Bid hodoo oron nytgiin mash olon oyutan zalyyst uilchildeg tyl

Сайн байна уу,

Таны хаяг болон танай байгууллагын тухай мэдээллийг http://www.un-mongolia.mn/web/news070911.html хуудаснаас авч, энэхүү имэйлийг бичиж байна.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь СБД-д байрлаж, ЧД, ХУД, БЗД, СХД дэх салбар номын сангуудаараа нийслэл хотын иргэдэд, тэр дундаа 1-2-р курсын оюутан залууст ном хэвлэл, төлбөргүй интернэт, бусад олон нийтийн арга хэмжээгээр  үйлчилдэг байгууллага юм.

Улаанбаатар хотод шилжин суурьшигчдын дийлэнх хувийг Оюутанууд эзэлдэг, мөн Хотын нийтийн төв номын сангийн уншигч, үйлчлүүлэгчдийн 80 гаран хувь нь
оюутанууд байдаг ба,

-       Номын сангийн үйлчилгээг танилцуулсан, номын сангаас ном хэвлэл, интернэтийг ашиглан хэрхэн мэдээлэл олж авах талаар Гарын авлага, тараах материал бэлтгэж тарааж чадахгүй байгаа

дутагдалтай талыг засахад анхаарлаа хандуулан,

-       мөн Орон нутгаас шилжин ирэгсэд Номын санд хэрэглэгчээр бүртгүүлэхэд туслаж 1-2 сарын аян зохион байгуулж, бүртгэлийн хураамж дээр туслалцаа үзүүлэх

болон бусад арга замаар хамтран ажиллах боломж, нөхцөл, шаардлагууд байгааг харилцан ойлголцож, хамтран ажиллахыг хүсэж байна.

Би хэдийгээр Хотын нийтийн төв номын сангийн Мэдээллийн технологийн ажилтан боловч, өнгөрсөн жилүүдэд АНУ, БНХАУ, Словен зэрэг улсуудад албан ажлаар зочилж, Монголын нийтийн номын сангуудын үйлчилгээг шинэ шатанд гаргах, Ном уншдаг газар гэхээс илүүтэй Олон нийтийн төв болгоход анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.

Эрхэм таныг манай номын санд зочилж, бидний ажилтай танилцан, улмаар хамтран ажиллахыг дахин хүсье.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
Утас: 99861326, 70115704


= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

Comments