Тугалтай үнээ авч эхэлсэн

2007 оны 7-р сард

УБ хотын баруун урд талд, нисэхээс баруун урагш байрлах Шувуун фабрикийн наахантаа 120-р цэргийн ангид ээжийн маань төрсөн дүү ажиллаж амьдардаг.

М.Туул эгчийн нөхөр О.Нямсүрэн нь хотод цэргийн ангид ажилладаг байхад эхнэр нь хотын баруун урд зүгт нэг талдаа 600 төгрөгийн нийтийн автобусаар зорчдог хол газарт хүүхдүүдтэйгээ амьдардаг нь нэг бодлын хэцүү ч юм шиг. Нөгөө бодлын нийгэм ингэж л урагшилдаг юм байна даа ч гэх бодол орж ирэх шиг.

Туул эгч 120-р цэргийн ангийн тэнд хувийн малтай айлын настай эгчтэй танилцаж,
тэр хүний сэтгэлийг татаж чадсан тул, жирийн үед 400000 төгрөгөөс бага үнээр олдохгүй тугалтай үнээг 350000 төгрөгөөр аав ээж хоёртоо авч өгөхөд харилцаа үүсгэж өгч, хашаандаа гэрт байлгаж, 2007 оны 6 сард зусланд үнээ сүү саальтай гарахад тусалсан түүхтэй.

=
2016-5
Манай Дарь эхд үнээ маллаж болохгүй гэсэн тул Үнээгээ зарсан.

2018-3-1
Ээж маань энэ эмээд очиж золгожээ. Сайн сууж байна гэнэ.

2016 оны 5-р сард
үнээгээ Налайх руу худалдсан.
Улаанбаатар хотод мал маллаж болохгүй тушаал шийдвэр гарч, хорооны засаг дарга өрөөндөө дуудаж захирамжийг танилцуулж, бид үнээгээ зарах, эсвэл үнээгээ аваад нүүх сонголтонд хүрч байсан. Үнээ малаа зарж борлуулахгүйгээр малд хайртай, мал маллах хүсэлтэй айлд үнэгүй түрээслэж, гэрээгээр маллуулах хүсэлтэй байсан ч бүтээж чадаагүй.



2025.4.18

Болдоо хүргэн дүү Гачууртад үнээ малтай найзаасаа тугалтай хязаалан, соёолон насны 2 үнээг 5 сая төграгөөр худалдан авч, эр тугалтай үнээг манайд хишиглэлээ.



3 сарын 4нд гал амьтай өргөө гэрээ Өвөр гүнтээс Хонхорт нүүлгэж ирж. Хөх отгийн үйл ажиллагаанд малчин айл болж, гадаад дотоод аялагчдад малчин айлын ахуй соёлыг тайлбарлах, ажилд оролцуулж таниулахаар  нэгдсэн манайх Сарт мэргэн андынхаа сүүн сүргээс 3 дахь төл тугал тоссон энэ өдөр 2 тугалтай үнээ нэмэгдлээ.


Comments