шингэлэгч тос, устай найруулж хэрэглэх шаардлагатай. Маш их хэмжээний өвс, ургамал, жимснээс маш бага хэмжээтэй охь тосыг ялган гаргадаг тул хямд байх боломжгүй. Хэрэв та хямд гоё үнэртэй эфирийн тос худалдан авсан бол байгалийн гаралтай гэж хэлэхэд хэцүү дээ. 

Органик саван, био даавууг харахад царай муутай, өнгө муутай санагддаг уу? Яагаад гэвэл зөвхөн байгалийн өнгөөрөө байдаг тул шүү дээ.

Нэмэлтүүд хийгээгүй байж үнэ нь хямд л баймаар юм гэж бодогдож байна уу? Байгальд хор хөнөөл учруулалгүй, хөрс ус бохирдуулалгүйгээр үйлдвэрлэсэн, хийж буй хүмүүс нь хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж цалингаа авдаг, энэ эрүүл системээс бий болсон, sustainable бүтээгдэхүүн учраас өртөг өндөр байдаг.

Тиймээс бүгдээрээ үзэмжинд биш чанарт ҮНЭ ЦЭН өгч сурцгаая.💚🌱
=

Их Монгол Язгууртан ГҮТББ-ийн гишүүн Бямбажаргал нь тус байгууллагын гишүүн андууддаа хураамж төлбөргүйгээр



"Өөхөн тосоор саван хийх" сургалт зохион байгуулах хүсэлтэйг олж дуулаад 

бид ГүнТийн Отог дээр хамтран 2024 оны 4 сарын 4, 5ны өдрүүдэд зохион байгууллаа.


Өөхөн тосоор саван хийх Герман технологид суралцсанаар
- саван хийх үндсэн 3 аргаас энэ удаад "хүйтэн аргаар" хийх арга технологийг заалгаж,
- савангаа өөхөн тосоор хийх нь байгаль орчиндоо, эрүүл мэнддээ, мөнгө санхүүдээ өндөр ач холбогдолтойг таньж,
- 2ш хутгуур нийт 10к, шүлт 1кг 15к, дөрвөлжин хэв 25к, электрон жин 28к гэх мэт багаж хэрэгслэлээ бэлтгэн,
- савангийн жор зохиож, өөхөн тос, бусад тос, шүлт, ус хольж хийсэн савангаа багадаа 17 хэмтэй газарт 2 сар хатааж, үүний дараа хэрэглэдэг гэдгийг таньж мэдлээ.
- Савангийн 1-р ангид суралцаад, сурсанаараа 2 удаа саван хийж, туршлагажаад, шалгалт өгч, 2-р ангид шампунь гэх мэт хийхэд суралцана.



Энэ суралцсан аргаараа саван хийхийн зэрэгцээ, 
- шүлтийг мод, аргалын үнсээс усанд уусгаж авах, түүгээрээ шууд угаалга хийх, мөн саван хийхэд Дашнямын охин Энхтүвшин - ээс суралцаж,

Саван хийж сурахын ач холбогдол

- Экологийн ач тус
Өөх тос нь газарт шууд шингэдэггүй. Хуушуур, бууз хайрсан тос нь газарт асгахад хөрсний бохирдол.
2-рт хуванцарын хаягдал маш их -  400 жил хөрсөнд хадгалагдана.
Энэ сургалтаас 6 сарын дараа банны өрөөгөө харахад маш их өөрчлөгдсөн байх болно.
Ийм савантай усаар зүлэг услах боломжтой
Шүдний оо гарсан цагаас шүд хорхойтож эхэлсэн гэж сонссон уу

- Эрүүл мэндэд
Арьсанд хүрсэн бүх зүйл арьсанд шингэнэ.
Идэж уудаггүй зүйлээ арьсандаа бүү түрх! Арьс махны завсарт тунгалагт нэвчиж, тунгалагийн булчирхайн өвчлөлүүд нэмэгдэхэд гоо сайханы бараа голлох үүрэгтэй байгааг олж мэдээрэй.
Элдэв арьсны харшилаас эхлээд хорт хавдар хүртэлх өвчлөл нь гоо сайханы бүтээгдэхүүнээс болж байгаа.
Гал тогооны саван хийж аягаа угаах

- Эдийн засгийн ач холбогдол
Угаалга цэвэрлэгээний бодисоо тусад нь тооцож үзсэн үү.
100к хэрэглээтэй айл 20к болгож бууруулж чадна. Монгол улс зөвхөн хатуу саванг 120тэрбум төгрөгийн импортоор оруулж ирж хэрэглэдэг гэдэг тоон мэдээ байдаг. Иймд өөрсдөө хийцгээе. Тоон судалгаа их байгаа.

