ЧИХ ХООСОН ЯВДАГГҮЙН УЧИР
Эрэгтэй хүний сүр сүлд малгай, бүсэн дээ. Эмэгтэй хүний сүлд, сүнс хоёр чихэнд нь байдаг гэдэг. Хүний нүдний хор ихэвчлэн эдэлж хэрэглэж буй сонин содон зүйл дээр тусгалаа үлдээдгийг өвөг дээдэс маань мэддэг байжээ. Ямар сайхан эмэгтэй вэ гэж харц тогтох үед ээмэг бодлыг нь сарниулж анхаарлыг эмэгтэйд биш ээмгэнд төвлөрүүлж *ямар гоёмсог ээмэг зүүгээ вэ* гэж бодох төдийд хар цагаан хэл ам замхран алга болдог гэж үздэг байжээ. Тиймээс хууччуул охин хүүхэддээ аль болох гялгар гялтгар, гоёмсог ээмэг зүүлгэж атаа жөтөө, хар цагаан хэл амнаас хамгаалсаар иржээ.
Цаад утга санааг нь ойлговол дан ганц мухар сүсэг бишрэл биш ажээ. Охин хүүхдийг 16 нас буюу нас биед хүрсэнийг илтгэн ээмэг зүүлгэх ба охинд биш зүүсэн ээмгэнд нь хүний анхаарал татагдсанаар элдэв муу муухайгаас хамгаалах гэсэн утга санааг агуулж байжээ. Эрт үеэс ээмгийг бусадтай хольж, сольж зүүхийг цээрлэдэг байсан. Хувь заяа солигдож төөрнө гэж үздэг байж. Энэ нь нэг талаар бусдын ээмгэнд шингэсэн муу муухайг өөртөө шингээхгүй, нөгөө талаар эрүүл ахуйн шаардлагыг өндөр түвшинд тавьж, элдэв халдварт өвчин халдах магадлалыг багасгадаг байсантай холбоотой. Тиймээс та чих хоосон бүү яваарай. Ээмэг бол таны хамгийн чухал хамгаалалт! Орчин үед ээмэг нь бүсгүй хүнийг сэтгэл татам буюу бусдыг татах чадвартай болгодог, хайр сэтгэлийн асуудалд аз авчирдаг гэж үздэг.
Өвгөдийн аман яриа, домог сургаалиас үзэхэд эмэгтэй хүн (ээмэг-тэй хүн) ээмэг зүүх учиртай тул ийнхүү хүндэтгэн нэрийдсэн аж. Өөрийгөө хамгаалан гэрэлтүүлэх ээмэг байнга зүүж байгаарай.
Хэрэв өрөөсөн ээмгээ гээвэл хэл ам, гарз хаалаа гэж үзээд харамсдаггүй. Үлдсэн өрөөсний хэлбэрийг нь өөрчилж, өөр эд болгон хэрэглэдэг байжээ. Хүний биеийн 70% уснаас бүтдэгийг бүгд мэдэх билээ. Тэгвэл усыг ионжуулж байдаг мөнгөөр хийсэн ээмэг эдэлж хэрэглэх нь илүү зохистой ажээ. Мөн өөрт ээлтэй чулууг шигтгэсэн ээмэг нь гоёл төдийгүй хамгаалалт болох давхар тустай байх нь.
Домог хууч яриа
(Насанбат Баярмаа)
***
Молги, Моод хоёр Монголоор дуусдаг гэдэг шиг Чигчий хуруундаа эр, эмгүй том2 бөгж дүүдэг болж. Би ч бас донгиорч зүүдэг байв.
Саяан Тайгын удган эмээ хэлсэн: Чигчий хуруундаа Монгол хүн бөгж зүүдэггүй юм. Учир нь:
Чигчий бүх сайн зүйлийг нааш ир наар ир хэмээн сайн байгалийн энергийг дуудаж байдаг хөдөдгөөнтэй юм гэв. / чигчий хурууны хөдөлгөөн нэрээ тийм/
Бөгж зүүмээр байвал Эр, Эм хүн сүйн хурууныхаа эсрэг талд л хамгийн үнэтэй бөгж зүүх нь жинхэнэ арга билэг юм Шүү дээ гэж хэлэв. Намайг наад бөгжөө хайлуулаад юм нэмээд сайн бөгж зүү гэж хэлэв. Мөн эмэгтэй хүний нөхөн үржихүйг бөглөж байдаг. Эр хүний Хийморийн дарцаг юм гэж хэлэв. Яг тэр мөчөөс эхлээд би чигчий хурууныхаа бөгжийг авав! Нээрээ ч санаа дагаад ч тэр үү бөглөөс арисан мэт бүтээмж цаанаасаа нэмэгдээд, үйлс ч хүртэл сайхан бүтэж буй нь мэдэгдэж эхэлсэн. Би хойно Эргэн тойрондоо арга билэгт нэмэр болж байгалийг үзэгдэл зөв бүхнийг ярьж явдаг хүн зүгээр байсангүй зүүж үзэгдэж буй хүмүүстээ хэлж нилээд хүний бөгжийг авхуулав. Бөгжөө авсан хүмүүс дараа нь надруу ихэнх нь талархаж ярьсан. Нзаа их сонин Олон жил гацаад байсан ажил минь гэнэт бүтсэн гэж. Нээрээ ч Монголчууд бид байгалийн хэлийг мэдэж анзаарч үйлдэлээ татаж чаддаг хосгүй үндэстэн шүү дээ!
Миний сайхан нэгийг бодож хоёрыг тунгаадаг
Нүүр номын найзууд минь хэрэв зүүдэг бол оюундаа тунгаан бизээ!
