***
***
2026.1.30
Тэрийг чинь татаас гэнээ зун 6 7сарын ямааны арьсаар хийнээ дөрөөний нүхэнд модоор шахаж хавчуулаад юмуу хавханд юмуу ирмэгтэй төмрөнд шахаад татаад авна аа тэгээд юуман дээр тохож хатаагаад дараа нь тарганд хийж хэд хонуулаад гаргаж хатаагаад хутаганы араар юмуу мохоодуу ирмэгтэй төмрөнд хэд шувтарч татаад л болоо тэгээд хувь хийх юмуу суран эдлэл үдэнэ ээ
***
Монголчууд бид уламжлалт нүүдэлчин соёл иргэншил, мал аж ахуйгаа дээдлэн олон зууныг өртөөлөн өдгөөг хүрсэн түүхтэй. Таван хошуу мал, тал бүрийн ашигтай.
Сүү цагаан идээ, мах, арьс шир, ноос ноолуур, дэл сүүл гээд малын ашиг шимийг тоочоод баршгүй.
Манай улс эрт дээр үеэс урд хөрштэй арилжаа наймааны алтан түншүүд байж, арьс хөрс, үс ноос, адуу мал, ангийн үс, баавгайн домти, бугын цусан эвэр ... зэрэг олон зүйлийг нийлүүдэг байв. Хариуд нь тэд аму будаа, алим жимс, амны болоод хамрын тамхи, бөс бараа, хамгий их гүйлгээтэй цай нийлүүлсээр иржээ.
Ийнхүү цайлган монголчуудтай арилжаа хийдэг цай тамхи нийлүүлдэг /зузаан өмдтэй, том түрийвчтэй/ данжаад нар нэг ширхэг цайг малаар хойтон жил хүртэл зээлээр өгч, цайны үнэнд нэг эм хонь, хүүд нь нэг хурга авахаар хэлэлцэн тохирдог байжээ.
Гэтэл нэг л мэдэхэд жил өнгөрч, хурга өсөөд төлөг болчихсон, эм хонь нь ахин төллөж хургаа дагуулаад харийн нутагт туугддаг байв.
Зоостой хүнд жороо Бээжин, Зоосгүй хүнд зогсоо Бээжингийнхээн гэж.
Ийнхүү энэ явдлаас үүдэн Хятадууд мөнгө хүүлэгчдээсээ яаж ийм олон мал, нэхийтэй болов гэхэд, хай монголын нэг хонь таван арьстай шүү гэж хошигнодог байсан гэнэ. Тавыгаа нэг болгодог нь монгол наймаачин, нэгийгээ тав болгодог нь хятад хүн болой.
Ингээд уншигч авхай танд хонины нэхий 20-иод төрөл байдгийг сонирхуулая.
1. Нэхий
Үс нь гүйцсэн хонийг төхөөрөөд номын ёсоор өвчиж авсан бүрэн бүтэн арьсыг нэхий гэнэ. Мөн өвөл цагт эсвэл намар орой, хавар эрт үхсэн малаас өвчиж авсан сахлаг үстэй сайн хөрстэй арьсыг ч нэхий гэдэг.
2. Халимтай нэхий
Монголчууд хүйтэн сэрүүн улиралд идэш, хүнс хийхээр “Өөхөн бөмбий, араг сэгсий”-гээ төхөөрдөг. Туранхай малыг өвчихад хальс /сарьс/, тарган хонийг хуулахад нэхийнд нь өөх дагадаг жамтай. Тэр мэт үмх үмх өөхтэй арьсыг Халимтай нэхий гэнэ.
3. Халимласан нэхий
Хонины нэхийнд дагасан өөхийг нүд сайтай, гарын дүйтэй хичээнгүй хүүхдээр ахин хуулуулдаг. Энэ нь мал өвчих дасгал болдог төдийгүй нэг ажлыг хоёр дахин хийхгүйн сургаал болдогоороо хүмүүжлийн тустай. Тэр мэт ахин арчилсан аль ч хэсэгтээ өөх байтугай өвдөл ч үгүй арьсыг Халимласан нэхий гэдэг.
4. Авчсан нэхий
Хайнга залхуу хүн, эсвэл хонь хуулсан хулгай сандарч тэвдэхдээ хороосон хониныхоо арьсыг тольж тэлэлгүй хаяснаас эсвэл хам хум хумьж нууснаас хэмжээ нь давжаарсан аадгар арьсыг авчсан нэхий гэнэ.
