Сар шинийн баяр - Цагаан сарыг үр бүтээлтэй өнгөрүүлэх хэдэн санаагаа эрхэм тантай хуваалцъя
- гэр бүлийнхээ зургийг угаалгаж, золгохоор очих айл бүхэндээ өгье гэж бодож байгаа
- өөрийнхөө мэдэж байгаа хэмжээнд ургийн бичгээ http://www.myheritage.com/ вэбд онлайнаар эсвэл Family Tree Builder програмд http://www.myheritage.com/family-tree-builder оффлайнаар бэлтгэж, зочлох үедээ боломж гарвал зарим мэдээллийг засах, шинэ төрсөн болон оруулаагүй байсан хүмүүсийг оруулах
- настан буурлуудынхаа сургаал үг, ерөөлийг дуу бичлэгээр хурааж авах
ухаалаг гар утас, диктафон гэх мэт төхөөрөмжийнхөө зайг цэнэглэж, бэлтгэх
- энэ жилийн өнгө төрхийг хадгалж үлдээх зорилгоор зургийн аппарат, зураг авах төхөөрөмжийнхөө зайг цэнэглэж, ТВ зэрэг шууд тоглуулах төхөөрөмж рүү холбох кабелиа марталгүй зэхэх
- өөрийн гараар хийсэн, Монгол үндэсний цоож түлхүүр, уяа гогцоо төрлийн төмөр утас, ясаар хийдэг тоглоомуудаасаа авч очиж, хүүхэд багачуудад бэлэглэж, яаж тоглодгийг үзүүлж харуулна
Харин та Цагаан сараа бүтээлч өнгөрүүлэх санал бодлоо бусадтайгаа хуваалцахаа бүү мартаарай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн

Comments