Catalogjyylaltiin durem Olon ylsad shinechlegdeh gej bgaa uym baina

Сайн байна уу,

Дараах 2 мэдээллийг тантай хуваалцъя.

1)
Монголын номын санч  та бүхэн Каталогжуулалтын MARC стандарт гэж сонсож, зарим нэг нь судалж, ажилдаа нэвтрүүлж байгаа.

АНУ-ын Конгрессын номын сан бусад хамтрагч байгууллагуудынхаа хамт ярилцаж,

Мэдээллийн технологийн өнөөгийн өндөр хэрэглээнд тохирсон MARC стандартын шинэ хувилбар, шинэчлэлтийг ярилцахаар Албан ёсоор Дэлхийн номын сан, Мэдээллийн үйлчилгээний мэргэжилтэнүүдийг урьж байгаа юм байна.

Монголын каталогч нар чихээ дэлдийлгэх цаг болжээ.

http://www.loc.gov/marc/transition/


2)
АНУ-ын Номын сангуудын холбоо 2009 онд 9000 гишүүнээсээ санал асуулга авч, 2010-6-18 өдөр батлан, үйл ажиллагаандаа мөрдөж эхэлсэн 2011-2015 оны Стратеги төлөвлөгөө”-дөө бүх төрлийн  номын сан, номын санчид, мэдээллийн үйлчилгээг өндөр технологийн шинэ шатанд гаргахаа тодорхойлжээ.

As a result, all types of libraries are adequately funded, librarianship is a sought after profession, librarians are leaders in the information community, information is accessible to all and all people in the United States are literate library users.

http://www.ala.org/ala/aboutala/missionhistory/plan/index.cfm

http://www.ala.org/ala/aboutala/missionhistory/plan/strategic plan 2015 documents/2015_strategic_plan_2.pdf

http://lonewolflibrarian.wordpress.com/2011/05/25/the-digital-revolution-and-the-transformation-of-libraries-05-25-11/


Монголын номын сангууд бид нэгдэж ажиллах, Монголын номын санчдын холбоог шинэчлэн зохион байгуулах шаардлагатай эсэх, мөн Монголын номын сангуудын консорциумд хэрхэн нэгдэж ажиллаж болох эсэх, номын санч нар яагаад нийгэмд товойн гарч ирэхгүй байгаад хамтдаа шийдэл олж, гарц хайцгаая.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

=====
IT manager, Ulaanbaatar Public Library: http://www.pl.ub.gov.mn
head, Library and Information Technology Association
CS Family Ambassador: http://www.couchsurfing.org/blackcow_jbegz
Member on HospitalityClub.org and WarmShowers.org
eIFL.net Co-Ambassador for Mongolia
BizNETWORK member : http://biznetwork.mn/profile/jbegzsuren
Facebook page : http://www.facebook.com/begzsuren.j.haruhert
Twitter page : http://twitter.com/jbegzsuren
Skype: jbegzsuren

Comments