5. Тольсон нэхий
Арвич нямбай хүн хонийг өвчүүтээ нойтон арьсыг тал тал тийш нь хүчлэн татаж дээд зэргээр тэлж хатаадаг. Тэр ч байтугай 4 годыг нь гадаслан тэлдэг няхуур нямбай хүн ч бий. Энэ мэтээр сайтар сунгаж, богийн арьсыг бодын шир мэт талайг нь өргөсгөсөн арьсыг Тольсон арьс хэмээмүй.
6. Идээлсэн нэхий
Хатсан арьснаа хямар /хярам/ шүршин чийглээд улмаар тусгайлан бэлдсэн хоормог цагааг хэдэнтээ түрхэж эрүүний ясаар маажин бүх талбайг жигд шүүлж, элдэхэд бэлтгэсэн арьсыг идээлсэн нэхий гэнэ.
7. Элдсэн нэхий
Монголчууд идээлсэн нэхийг хэдрэгдэх, хянгардах, талхидах гэх мэт аргаар боловсруулж “Мяндас мэт зөөлөн, Шандас мэт бөх” болгодог эртний уламжлалтай. Ийнхүү хатуу шир, хөтүү нэхийг “магнаг мэт зөөлөн, мяндас мэт бөх” болгосон нь элдсэн нэхий юм.
8. Туламласан нэхий
Хонины голыг тасалсны дараа арьсыг нь хуулах хэд хэдэн арга бий. Тэр нь үндсэндээ.
1.Задгай өвчих
2. Битүү өвчих хоёр янз.
Шолболсон хонины толгойг огтолж аваад арьсыг огт цоололгүй гээр мах, яс, гэдэс дотрыг нь нэг бүрчлэн суйлж аваад үлдээсэн битүү арьсыг тулмалсан нэхий гэдэг.
9. Авралтай нэхий
Аадрын үерт хамуулж, аль эсвэл мөндөрт нүдүүлж амь эрсдэх дөхөн осгосон хүнийг авархад хонь хэрэг болдог аж. Учир нь хонийг битүү өвчөөд осгосон хүнийг тэрхүү нэхий өлгийд оруулж хав халуун сайн сархинагийг осгогчийн толгойд өмсгөвөл үхлээс аврагддаг. Тийхүү малын амиар хүний амь аварсан үстэй, ноостой тулмыг авралтай нэхий гэнэ.
10. Сэгсүүрэг
Хонин сүргээсээ хуцаа ялгаагүйн улмаас намрын адаг сар, өвлийн эхэн сард хонь төллөдөг. Тэрхүү цагт гарсан хурга хүйтэн хайруу цагаар үхэх нь элбэг ч үлдсэн нь товир биетэй сэгсгэр үстэй болдог. Энэ мэт цаг бусаар ирж, цаг бусаар буцсан хурганы сэгсэлзсэн их үстэй арьсыг сэгсүүрэг хэмээмүй.
11. Үзүүрсэг
Бүтэн жилийн турш хонины нуруунд хүнд “Тээш”, дулаан “Дах” болж байсан ноос дулаан улиралд шалз, хувалзны үүр болдог. Гурван улиралын турш ургасан төө сөөм түүнээс ч урт унгасыг уртын ноос гэдэг.
Харин уртын ноосыг хяргаснаас хойш өвөл хүртэл ургах нявталхан үсийг ахар гэдэг. Угтаа охор үс гэсэн утга. Тийм охор үстэй хонь үхэх юм уу, төхөөрсний дараа хуулж авсан тачир үстэй арьсыг үзүүрсэг гэнэ.
12. Илэг
Хонины арьсыг өвчүүтээ дулаан байранд эвхэн дарж, бас ахин ус чийг өгөн илжилбээс бүх үс нь аандаа зумран унадаг. Үсийг нь зумласан арьсаар гутал хувцас, бээлийн цүнх хийх нь цөөнгүй. Энэ мэт үсийг нь зумласан нэхийг илэг гэдэг.
13. Савхи
Үйлдвэрийн аргаар зумлаж, будсан илгийг савхи гэдэг. Монголын савхи хөрс сайтай бөгөөд дэлхийд дээгүүрт ордог. Энэ нь манай орны байгаль цаг уур, дөрвөн улиралтай холбоотой аж.
14. Сармай
Урьд цагийн ядуус ихэвчлэн илгэн өмдтэй, сармай дээлтэй байжээ. Үс нь жигд бус зарим хэсэгтээ халцархай арьсыг сармай гэдэг. Энэ нь голдуу үхсэн богийн тордлогоо муутай арьс байдаг.
15. Турсага
Зутраадаг зуд, харангадаадаг гангийн үед тураалдаа хүрээд турж үхсэн богийн хэврэг, хөрс муутай арьсыг турсага гэдэг.
16. Адсага
Өвчнөөр эсвэл өлбөрч үхсэн бог болон бодын арьс ширийг ч адсага гэдэг. Адсагыг нохойд дэвсэх, үүдэнд тавих, аргал хомоол бүтээх, үнс хог зөөхөд хэрэглэдэг.
