2010 онд Словен улсын Любляна хотод болсон Нийтийн номын сангуудын шинэчлэлийн хөтөлбөрийн уулзалтанд оролцож ирсэн тайлан, тэмдэглэл

Хотын нийтийн төв номын сангийн МТ-ийн мэргэжилтэн
Ж.Бэгзсүрэнгийн Словен улсын Любляна хотод болсон
Нийтийн номын сангуудын шинэчлэлийн хөтөлбөрийн
уулзалтанд оролцож ирсэн тайлан, ТЭМДЭГЛЭЛ


2010-5-31

Уулзалтын тухай товч

Мелинда ба Билл Гейтс сан /Melinda and Bill Gates Foundation/-аас санхүүжүүлж, ЭЙПЛ НЭТ байгууллага /eIFL.net/ нь дэлхийн улс орнуудын нийтийн номын сангуудад зориулж Нийтийн номын сангийн шинэчлэлтийн хөтөлбөр /Public Library Innovation Program/ төслийн шалгаруулалтыг зарласан билээ.
Нийтийн номын сангийн шинэчлэлтийн хөтөлбөр төслийн уралдаант шалгаруулалтанд оролцсон 49 орны 324 төслөөс сонгогдсон 12 төслийн нэг нь тус номын сангаас Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран бичиж илгээсэн ДЭЙЗИ Тоон ярьдаг номын төвийг байгуулах  төсөл юм.

Шалгарсан 12 төслийн товч мэдээлэлтэй  дараах вэб
хуудаснаас танилцана уу. http://www.eifl.net/cps/sections/services/plip/proposals

Словен улсын Любляна хотод 5 сарын 24-27 өдрүүдэд болсон PLIP Meeting-д дээрх 12 орны төслийн зохицуулагч нар, номын сангийн ажилтанууд мөн eIFL.net, Gates foundation, GMMB байгууллагуудын сургагч багш нар оролцсон ба уулзалтын зорилго нь шалгарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд тавигдах шаардлагууд, улс орнуудын туршлагуудыг харилцан солилцуулж, улмаар Словен улсын нийтийн номын сангуудын төлөөлөл болсон 4 номын санг танилцуулсан.
-       Шалгарсан төслүүдийн товч танилцуулга,
-       Төсөл бичих хэрэгцээ шаардлага байгааг хэрхэн олж илрүүлснээ ярилцах,
-       Бусад багийнханд төслөө амжилттай хэрэгжүүлэхэд нь өгөх зөвлөлгөө юу байгааг яриулж,
-       Төслийн тайлан, хэрэгжилт, төсвийн зарцуулалт зэрэгт зөвлөлгөө өгч,
-       Un-conference аргаар бие биетэй нь туршлага солилцуулж,
-       Олон нийттэй харилцахдаа хэрхэн ажилладагыг асууж, лавлаж
-       Харилцааны арга хэрэгсэлийг танилцуулсан.



Хэрэгцээт вэбүүд:

http://www.librarybuildings.info
      Номын сангийн барилга байшин хэрхэн өөрчлөгдөж байгааг эндээс жишээ баримттайгаар мэдэж болно.
      Иргэддээ хандсан номын сангийн үйлчилгээг бий болгохын тулд барилга байшинг хэрхэн зохиомжилж, үйлчилгээтэйгээ уялдуулж байгааг NAPLE (National Authorities on public Libraries in Europe) байгууллагаас бий болгосон мэдээллийн сан танилцуулж байна.

http://www.eifl.net/cps/sections/services
     eIFL.net байгууллага нь номын сангуудыг олон нийтэд нээлттэй болгох, үйлчилгээг иргэдэд авчрахад хэрхэн хамтарч ажиллаж байгаатай танилцана уу.

http://bibliotekos.utena-on.lt/index.php/pageid/530
    Литва улсын нийтийн номын сангууд 2003 оноос эхлэн ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТ хийж, зөвхөн номын сангуудын барилга байшин, тавилга техник хэрэгсэлд анхаарах биш Номын сангийн орчин, үйлчилгээг иргэдэд чиглүүлж хийсэн ажлуудтай энэ вэбээс танилцаж болно.