Саван хийх арга
Үндсэн 3 төрлийн арга байна. Үүгээр нийт савангийн 95%-ийг хийж байна.
Газар нутагтаа тохирсон, цаг уур, ургамалдаа тохирсон жижиг жижг аргууд байдаг. 4-р арга нь 5%-ийг үйлдвэрлэдэг. Шимийн архи нь зөвхөн Монголд байдаг гэдэг шиг.

Hot processing (HP)
Дэлгүүрийн лангуун дээрх саван. Үндсэн түүхий эд нь нефьтийн хаягдал тос. Жишээлбэл, ийм аргаар хийсэн саван худалдаанд 1$ үнэтэй

Melt processing (MP)
Бэлэн бэлдмэл (шим тэжээлийг нь ялган авчихсан) -ийг халаагаад хайлуулаад, өнгө үнэр нэмээд саван хийдэг.  Жишээлбэл, ийм аргаар хийсэн саван 5$ үнэтэй худалдаалдаг

Cold processing (СР) - хүйтэн арга
Өрхийн үйлдвэрлэлээс цехийн хэмжээнд хөгжсөн. Хамгийн үнэтэй, дээд зэрэглэлийн саванг хийдэг.  Жишээлбэл 10$

Модны үнсээ хэрэглэх хэрэгтэй - ус хийгээд хэд хоног дарахаар дээд талд нь хар цай шиг ус гарна. Хээр хөдөө газарт тийм саван хэрэглэнэ. Амьдралд ойр, тухайн газар орны технологи гэсэн үг

Монгол малын өөх тос маш чанартай. Туркд ямааны сүүний саван брэнд бий.

Тосны хичээл
- Ханасан тос - амьтны гаралтай өөх тос, дүрэм зөрчөөд энэ ангилалд кокс ордог
- Ханаагүй тос - ургамлын гаралтай рапс, олив гэх мэт, дүрэм зөрчөөд адууны тос ордог

100х0 вок
90х10 эдийн саван
80х20 гарын саван
70х30 алтан харьцаа, нүүр, гар, биеийн саван
60х40 хүүхдийн саван
50х50 нярайн саван

нярайн саванг сүүл, шар тос зэргээр хийж, хуурай арьстай, настай хүний арьсанд тохирдог.
Ханасан, ханаагүй тосны дээрх харьцаанаас гадна, тоснуудын орц найрлагын зөрөөн дээр саван өөр өөр болдог.

Хүний биеэс өдөрт 2гр тос ялгарч арьсийг тослогжуулж байдаг, энэ байдлыг залуу наснаасаа нүүр, гар бие дээрээ үйлдвэрийн гоо сайханы бүтээгдэхүүн түрхэж, арьсны хэвийн байдлыг алдагдуулж, хөгшрөлтийг хурдан болгодог.

Тослогжилтын хувь - Саванжаагүй үлдсэн гелцрины хэмжээ
0 - вок (бүрэн автомат машинд)
2 - вок (гараар угаах, хагас автомат машинд)
4-6 -эдийн саван
4 -аяга тавга угаагч, загалдахгүй, тос наалдахгүй
5 -шал шавхайгаа угаадаг
6 -нярайн даавууны эдийн саван
7-9 -гарын саван
10-12 хүүхдийн саван, гоо сайханы саван, нүүр угаах, шампунь
13-14 нярайн бие угаах саван

Тос цэвэршүүлэх арга
Их ашигласан тосыг цэвэршүүлэх аргууд бий.
1кг тос 1.5л ус, 500мл ус тутамд 1 хоолны халбага орос сод
Тосоо усандаа хийгээд, содоо хийгээд, хэд хэд даргилуулаад хөргөнө, тос ялгарна. Их бохирдолтой тос бол дахин цэвэршүүлнэ

Ашигласан ургамлын тосыг цэвэршүүлээд, навч, цэцэг хийгээд дардаг
багваахай цэцэг нь Германд маш үнэтэй, учир нь арьсыг залуужуулдаг. Шар байхад нь түүж авахад хуванцар хайч хэрэглэнэ, зөвхөн толгойг нь хайчлаад, ханаагүй тосоо хийгээд дарчих. Мандарин хальс, Нялх халгайг бас тосонд дарж болно. 

Ус - саван хийхэд усны хэмжээ
Тосоо 100 хувь гээд усаа хувилж хийнэ.
28, 33, 35, 38
ханаагүй тос их байх тусам ус бага хийнэ. вокд 38%, нярайд 28% гэж тооцоолно.
Усныхаа 50 хувийг хөлдөөж мөс болгож хэрэглэдэг. Цас байж болно.

