Л. ТҮДЭВ. НҮҮДЛИЙН СОЁЛЫГ МӨХӨӨХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛ СУУРЬШМАЛ СОЁЛ ИРГЭНШИЛ ЮМ

Дараах нийтлэлийг уншиж мэдээд бүрэн дэмжихээсээ өмнө
- хүн нь мах, сүнс, сэтгэл биетэйг санаж,
- хүн ба байгалийн холбоо харилцаа,
- хүн ба хүний нэгдэж бүтээсэн нийгмийн үүрэг, зорилго зэргийг бодолцоорой.

***
Б. Наминчимэд: Босгоны цаана байгаа шагайн чинээ чулуу хүртэл өөрийнхөөрөө орших эрхтэй. Хүн бид бол ертөнцийн эзэн биш. Бид бол сансрын өчүүхэн тоосонцор. Энэ бол Монголчуудын философи.

***


НҮҮДЛИЙН СОЁЛЫГ МӨХӨӨХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛ СУУРЬШМАЛ СОЁЛ ИРГЭНШИЛ ЮМ                                     Л.ТҮДЭВ


Нийслэлд амьдрал хөнгөн биш боловч сонирхол татах юм цөөнгүй байгаагийн гол нь орчин үеийн тохилог орон сууц, гэрэл цахилгаан, үзвэр үйлчилгээ, эд бараа, хөгжил хөдөлгөөнөөр хөдөөгөөс хавьгүй давуу юм. Тэр бүхэнд татагдсан хөдөөгийн залуус хот руу дэнгийн эрвээхэй шиг тэмүүлнэ. Хүүхдийнхээ аяыг дагадаг өвгөд хөгшид мөн л тэднийгээ бараадна. Тийнхүү өнөөх дэлхийд содон харагдаж гайхуулах гээд байгаа “нүүдэлчний соёл иргэншил” гэгч маань “суурин соёлын” нялуун цээжинд тас тэврүүллээ. 

Агь таанын үнэр нь сүрчиг бүрчигнийхээр солигдоно. Гол горхины хоржигноон нь машин тэрэгний хархираагаар солигдоно. Айраг цагааны сэнгэнэсэн амт нь архи пивоны нясуугаар солигдоно. Дөрвөн хананд хашигдаж уур уцаар нэмэгдэж, алсын бараа харахгүйд нүдний хараа муудна. Уурын халаагуурт дасан хүүршээд жавар даахаа больж, суугаа амьдралын эрхээр судас шөрмөс суларч монгол зүснээс өөр монгол гэмээр юмгүй болно.
“Монголоо алдмар” гэдэг хараал жинхэнэ ёсоороо хүрч морьтон ардынхаа заншил соёлоос хагацна.

Нүүдэлчдийн соёл иргэншлийг аврах хадгалах тухай хичнээн мэргэн цэцэн гоё үгээр яривч суурьшлын соёл иргэншилд өөрийн эрхгүй гулсан орж уусан ууссаар “монголчуудаас юу ч үлдэхгүй” гэж хэлсэн Ван Дайкийн ёрлол нь дурдсан хугацаанаасаа өмнө ёсоороо болохыг няцаах баталгаа долоо хоногт 150 хүнээр ам бүл нь төрөлтөөр биш түрэлтээр нэмэгдэж байгаа Улаанбаатар нийслэлд л өнөөдөр лав алга. 

Монголын асуудал гэдэг бол одоо хотын асуудал болоод байна. Нэгэнт бөөгнөрөлийн гол төв болчихсон хотуудыг тараах, үгүй хийх ямар ч арга байхгүй тэгэх ч ёсгүй. Төрчихсөн хүүхдийг хэвлийд нь буцаах аргагүйн адил нэгэнт төрчихсөн хот суурингууд хоног хоногоор томорч л таарна. Суурин соёл иргэншлээс зайлж зугатсан ард зон өнөөгийн дэлхийд алга. Суурин соёл бүхнийг залгина.

Өнгөрсөн зууны жар далаад оноос Оросын тариачид хот суурингуудад тэмүүлж хөдөө нутаг нь эзгүйрсэн шиг энэ зууны жараад оноос монголын малчид хот сууринд татагдаж малын бэлчээр зэлүүдширч байгаа нь нүүдлийн соёл иргэншлийн нэгэн өвөрмөц хэвшил мөдхөн төрөл арижихын цондон болж байгааг зөвхөн бельгийн хар лам Ван Дайк ч биш өрнө зүгийн ажигч гярхай хүмүүс томруулагч дурангүйгээр харж ажиглаж, хэлж бичиж байгаа нь ойлгомжтой. 