ЖП
Эх: Purevsuren Jargal
***
2026.3.12
Эх: Tsetsegjargal Dorj
АРАГ ҮҮРЭХҮЙ
Араг үүрч аргалд явах нь эмэгтэй хүнд их ээлтэй юм гэдэг. Эх хүн төрөхдөө араг түшиж төрдөг учир нь арганд эх хүнийг аврах асур тэнгэрийн ерөн есөн ерөөл бий гэж үздэг аж. Урьдын хэцүү бэрх цаг үед алуурчин дээрэмчид ирэх сургаар эхнэр хүүхдээ араг үүрүүлээд аргалд явуулчихдаг байж. Араг үүрсэн эх хүнээс хамаг муу ёрын хар салхи үргэж дааждаг ажээ. Эр нөхрийг нь алаад дүүжилчихсэн, мал ахуй эд хөрөнгийг нь хуу хамаад явсан байхад, аргалд явсан эх хүн тэдний хаагуур нь зөрснийг мэдэлгүй өнгөрөх нь олонтаа байжээ. Жаахан хүүхдийг бага балчраас нь араг шээзгий үүрүүлж ээжийг нь дагуулж аргалд явуулдаг учир нь эх хүн араг хоёрын тэрхүү үгээр хэлж үсгээр зурахын аргагүй далдын их эрч хүчийг хүүхдийн гэрэлт ертөнцөд оршоох үүднээс тэр юм санж. Аян замд яваа хүмүүс, зам зуурт нь араг үүрсэн хүнийг олж харчихаад, алж, дээрэмдэх нь байтугай, өмнө нь нэгэнтээ мэхийгээд хормойгоо тосон байж аргал гуйдаг.
Тэгээд арга түүж яваа эх хүн түр амраад хөх аргал аваад өгнө. Аян замд яваа хүнд түүн шиг сайхан ерөөл билэг илч энерги үгүй аж. Араг, эх хүн хоёрын харилцах нүүдэлчин монголчууд шүтэн барилдлага нь угтаа бол өч төчнөөн зүйлсийн ончроог тайлах томоос том гүн ухаан оршдог юм байх. Аргал түүж яваа хүний хажууд очоод амар мэндийг эрж мэндлээд, аргал түлээг нь заавал өргөж өгч байх ёстой. Тэгснээрээ тухайн хүнд билэг ерөөл нь оршино. "Их Шаргыг унаж, Бага шаргыг хөтөлж талын адууг тас хураана", тэр юу вэ?
/ Аргал түүх /
"Сүлдээ үүрээд, сэлмээ бариад талын адууг там түм хураана" тэр юу вэ? гээд хэд хэдэн оньсого байдаг. Араг, шээзгий, хунз зэрэг ер араг нь өөрөө эх хүний сүлд нь юм. Үр хүүхэд гарахгүй, гарсан ч тогтож өгөхгүй байгаа эхнэр хүн араг үүрч аргал түүх учиртай юм гэнэ билээ. Бас гал голомтоо сайтар тахиж авч явах ёстой. Мөн гэртээ араг оруулж тавих юм бол ямар ч эмэгтэй хүний хийморь сүлд нь дээшээ явдаг гэж хууччуул хэлдэг байв. Өнөөгийн төв суурин газрынхан бол жижгэвтэр хөөрхөн араг савар хоёрыг бургас модоор зэхэж матуулан үдээрээр үдүүлээд яг жижгэрүүлсэн хэлбэрийг нь гэртээ залчихаад хаа нэг хөдөө гадаа явж түүндээ аргал түүгээд байхад машид сайн байх шүү. Аргыг хэзээ ч хөлөөрөө өшгөчиж, ийш тийш нь авч хаялж цацалдаггүй. Хөдөлгөх бол хоёр гардан аваад зөөлөн гэгч байрлуулж тавьдаг. Эмэгтэй хүн араг үүрээд аргалд яваа үедээ зөвхөн эх хүнээс ундран гарч болох бүхий л сайн сайхан зүйлс цогцолж байдаг санж. Энэ хорвоо дээр хамгийн хүндтэй хүн бол эх хүн. Хамгийн хүчтэй зүйлс бол хүний ариун сэтгэл. Тэр тусмаа эхийн сэтгэлийг гүйцэх хэмжээний тийм их хүч хаана ч үгүй ажээ.
"Уулын чинээ харыг туулайн чинээ цагаанаар туулна" гэдэг нь өнөөх алуурчин дээрэмчид нь, тэр их хүчтэй эхийн цагаан сэтгэлийн эрч хүчийг л давж туулаагүй юм билээ. Дайн байлдаанд явсан эр цэргүүдийнхээ араас эхчүүд сүү цайныхаа дээжийг чин сэтгэлийг угаас өргөж, арагаа үүрээд аргалаа түүж явахдаа дагтан гэгээн оюундаа эх дэлхий амар амгалан байх тухай залбирч гүн бодолхийлж байдгаас, эхийн цагаан ерөөл утга биелэлээ олж, олон олон аав ээжийн хөвгүүд эх орноо батлан хамгаалж, өстөн дайсан нь ч гэлээ тайвширч тайтгарсан бизээ. Мэдээж аргал түүж яваа ээжийн сайхан ерөөлийн үзүүрт хүн төрөлхтөн айван тайван аж төрөхөд Монгол эх хүний сүүн цацал, араг үүрсэн эхнэр хүний далдын их аврал ихээхэн нөлөөлсөн ажгуу. Ер аргал түүж яваа ямар ч хүн гэлээ данан сайн сайхныг мөрөөдөж бясалгаж явдаг юм. Монгол хүнд бурхан тэнгэрээс хайрласан таван хошуу малынхаа аргал, хоргол, хомоолыг аргандаа дүүргэн яваа эх хүнийг тэнгэр дааж аварч явдаг юмсанжээ.
#copy
***
Comments