Тахиа тэжээх нь тийм ч амар зүйл биш бололтой

Миний гэр бүл туслах аж ахуй эрхлэн, амьдрал ахуйдаа нэмэр болох хүнсийг олох, хүүхдүүдээ ажил хөдөлмөрт сургахад нэмэртэй гэж 10 өндөглөгч тахиа, 1 азарган тахиа, 5 дэгдээхэйг нийт 90000 төгрөгөөр Дарь эхийн 33-р буудалд амьдардаг тахиа тэжээдэг айлаас худалдан авлаа.

2 цаасан хайрцагт хийсэн том тахиануудаа Дарь эхийн Ганц худгийн буудал дахь гэртээ авчрангуутаа гаргахгүй, модон хайрцгийг зөөж, торон хашааг нь барих 3 цагийн хооронд, халуун өдөр, агааргүйтэх, бие биенээ шахцалдан дарснаас болж 4 өндөглөгч тахиа л мэнд үлдэж бусад нь үхчихлээ.

Үхсэн тахиануудаа хаялтай биш, махыг нь ч болов идье хэмээн тахиа авсан айл руугаа дугуйтай жийж очиж, яаж махыг бэлтгэхийг асууж мэдээд, гэртээ хүрч ирж, эхнэрээрээ ус буцалгуулж, халуун усанд тахиагаа дүрж, эргүүлээд авч, өд сөдийг нь зулгаахаад амархан салж байлаа. Өд сөднөөс бүрэн салгаж, толгойг хүзүүгээр нь, хөлийг 2 ясны заагаар нь таслаж хаяад, гэдсийг нь хэвлийн доод хэсэгт ярж, нарийн гэдсийг нь цувж авч хаяад, зангидсан гарны тал шиг хэмжээтэй ходоод, бэлэн болсон махан гулуузаа хөргөгчинд хийж орхилоо.

Тахиа тэжээхэд байраа маш сайн бэлдсэн байх ёстойг ингэж ойлгосон доо.

***

2025 онд нэмэв

Монголчууд эрт дээр үеэсээ үр хүүхдүүддээ 

гахай, 

тахиа, 

загасны мах идүүлдэггүй цээрэлдэг байв.


Өвгөд маань хилэнцэт махыг, элдэв амттан, хор хөнөөлтэй хүнсийг хэрэглэдэггүй, үр хүүхэддээ хэрэглүүлдэггүй байсан нь их учиртай байсан.
Гэтэл одоо амттан, сайхан харагдсан болгоныг үр хүүхэддээ өгч, улмаар донтуулж үр удмаа сүйтгэх ажлаа өөрсдөө хийж байна. 
Чихэр амттан хүүхдийг уур уцаар ихтэй болгохоос гадна, амттанд донтуулдаг.
Амттанд донтсон хүүхэд томроод ирэхээрээ улмаар архи тамхинд донтдог.