- крантны усыг буцалгаж хөргөөд хийнэ
- нэрмэл ус - шүлтээр саван хийхэд хамгийн сайн ус
- худаг, голын ус - буцалгаж хөргөөд хэрэглэнэ
- рашаан - азотлаг, карбонаттай тул болохгүй
- нуур - цэнгэг нуурын ус болно, давстай нуур бол дараа хичээлд сурна
- цас, бороо - байгалийн бохирдолгүй, байгалийн конденсацилагдсан ус, буцалгахгүй хэрэглэж болно
- савласан ус - зарим нь болно, эрдэсжүүлсэн нь болохгүй

Шүлт - NoH натрын давс
Энэ нь үнэргүй, амтгүй, түлдэг, халдаг, идэмхий, дэгдэмхий бодис учраас хөдөлмөр хамгаалал маш чухал.
Мөн харахад давс, сахар шиг учраас андуурагдаж хэрэглэгдэх осолтой учраас савны гадна талд ШҮЛТ, АЮУЛТАЙ, ХИМИЙН БОДИС, ОРОЛДОЖ БОЛОХГҮЙ гэх мэт бичиг, тэмдэг, зураг бичнэ.
Дэгдэмхий учраас хуурай, битүү хуванцар саванд хийж, тасалгааны хэмд, далд газарт хадгална. Шилэн сав хагарах эрсдэлтэй.
Нүүрний хамгаалалт, резин бээлий өмсөж ажиллана.

Тостой холих үед супер дэгдэлт 30 сек орчим явагддаг тул агааржуулалт сайтай, ууршуулах хоолойтой өрөө, мөн гадаа хийж болно. Агаар чийгтэй учраас савны амыг удаан нээлттэй байлгавал дэгдэнэ.

Өөхөн тосыг саванжуулаад дэгдээд ууршаад 0 болж чаддаг онцлогтой.
Техникийн шүлт биш, чанар хангах, андуурч эндүүрэхгүйн тулд багшдаа хэлээд авч болно.

Багаж хэрэгсэл
- Босоо гонзгой сав 2ш
Зөөлөн хуванцар материал тохиромжтой. Том саван тосоо хийнэ, жижиг саванд шүлтээ хэмжиж хийнэ. Савны гадна талд бичиг наана.
Ган, нерж, никель метал байж болно, урвалд орох хөнгөнцагаан материалтай сав байж болохгүй.
Шилэн сав, хатуу хуванцар, таг таг дуутай, хагарах эрсдэлтэй.

- Хутгуур 2ш
резинэн байж болдог, иштэйгээ үргэлж байдаг нь зүгээр. Модон хутгуур элэгдээд байдаг.
Савны амсраас хутгуурийн иш 1 барим өндөр байвал тохиромжтой.

- Холигч
Хутгуураар 20-30 мин хутгаж хольсоноос, цахилгаан холигчоор 2-3 мин хутгана.
Угааж цэвэрлэхэд хялбар салдаг бариултай байвал сайн. Өндөр хүчин чадал шаардлагагүй. Хямдхан холигч бас амархан эвдэрч шатдаг.

- Жин хэмжүүр
гр-ийн нарийвчлалтай байх. ТАRE функц буюу саваа тавиад 0 болдог байх.

- Градус хэмжигч
Лазер гэрэл тусгаж, зайнаас хэмждэг байх
Хутгаж байхдаа тос, шүлт руу чиглүүлж хэмжинэ.
Хүний дулааныг хэмждэг багаж нь өндөр градус хэмждэггүйг анхаараарай. Орчны дулааныг хэмждэг багаж авна.

Тос 38 хэм байвал ус дээрээ шүлтээ хийнэ. Ус + шүлт = шүлт гэдэг.
48 хэм хутгах үеийн хэм болж өсдөг.

Тос, шүлт холих үеийн хэм тэнцүү байх
38 хэм - ханаагүй тос их байх тусам энэ хэмд холино
48 хэм - ханасан тос их байх тусам энэ хэмд холино, өөрөөр хэлбэл царцалт өндөртэй тос байх тусам хэмээ өндөр болгоно.
Ямааны тос царцалт өндөр боловч хөөсрөлт сайн.

- Хэв
гоёлын хэв 80гр савангийн гэх мэт
дөрвөлжин хэв - 1.2кг, 900гр савангийнх
нэг удаагийн цаасан аяга, сүү, ундааны сав, чипсний гонзгой саванд хэвлээд, 24 цагийн дараа хайрцагийг зүсэж хэвнээс гаргадаг.

