Есөн сарын нэгэн шүлгийг хүүхэддээ уншиж өгч, цээжлүүлэх үедээ л анзаарлаа

Энэ шүлгийг 31-р сургуулийн 1в ангийн багш Мөнгөнсаруул хичээлийн эхний өдөр сурагчиддаа зааж өгч, улмаар сурагч бүхэнд хэвлэж өгч, гэртээ Зөв сурч ирэхийг гэрийн даалгаварт өгсөн байна.


Есөн сарын нэгэн

Алтан навч хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн бол
Ерөөсөө бидний баяр даа
            Номхон зээрдээ уналаа даа
            Номтой цүнхээ үүрлээ дээ
            Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
            Эрдэм сурахаар явлаа даа
Сайхан цагаан байшинтай
Гайхам олон хүүхэдтэй
Сургуульд ороод багшаар угтуулж
Сурагч болох сайхан даа


Энэ дууг хүн бүр л мэддэг гэдэгт итгэлтэй байна, гэвч охиныхоо өмнө нь алдаатай сурсан байсаныг би сая л анзаарч, мөн өөрөө суралцаж, эрхэм таныг анзаарч байгаагүй бол анхаарлаа хандуулахыг хүсэж бичлээ.

-          Есөн сарын нэгэн боллоо гэж миний охин өмнө нь алдаатай сурсан байсныг засаж, болгэж засаж тогтоох ёстойг,
-          зээрд – морины зүс
-          үнсүүлж биш үнсүүлээд юм байна.
-          Гайхам олон хүүхдүүдтэй гэж хэлж болохгүй юм байна, нэгэнт олон гэдэг үг орсон учраас хүүхэдтэй гэж хэлэхэд л хангалттай юм байна

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

Comments