Аялал, зугаалгыг мөнгөнд хэмнэлттэй, байгальд ээлтэй зохион байгуулах


Амар мэнд үү,
Та "экологийн ул мөр" (ecological footprint) гэдэг нэр томъёотой танил болсон уу? 

Бидний бүх хэрэглээ нь байгалийн нөөцийг ашиглаж бүтээгдсэн. Иймд байгалийн нөөцийн нөхөн сэргээгдэх байдлаас хэтэрсэн хэрэглээтэй байгааг таньж мэдсэн хүн бүхэн хэрэглээндээ хянамгай, ухаалаг байхыг зорьдог. Энэ ойлголтыг эртнээс таньж мэдсэн ард түмэн, үндэстэн бүхэн байгальд ээлтэй өөрийн амьдралын хэв маягийг бүтээж, түүнийгээ үр хүүхдүүддээ өвлүүлэхээр зорьдог.

Аялан очих газраа сонгох
Очих газар нутгийнхаа агаар, уул ус, хөрс шороо, ан амьтан, ургамал, хүний амьдрах орчинд сөрөг нөлөөгүй байхад ихэд анхаарна уу
- нүүдлийн шувууний буудлах цэгт ойр очиж үргээж сандраахгүй байх, 
- хавар, намартаа ичээнээсээ гарч, ордог ан амьтан, 
- зун, намрын цагт цэцэглэж үр жимсээ өгдөг мод ургамалд ээлтэй
- малчны хот айл сүү цагаан идээгээ дэлгэсэн үед машин унаатай ойртож очихгүй
Үүний тулд машин унаагаа төв замд ойр үлдээж, явган алхах, хөсөг тэргээр очих газраа хүрэх, очсон газар орныхоо усыг уусан бол ёсыг дагахад анхаарч суралцаарай.

Тээврийн хэрэгслэлээ сонгох
Галт тэрэг, нийтийн тээвэр, том, дунд оврийн автобус унааг сонгосноор машин унааны зардлыг багасгах төдийгүй, мөн аялал зугаалгаа нэгдсэн зохион байгуулалттай байлгахад тустай.
Өдөрт 350км-ээс их замыг машин унаанд өнгөрүүлэхийг тэвчиж, амарч, аялж байгаагаа санаж бие сэтгэлээ ядраахгүй байж, нар жаргах үед түр зогсож замын хөдөлгөөний аюулгүйн дүрмийг баримтлахыг Голланд аялагчийн үгээс ойлгосон.

Цэвэр усны хэрэглээ
- Жижиг савлагаатай усаа бүрэн гүйцэд уухгүй, саванд нь ус үлдээх нь их байдаг
- Усны 4.5л болох түүнээс их савлагаатайг сонгосноор мөнгийг хэмнэнэ
- Халуунаа барьдаг 10л ус буцалгагч ашигласнаар халуун цай, ус уух боломжтой



Халбага, сэрээний хэрэглээ
- Нэг удаагийн хуванцар халбага, сэрээ нь хадгалалтын горим алдагдсанаас тоос шороо, чийг авч хүний нүдэнд үл үзэгдэх мөөгөнцөр ургасан байх, мөн халуун цай, шөл хоол хутгах үед химийн урвалд орох эрсдэлтэй
- Нэг удаагийн хэрэглээний дараа маш их хуванцар хаягдал бий болж, түүнийг ландфилл буюу шороогоор дарж булах аргаар хогийн цэгт булдаг нь олон мянган жил тухайн хөрш шороонд үхмэл байдал үүсгэдэг
- Хүн өөрийн цүнхэнд халбага, сэрээний даавуун уутанд хийж аялж хэвших нь эрүүл мэндээ хамгаалсан, байгалиа хүндэлсэн, эх оронч соёл

Хүнс хоол бэлтгэх
Аль болох тухайн орон нутгийн мал ахуй, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хүнс хоолондоо хэрэглэснээр хүн ардын аж амьдрал, ахуй, соёлтой танилцаж, аялсан мэдрэмж илүү өндөр болно.


Өдрийн бүтээлч аялал - ГүнТийн Отог Creative Camp

Comments