- Саван зүсэгч
барилгын шпател байж болдог.

Саван орц бодох
Ямар саван хийхээ төлөвлөх хэсэг
Алтан харьцаатай 70х30 гарын саван хийе, 9% тослогжилтыг сонгоё.
Өөхөн тос 500гр, коконат 100гр өгье. 30%-д нь наранцэцэгийн тос гэвэл хэдэн гр вэ, мөн ус хэдэн процентод авах вэ, температураа хэдэн хэмээр барих вэ?

гарын саван 80/20 

гарын саван 60/40 9%
өөхөн тос 400, рапс 250 өгье. Олив хэдэн гр вэ? ус? t-?

гарын саван 50/50 9%
сүүл тос 500, шар тос, рапс? Олив 350гр ус? t-?

эдийн 90/10
өөхөн тос 1000гр, наранцэцгийн тос?  ус? t-?

Энэ тооцооллын дэвтрийг Жорны дэвтэр гэдэг. Ингэж төлөвлөнө. Орцоо бэлтгэнэ.

Орцоо бодох апп
saponiCalc
recipe box -жор зохиох
bar soup-ийг сонгоно
superfatting - тослогжилт%

Ингээд хэдэн гр саван болохыг тооцоолж харуулж байна. Үүнээс хамаарч хэв саваа бэлтгэнэ.

Шүлт, тос хутгах үедээ хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл өмсөж, бээлий, нүүрний хаалт заавал өмсөнө.
Шүлт дэгдэмхий учраас салслаг эрхтэн, нүд, хамар, хоолойг гэмтээх осолтой.

Холих үедээ миксерийн хошууг налуулж тос руу дүрж, тосонд агаар оруулахгүй байх.
Савангаа хэнд, юунд зориулж хийж байгаагаа ерөөж хийдэг.

Ургамал цэцгийг тосонд дарсан хандыг цэвэр шилэнд харанхуй газарт хадгална. Ургамлыг шорооноос нь салгаж угааж, хатааж байж тосонд хийнэ, 3-4 хоногт 1 сэгсрээд холино
Багваахай цэцэг - арьс залуужуулдаг, түүний хөрөөний ир шиг навч нь цайны ургамал

24 цагийн дараа

Хэвнээс савангаа гаргаж, зүсэх, тамгалах, хатаах хайрцагт хийх зэрэгтээ резин бээлий өмсөнө.

Хатах үед 6-8 хувь жингийн хорогдол гардаг тул хэвнээс гаргасан савангаа жигнээд энэ хорогдлоо тооцдог.

органик савангийн имидж том, зузаан
Саван дааруулахад бутраад зүсэгдэхгүй.

Саван хийх арга page бий - тэнд савангийн тамганы тухай бий
Шүлтээс хамгаалж бээлий өмсөөд , хүнсний скоч тавьж байгаад, нойтон байгаа дээр нь тамгалдаг.

Өртөг бодох - гэрээр саван хийхдээ баримтлах стандарт
(орсон өөх тосны граммын үнэ + шүлтний грамм үнэ) = орцны үнэ
орцны үнэ : зүссэн савангийн тоо = нэг савангийн үнэ

Саван хийж байгаа хүний дадлагын хугацаа, үйлдвэрийн байрны зардал тооцох хэцүү учраас 4-өөр үржиж хамгийн доод үнэ гаргадаг.

Хүн өөрийгөө үнэлж, 1 цагт би тийм үнэлгээтэй хүн гээд, 1 цагт хийх савангийн тоондоо хувааж, үнэлгээ нэмж болдог.

Саван хатаах - 2 сар
Өндөгний цаасан сетик дээр тавьж, шкаф гэх мэтийн дээд талд ил тавьж 2 сар хатааж, шүлтийг бүрэн алга болсоны дараа хэрэглэнэ.

Гутлын хайрцагт хийж тавих тохиромжтой - дулаахан байдаг, агаарын нүхтэй

Орчны дулааныг 17 хэмээс буулгахгүй. Гэрийн нөхцөлд 100-200ш саван хийхэд боломжтой. Үүнээс их бол цех болж, үйлдвэрлэл тусгай орчин, өрөө шаардана.
Гадаа дулаан учраас Зуны улиралд гэрт саван хийхэд тохиромжтой.

Угаалгын нунтагийн хатаалт 1 сар байхад болно, үүний дараа үрээд 7 хоног хатаагаад хэрэглэнэ.

Саван болоогүй бол ярилцах хэрэгтэй!

Comments