Хилэнцэт мах гэж юу вэ?
Гахай, тахиа, загасны махыг тэр бүр хэрэглэхийг цээрлэдэг, үр хүүхэддээ өгдөггүй байсны учир нь:
-Гахай бол хог новш, муудсан хүнс, идэж болох бүхнийг залгидаг, цадах рефлекс байхгүй амьтан тул мах нь тэр чигтээ нян бактериэр дүүрэн, мөн хүний ухамсар сэтгэхүйд цадах ханах рефлекс байхгүй, шунаг сувдаг нэгэн болоход нөлөөлдөг. Махны ширхэг нягтрал нь их томтой өөх ихтэй хөдөлгөөн багатай. Ямарч булчин шүрмэс байхгүй. Амт үнэр амин дэмэн чанар байхгүй. Бордоо болон химийн урвалаар хөөсөн хиймэл зунгаг нялцгай чанартай. Өвс ургамал эрдэст баялагийн зүйлс огт иддэггүй тэжээмэл фермер маягаар олноор нь үржүүлдэг. Хээрийн зэрлэг гайхан махны амт чанар тэс өөр ялгаатай. 
-Тахианы махыг яагаад хилэнцэт маханд оруулсан нь:
Тахиа бол өдөр бүр өндөглөдөг ороо ихтэй, их үйлтэй амьтан гэж үздэг байж. Тиймээс хүний бие организмд идсэн уусан зүйлийн нөлөөлөл шууд нөлөөлдөг учраас бэлгийн их дур хүсэл, гаж донд өртүүлдэг. 
Тахиа их идсэн хүүхдийн бэлгийн бойжилт эрт эхэлдэг, улмаар гаж хөгжил рүү оруулдаг. 
Иймийн улмаас тэр гаж хөгжил ижил хүйстнээ сонирхох нь баруунд элбэгшсэн. Манайд ч идэш хоол буруу болсон цагаас эхлэн гаж үйлдэл хандлагууд эхлэсэн. Сүүлийн үед трансжендер, лесби, гомо, манин, ижил хүйстэн хүмүүс ази европд эрс ихсээд буй нь үүнтэй шууд холбоотой. Тахиа үржүүлэх ашиг олох арга нь улам нарийсаж тахиаг өдөрт 3 өндөглүүлэх гэрэл унтраах мөн мутац оруулан мөч гуя ашиглах гэж олон хөлтэй тахиаг хүчээр хими биологийн аргаар гаргаж авч хүнсэнд түлхүү хэрэглэж байгаа нь тун харамсалтай.
-Загас уу? Загас бие биенээ барьж иддэг амьтан тул өвгөд маань хүний ухамсарт муугаар нөлөөлнө гэдгийг мэддэг байсан. Иймээс уур уцаар муу бүхнээс хамгаалж, үр хүүхэддээ загасны мах өгөхийг цээрлэж, байсан. Сүүлийн үед төв ази хоолны соёл гэх сүши гэж түүхий хэрэглэх болсон олон нян бактери тээгч гол үндэс юм. Далайн гаралтай амьтан могой наймаалж, хавч дун загас түрс гэх мэт амьтныг түүхийгээр их хэрэглэсэнээс болж лус хилэгнүүлэх хорлолд их өртөж гэдэс ходоод уушигны өвчинд ихээр нирвэгдэж байгаа нь нууцгүй юм. Монголчууд таван хошуу малаа тааваар нь бэлчээж, айлгаж үргээлгүй, өөрийн гараар төхөөрсөн малынхаа махыг цаг улиралдаа тааруулан хүртдэг байсан нь тэр чигтээ гүн ухаан юм. 
Мах мөн л халуун чанарынх учраас өвөлдөө түлхүү хэрэглэж хүйтэн сэрүүнийг өнөтэй давдаг байж. Хаварт өвлийн зэхсэн махаа хатааж борц болгон нүдэж бага багаар дасган биеийн дархлаагаа дэмжин амин дэмээ авсаар.
Зун нь цагаан цагаан идээгээ, намартаа байгалийнхаа цэвэр жимс хүнсийг хэрэглэдэг байсан нь улаан цагаан , ногоон уургаа тэнцвэртэй байлгаж, эрүүл, саруул! амьдрах арга ухаан нь цогц байсныг харуулдаг.
Дэлхийд Монгол хамгийн их агуу хоолны түүх соёлтой 3000 гаруй нэр төрлийн хоолтой ард түмэн билээ. Үүнийг Монголын хоол судлаач эрдэмтэд болон түүхчид санал нэгддэг.Идээ будаагаар элбэг дэлбэг ийм сайхан оронд төрж өссөн хувь тавилан юм даа. Нүүдэлчин соёлтой Монголчуудыг хүн төрөлхтөн шүтэн дагах цаг айсуй. Мөнх хөх тэнгэр өршөөг.
"Бөөгийн тавилан" группын админ Хүрэлбаатар Хурамхаан




Comments

burnee said…
Sain bna uu, Tanii blog ih saihan yum aa. Bas deer ni hund amdirald yamar neg yum huleeh bish, hiih heregtei gedegiin oilguulah saihan zuil ihtei blog bna. Tanid saih saihan buhniig husye. Bayarlalaa
handaa said…
Баярлалаа. Манайх бас тахиа тэжээх гэж байгаа, Байрыг нь бэлдэх гэж 3 сар гаруй болсон, дулаалгатай байр, бас зугаалуулах торон хашаа гэх мэт нэлээд нүсэр болж байгаа. Хамгийн асуудал нь муур гэж гай ямар ч жижиг нүхээр багтаад орчих гээд байх юм. Тэжээлийн талаар нэлээд зүйл мэдэж авлаа. Баярлалаа.