Тахиа тэжээх нь тийм ч амар зүйл биш бололтой

Миний гэр бүл туслах аж ахуй эрхлэн, амьдрал ахуйдаа нэмэр болох хүнсийг олох, хүүхдүүдээ ажил хөдөлмөрт сургахад нэмэртэй гэж 10 өндөглөгч тахиа, 1 азарган тахиа, 5 дэгдээхэйг нийт 90000 төгрөгөөр Дарь эхийн 33-р буудалд амьдардаг тахиа тэжээдэг айлаас худалдан авлаа.

2 цаасан хайрцагт хийсэн том тахиануудаа Дарь эхийн Ганц худгийн буудал дахь гэртээ авчрангуутаа гаргахгүй, модон хайрцгийг зөөж, торон хашааг нь барих 3 цагийн хооронд, халуун өдөр, агааргүйтэх, бие биенээ шахцалдан дарснаас болж 4 өндөглөгч тахиа л мэнд үлдэж бусад нь үхчихлээ.

Үхсэн тахиануудаа хаялтай биш, махыг нь ч болов идье хэмээн тахиа авсан айл руугаа дугуйтай жийж очиж, яаж махыг бэлтгэхийг асууж мэдээд, гэртээ хүрч ирж, эхнэрээрээ ус буцалгуулж, халуун усанд тахиагаа дүрж, эргүүлээд авч, өд сөдийг нь зулгаахаад амархан салж байлаа. Өд сөднөөс бүрэн салгаж, толгойг хүзүүгээр нь, хөлийг 2 ясны заагаар нь таслаж хаяад, гэдсийг нь хэвлийн доод хэсэгт ярж, нарийн гэдсийг нь цувж авч хаяад, зангидсан гарны тал шиг хэмжээтэй ходоод, бэлэн болсон махан гулуузаа хөргөгчинд хийж орхилоо.

Тахиа тэжээхэд байраа маш сайн бэлдсэн байх ёстойг ингэж ойлгосон доо.

Comments

burnee said…
Sain bna uu, Tanii blog ih saihan yum aa. Bas deer ni hund amdirald yamar neg yum huleeh bish, hiih heregtei gedegiin oilguulah saihan zuil ihtei blog bna. Tanid saih saihan buhniig husye. Bayarlalaa
handaa said…
Баярлалаа. Манайх бас тахиа тэжээх гэж байгаа, Байрыг нь бэлдэх гэж 3 сар гаруй болсон, дулаалгатай байр, бас зугаалуулах торон хашаа гэх мэт нэлээд нүсэр болж байгаа. Хамгийн асуудал нь муур гэж гай ямар ч жижиг нүхээр багтаад орчих гээд байх юм. Тэжээлийн талаар нэлээд зүйл мэдэж авлаа. Баярлалаа.