4 өдрийн уулзалт-сургалтын үеэр олж мэдсэн, бид анхааран судлаж ажил үйлчилгээндээ хэрэгжүүлэх дараах санаа бодлууд төрлөө:
-       Номын санчдыг сургаж бэлтгэхэд анхаарч, заавал номын санчийн сургалтанд хамрагдаж сертифакат авсан мэргэжилтэй хүмүүс л ажилладаг, тэд хэнтэй яаж харилцах, хэнд ямар үйлчилгээ үзүүлэхээ маш сайн ойлгож ухамсарласан байдаг юм байна.
-       Нийтийн номын сан нь иргэн бүрийн мэдээлэл олж авах чөлөөт, нээлттэй орчин болж хөгжиж чадаж байгааг Словен улсын нийтийн номын сангууд харуулж байна.
-       Номын сангийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа номын тавиур, хаяг ялгагч, техник хэрэгсэл нь зориулалтын бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, насны онцлогт таарч тохирсон байгаа нь таалагдлаа
-       Номын санчдын цоглог байдал, өөрийгөө илэрхийлсэн
-       Номын санг өөр өнцгөөс харж, ойлгох, шинэчлэлт хийх


Уулзалт-ярилцлага, аялалын үед олж харсан тэмдэглэлүүд

Оросын нисэх буудал дээр
Samsung-ийн дэлгэцийн систем, Bosch IP камерын систем суурилуулжээ.
Transfer Desk буюу дараагийн нислэгт дамжиж сууж байгаа зорчигчдийг мэдээллээр хангаж өгдөг алба нь номын сангийн үйлчилгээнд байдаг Reference Desk –тэй ижил төрлийн юм байна. Transfer Desk руу яаж явж очихыг зааж харуулсан тэмдэглэгээнүүд, аль терминаль дээрээ байрлуулсан байгаа нь зохион байгуулалт сайтай юм.
Галын хор, усны шланк зэргийг ашиглахад бэлэн байдалд байлгаж, ил харагдаж байхаар шилэн хаалганд байрлуулсан байгааг, Агаар сорогч хоолой бүхий Тамхи татдаг кабиныг хийсэн байгаа зэрэг нь зорчигчдыг дээдэлсэн, таатай орчин бүрдүүлсэн арга хэмжээ болсоныг зургийн сангаас харж болно.



http://www.dlib.si - Словенийн Цахим номын сан

Компьютер, гар утсаа ашиглан ямар ч хязгаарлалтгүйгээр хандаж ашиглаж болох Словен улсын өв соёлыг танилцуулж чадах хэвлэмэл болон электрон мэдээллүүдийг Словенийн Үндэсний ба Их сургуулийн  номын сан, Словен улсын номын сангуудаас цуглуулсан мэдээлэлтэй танилцах боломжтой.

Бреда:
Ихэнх ажиллагсад нь Librarianship Exam өгсөн өөр мэргэжлийн хүмүүс ажилладаг.
Мөн зарим хүмүүс нь номын санд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд түр ажилладаг.

Словен улсын ой мод бүр эзэмшигч нартай, гэхдээ нийт иргэдэд нээлттэй байдаг. Хүмүүсийн эзэмшиж байгаа ойд мөөг түүж болно, харин мод огтолж чадахгүй.

Словен улсад 57 нийтийн төв номын сан байдаг ба 300 салбар номын сантай – Номын сан бүр хотын захиргаандаа харъяалагдаж, цалин засвар, номын мөнгөө авдаг. Гэхдээ Яамнаас болон Хотоосоо төсөв авдаг.
PLIP шиг буюу номын сангуудын шинэчлэлтийн төслийг 2010 онд Яам нь зарлаж, тодорхой номын сангуудад тусалсан.

Словенийн нийтийн номын сангууд нь PC худалдаж авахад мөнгө хэрэггүй, харин иргэдэд хандсан үйлчилгээг явуулахад л мөнгө хэрэгтэй гэж тооцдог.

Association of Library Directors, Association for Libraries гэсэн 2 төрийн бус байгууллага ажилладаг. Захирлуудын холбоо нь номын сангуудын санхүү талын асуудлуудыг ярилцаж, хэлэлцдэг.

Жил бүрийн 11 сард Library Day зохион байгуулагддаг, 2009 онд How smells our library (Манай номын сан ингэж үнэртдэг) сэдвийн доор тэмдэглэж, зохион байгуулсан.

Хэрэглэгчийн хөгжил – Development of Users  -д анхаарч, номын сангийн үйлчилгээг шинээр зохион байгуулах тэсрэлтүүдийг хийж чадсан.

