Тийм ээ,
Дөнгөж саяхан 2011-9-27 өдрийн 15 цагт АНУ-ын Засгийн газраас 75000 ам долларын хөрөнгө оруулалтыг Хотын нийтийн төв номын сан нь Америкийн соёл мэдээллийн төвийнхөө үйлчилгээг өргөжүүлэхэд зориулан хүлээн авч, гарын үсэг зурлаа.
Америкийн болон Монгол улсын Засгийн газар хоорондын хамтран ажиллах Харилцан ойлголцолын санамж бичигт тулгуурлан
АНУ-ын ЭСЯ нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай 2004 онд Америкийн соёл мэдээллийн төвийг байгуулах санамж бичиг /MoU – Memorandum of Understanding/-ийг анх үйлдэж, улмаар энэ төв нь Хотын нийтийн төв номд байгуулагдаж, номын сангийн үйлчилгээний нэг хэсэг болсон.
Дэлхийн улсуудад ийм байдлаар ажиллаж байгаа 400 гаруй American Corner байгаагаас 2 нь Улаанбаатар хот болон Ховд аймгийн төвд ажиллаж байна.
Бид Америкийн соёл мэдээллийн төвийнхөө төлбөргүй WiFi үйлчилгээ, 6 компьютертай төлбөргүй интернэт үйлчилгээ, Пүрэв гариг бүрийн лекц, гэрээр ном авч унших төлбөргүй үйлчилгээ зэргийг бахархан дурдаж, улмаар хэн ч энэ төвөөр Уншигч бүртгэлийн хураамж төлөхгүйгээр үйлчлүүлэх боломжтой байх ёстой гэдэг шаардлагыг нь дахин санаж,
Энэ төв нь АНУ-ын Нийтийн номын сангуудын стандартыг Монгол улсад харуулах орчин нөхцөл болж чаддагт бахархан үлгэр дууриалал авч, техник технологийн ололтыг ашиглан хэрхэн үйлчилгээг хөнгөн шуурхай, хялбар энгийн, сонирхолтой болгож байгаад суралцах боломжтой байна.
Хамтын ажиллагаа бидний хөдлөх хүч!
Ж.Бэгзсүрэн
= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"
Comments