12 настай хүүгийн хүсэл мөрөөдөлд

Хамтран ажиллах санал

Миний хүү Б.Төгөлдөр нь 12 настай ба 2010-2011 оны хичээлийн жилд Монголын Хүүхдийн ордоны Морин хуурийн дугуйланд суралцаж,

Ц.Сүхбаатарын Үүлэн бор, Хуурийн эгшиг, Н.Жанцанноровын Цагаан суварга, Сэтгэлд шингэсэн говь минь, Б.Шаравын Сэтгэлийн эгшиг, Б.Дамдинсүрэнгийн Хэнтийн өндөр ууланд  гэх мэт 40 ая, эгшгийг амжилттай сурч, өдөр бүр бэлтгэл хийж байгаа ба,

      2011-2012 оны хичээлийн жилд уг дугуйлангийнхаа 2-р ангийн төлбөр 400000 төгрөгийг цуглуулахдаа нэмэр болох хүслээр энэхүү хамтран ажиллах саналыг эрхэм танд аав Ж.Бэгзсүрэнгээрээ дамжуулан хүргүүлж байна.

       1.  Өөрийн ажлын өрөө тасалгаа, байрандаа морин хуурийн ая эгшгийг сэргэлэн хүүгээр тоглуулж жаврыг үргээлгэх 5-10мин /2200төг/

       2.    Ажиллагсадынхаа цайны цагийн эхэнд, эсвэл төгсгөлд сард 1-2 удаа 5-15 минутын морин хуурийн ая эгшгийг сонсгох /2200төг/

       3.    Долоо хоногт 1-2 удаа 5-15 хүртэл минутаар Морин хуурийн тоглолтыг үйлчлүүлэгч нартаа хүргэх /2200төг/

       4.    Өөрийн гэр сууцандаа морин хуурийн ая эгшгийг сэргэлэн хүүгээр тоглуулж жаврыг үргээлгэх 5-10мин /2200төг/

       5.    Хэрвээ морин хуурийн сургалтанд суусан танд, таны хүүхдэд хамтран 7 хоногт 1 удаа 1-2 цагийн морин хуурийн дасгал сургуулилт хийх найз хүү хэрэгтэй байгаа бол /2200төг/

гэсэн саналуудаас танд таалагдаж байвал, бидэнтэй холбоо барьж, хамтдаа дэвшиж хөгжихийг эрхэм таниас хүсье.

Дээрх саналуудыг бид өндөр төлбөр мөнгөөр үнэлэх шаардлагагүй байгаа тул, эрхэм та сэтгэл зүрхнээсээ Б.Төгөлдөр хүүгийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх эрмэлзлэл, оролдлогыг нь дэмжиж 99861326 утас, mcl_begee@yahoo.com имэйл хаягаар холбогдон хэддүгээр саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлэхэд л хангалттай.

Хүндэтгэн ёсолсон,
Эрхэм таныг холбоо барихыг хүлээн,
морин хуурийн дасгалаа хийн суугаа Б.Төгөлдөр

2011-7-22

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren

Comments