[***SPAM*** Score/Req: 06.3/5.0] Номын сангийн 2012 оны төсвийн саналыг бэлтгэж байгаад та хэрхэн оролцох вэ

Сайн байна уу, Номын сангийн ажилтанууд аа

Нябо, Захирал, Тасаг, Салбарын эрхлэгч нартайгаа бүгдээрээ хамтдаа сууж, 2012 оныхоо Төсвийг ямар байлгаж, ямар хөрөнгө оруулалт, техник хэрэгсэл, сургалт, аялалд хамрагдахаа Одоо л шийдэх цаг нь болсон байна.

Би хэдхэн хоногийн өмнө Номын санд Мэдээллийн технологийн ямар зардлууд 2012 онд үүсэн бий болох жагсаалтыг Шинэгэрэлийн хүсэлтээр гаргаж өгч байсан бол, Зулаа 2012 онд гадаадад сургалт, хуралд явахад ямар зардал гарах бол хэмээн асууж байгаагаас харахад,

Одоо л номын санчид та бүхэн Бичиг хэрэг, Ажлын цаг, Цалин мөнгөө ярьж, 2012 оны төсөвтөө Ямар нэг шинэчилсэн алхамууд оруулах хэрэгтэй гэж бодлоо.

Бодвол 2012 оны төсвийн тухай Захиргааны хурал дээр ярьж байгаа л байлгүй, надад лав одоогоор дээрхээс өөр мэдээлэл алга даа.

Миний бодлоор, өөрийн орлогоо эрс багасгаж, Нийтийн номын сангийн Уншигч бүртгэл, Гэрээр ном олголтыг хураамжгүй болгох, Өрөө тасалгааг түрээслэхгүй байх талаар анхаарч байгаа гэдэгт найдаж байна.

Нэгдэж ажиллах арга барилд суралцацгаая,
Ж.Бэгзсүрэн

Comments