Илүү давуу талуудаараа суурин соёл иргэншил ноёрхох арга зам ганцхан бий. Тэр нь хоёр соёл иргэншлийн зүй зохистой хослуулсан нөхцөл байдлыг бүрдүүлэх төрийн үзэл баримтлал бий болгож, урт удаан хугацаанд цогцолбор хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого юм. Өөрөөр хэлбэл хоймсон соёл иргэншлийн (бицивилизация) бодлогыг монгол хүн бүрийн дотор ухаанд бойжуулж буйлуулах хэрэгтэй юм. Тэгсэн цагт бид соёл иргэншлийн хувьд гурван зуу байтугай гучин мянган жилд ч урт настай удаан жаргалтай аж төрж чадна.
Л.Түдэв. 1996 он

***

ҮҮЛЭНД НӨЛӨӨЛӨХӨӨ ЖААХАН ХАРЗНАЖ,  ӨӨРСДИЙНХӨӨ  ЧАДАХЫГ  ЖААХАН ЯАРАВЧИЛБАЛ  ЯМАР БЭ? 

. Үнэндээ би ч бас үүлэнд нөлөөлөхийг дэмжиж л суудаг байлаа . Төв аймгийн улсын аварга  малчин Гомбо - Очир гуай : бидний өвөг дээдсийн таньчихсан зүйлийг араас нь батлаад  байгааг Шинжлэх ухаан гэнэ гэснийг хааяа нэг эргэцүүлмээр л  . 

.. Монголчууд зуны дэлгэр цагийг билигдэн зуны эхэн сардаа уул усаа аргадан тахьдаг байж. Энэ ганц Монголчуудад ч биш бусад улс орны ард  түмэн ч угтан билигдэж борооны баяр, Нил мөрний баяр гэж хийдэг байсан тухай бичсэн байдаг. 
Энэ бол бидний  аав ээж эмээ өвөөгийн ӨГЧ БАЙЖ АВДАГ гэж сургадаг сургаал . бас орчлонгийн хууль . Шинжлэх ухаанаар бол Таталцлын хууль юм  уу даа
Аугаа  эрдэмтэд Таталцлын хуулийг нээгч  Ньютон   Эйнштэйн нар их сонин үйлдэл хийдэг байсан байх юм Эйнштэйн энэ орчлонгоос  буцсан болоод одоо амьдарч буй хүмүүстээ өдөр бүр 100 удаагийн  алхалтаараа ТАЛАРХДАГ байж.. Шинэ  нээлт амжилтаа  түүнтэй холбосон   бол Ньютон ч бас өнгөрсөн үеийн хүмүүстээ үргэлж  талархдагаа би аваргуудын мөрөн дээр нь  гарч суусан юм гэсэн байдаг.. 

.. Ингэхээр бид жааахан анзаармаар  байгаа юм  . Үүлэнд нөлөөлөхөөр бороо хур  эхэндээ  ордог оо үнэн. Харин ихэнхдээ л араас нь шуураад  хүйтрээд хатаачаад байна уу гэж ажаад байгаа ? 
Бас буудсан үүлний усаар гэзэг үсээ норгон,  алхаж , хамгийн ариун ус хэмээн хувин саваа тосон ууж ч чадамгүй  санагдах юм .. 

Эрт үеэсээ тахилга тайлга хийхээс гадна саалиа сааж , тогоогоо нэрээд,  халуун тогооноос  бүрхээр авахад хамар цоргин гардаг тэр уурыг хаалгаа дэлгэн хангай дэлхийдээ хүртээхэд баярлан хур бороогоо хайрладаг юм  гэж Atarsaikhan Luvsandiorj багш маань ярьдаг. 
Бас цай сүүний  дээжээ өргөх нь хуурай уур амьсгалтай манай оронд тэр эрчмийг татах хүч болдог
 Харин далай тэнгис бүхий оронд сацал үйлчилдэггүй гэж  ярьсан . Ингэхээр орчлон кртөнцийн зүй тогтлын хууль Соронзон орныболоод Таталцлын хуулийг өвөг дээдэс  маань аль хэдийн таниад жамын хууль хэмээн дагаж амьдарч ирж.
Одоогийн Нано технологийг  ч тэд аль хэдийн эзэмшсэн байсан ..
… Харин Одоо бид шинжлэх ухаан  гэж  хэт хөөцөлдөөд өмнөх ёс  заншил арга ухаан бүхнээ умартан  
байгаагаа ч хэрэглэж чадахгүй,  байхгүй бүхнээ дуудан,  болохгүйг тойрууоаал  байна уу даа гэж бодогддог юм 
Үнэндээ болгоё гэвэл 2 үнээтэй айл ч тогоогоо нэрээд байж болно. 

Ядаж л Зуны эхан сараа  дуустал  уул усаа аргадан,  тахилга тайлгаа хийж, өргөлөө өргөн,  зуны сардаа  сааль  сүүгээ авч хангай дэлхийгээ  үнэрийн сайхнаар дайлан баярлуулж , өөрсдийн чадахаа хийн, байгалийн  ааш аягийг харзнабал яадаг  юм бол доо ? Бид байгалийн эзэн биш. Шинжлэх ухаан агуу ч  газар  хөдлөл зэрэг байгалийн гамшгийг хэлж  харж чадаж байна уу ?? Бодох л зүйл..Харин энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй ээ

Эх: Ariunaa Badamsed
2026.5.1

***

Comments