17. Тарз
Тарчиг улиралд тартагтаан тулж үхсэн малын тачир, тархай үстэй арьсыг тарз хэмээмүй. Тарзыг хөдөө хөсөр хаясан дорхноо хөл /гутлын ул/ арчъя гээд босгоны ёроолд дэвсдэг байна.
18. Хөдөс
Угаасаа яс тааруу нэхий нь элдсэн, эдэлсний хойно элэгдэх нь түргэн, энд тэндээсээ халцрах нь хялбар байдаг. Энэ мэт элэгдэж, элч нь бараг үгүй болсон муу арьсыг хөдөс гэдэг.
Монголчууд нэхийний нэр төрлийн тухайд ийнхүү толгой холбон шүлэглэжээ.
• Саяхан өвчсөн сайн арьсыг нэхий гэнэ
• Сагсалзсан үстэй том хурганыхыг сэгсүүрэг гэнэ
• Үс нь хоёр хуруу нявталхан нэхийг үзүүрсэг гэнэ
• Өлцөрч халцарч чанар муудсаныг илэг гэнэ
• Тэлж толиогүй хорчгор торчгорыг сармай гэнэ
• Тэнд эндээ цоорхой ноорхойг турсага гэнэ
• Үүд хатавчин дэвсдэгийг адсага гэнэ
• Үсийг нь хяргаж авсан адсагыг тарз гэнэ
• Хамгаас муу нэхийний тамтагийг хөдөс гэнэ
• Хайчилсан ход год мэтийг өөдөс гэнэ
Эх : https://terbumtan.com/index.php/agricultural/657-0253

Үхрийн зэл (тугалын зэл) нь саалийн үнээний тугалыг чагтлан уяж, үнээг хоргоох, саахад зориулсан 12-15 метр урт сур буюу дээсэн хайс юм. Үүнийг ихэвчлэн хуучин адсага (үхэр, адууны шир) зүсэж сур болгон нойтоноор нь томж, хоёр тал руу нь эрчилж сунгаж хатааж бэлддэг бөгөөд 8-10 тугал чагталж уяхад тохиромжтой байдаг.
Тугалын зэлний онцлог ба бэлтгэл:
- Хийц: Адсагыг усанд дэвтээж, сур мэт зүсэж, нойтоноор нь эрчилж сунгаж хатаадаг.
- Чагт: Хус модоор зорж хийдэг, чагтны голд оосор тогтоох горив гаргана.
- Давуу тал: Зэлэнд зориулж зүссэн ширний үс хялгасыг хусдаггүй тул тугал зэлэнд даруулахад хүзүү хоолойгоо гэмтээх эрсдэл бага байдаг.
- Зорилго: Тугалыг ээжтэй нь хоргоож, үнээг тайван саах боломжийг бүрдүүлдэг
Эх: Sogoo
Тугалын зэл хийх
Ширдэгний оронд гэрт дэвсэж муудсан үхэр, адууны адсагыг усанд дэвтээж, сур мэт зүсээд нойтоноор нь дээс мэт томж, хоёр талруу нь эсрэг эрчилж, сунаж татаад хэвшүүлж хатаахад тугалын зэл бэлэн болно. Тугалын зэл нь уртаашаа 12-15 метр орчим байна. Ийм зэлэнд 8-10 тугал чагталж уядаг. Зэлээ хатаагүй байхад нь тугалынхаа чагтны дээсэн оосорыг дундуур нь сүвлэж тогтооно. Зарим хөдөлгөөнтэй тугалд гортигтой чагт хэрэглэнэ. Чагтны модыг хусаар зорж хийдэг. Нэг л чагт зороод сурчихвал хийхэд их амархан ажил. Хус модоо хальсалж, сөөм хэртэй тайрч, ирмэгийг нь мохоо болгон дарж, хоёр талаас нь нимгэлж, хоёр үзүүр талруу нь жаахан нарийсгаж зорно. Чагтныхаа голд оосор торох горив гаргана.
Горвийг гүн гаргачих юм бол чагт хэврэг болдог. Зарим тугал зэлэнд шургаад даруулчихсан байдаг. Зэлэнд зориулж зүссэн ширний үс хялгасыг хусаж авдаггүй тул тугал зэлэнд даруулж шувтарлаа гэхэд хүзүү хоолойгоо амархан зулгалаад байдаггүй. Малчин ардын ийм мэргэн ухаан хэдэн мянган жилийн тэртээгээс улбаатай буй за. Гүүн зэлийг тугалын зэлтэй тун адилхан аргаар хийдэг юм билээ.
***
Comments