Зөвхөн гэрээр ном авахад л membership хэрэгтэй. Хүн амын 35 хувь нь бүртгүүлсэн. Дунджаар 1 иргэн 12 номыг гэрээр авч уншдаг статистиктай.

Түргэн хоолны газар /Cafeteria/ нь номын сангийн нэг хэсэг юм. Словенийн 3 дахь том хот нь Целья /Celje/ ба 50000 орчим оршин суугчтай.

Гурван залуу архитекторч Цельягийн нийтийн номын сангийн шинэ тохижилтын зургийг хийж өгсөн.

Хүүхэд, настай хүмүүст зориулсан болон бусад олон арга хэмжээг хамтарч зохион байгуулдаг.

Настай хүмүүс нь ямар нэг зүйлийг хийх, сурах хүсэлтэй байдаг. Жишээлбэл настай хүмүүс mandale оёж сурдаг юм. Настай хүмүүсийг идэх зүйлээс гадна ном авчраарай гэж хүсдэг.

Целья хотын иргэдээс 20000 нь уншигчаар бүртгүүлж гэрээр ном авч уншдаг. Membership fee нь Хүүхэд үнэгүй, Залуус 10 евро – 1 жилд. Жилд 400000 ирэгсэд, onsite reading болон бусад арга хэмжээнд оролцоход бүртгэл шаардлагагүй.

Номын нуруунд наасан жижиг шар цаас нь logistic aid зорилгоор буюу номыг буцааж байрлуулах үедээ open access, stock-ийн аль руу очихыг хялбар тодорхойлох зорилгоор хэрэглэж байсан ба одоо шаардлагагүй болсон.

1974 онд Словенд хүчтэй газар хөдлөлт болсон юм байна. Thermal water буюу рашаан ус бас элбэг.


eIFL.net-ийн захирал Рима:

Монголын номын сангуудын хөгжил дэвшилт нь Номын санчдын хүсэл сонирхол, тэмцлээс шалтгаална. Номын сангийн холбоо номын сангуудаа төлөөлж сайн ажиллах ёстой.


Келли:

GMMB байгууллага нь тамхи татахаа больцгооё гэх мэт олон нийтийн арга хэмжээг зохион байгуулдаг. Different audiences Different ways Different receive – өөр өөр бүлгийн хүмүүст өөр өөр арга замаар мэдээллийг хүргэж, өөр өөр байдлаар хүлээн авдаг зарчимтай.

Audience Perceptions - Бүх хүн номын санг өөр өөрөөр бодож байгаа. Facts, Anecdotes, Inspiration гэсэн 3 төрлийн story байна. ALA-ийн Advocacy conference-д зориулсан богино хэмжээний 3 кино хийсэн байгаа олж үзээрэй.

Elevator speech буюу чухал зүйлээ “цахилгаан шатнаас буухаас” өмнө ярьж амжих

Building a communication plan; Номын сангаас Яригч гадаа ажиллуулах, Сар бүр хагас сайн өдөр дэлгүүрт -Номын сангаа танилцуулах, -Хэн вэ гэдгийг судлах; Booth  ажиллуулвал яах вэ


Мартина:

Ажилдаа өглөө 7-8 цагт ирж, 15-17 цагт тардаг. 30 минутны цайны цагтай. 7 хоногт 40 цаг ажилладаг.

Словен улсад Славик үндэстэнүүд амьдардаг. 6-р зуунд Оросоос нүүж ирсэн. Австричуудын дарлалд байсан. 1991 онд Югославаас салсан.

Карст-д 6000 гаруй агуй байдаг. Газар нутгийн 54 хувь нь ой мод.

Словен улсын Харилцаа холбоо, Банк гэх мэт ихэнх байгууллагууд улсын өмч хэвээр байгаа. Хүмүүс нь settled бас хот руу зам харилцаа сайн учраас нийслэл хот руугаа нүүх шаардлага байдаггүй. Любляна хот 250000 гаруй оршин суугчтай. Словен улс 2 сая гаруй хүн амтай.

Сүүлийн үеийн нийгмийн асуудал: Pension reform буюу тэтгэврийн нас 63 болж өөрчлөгдөж байгаа. Энэ асуудал нь хүүхэд төрөлт болон ажилгүйдэл гэх мэт олон асуудалтай холбоотой.

Любляна хот нь 2010 онд Дэлхийн Номын Нийслэл хот /World Book Capital – Ljubljana 2010 : http://en.ljubljanasvetovnaprestolnicaknjige.si / болж ЮНЕСКО-оор зарлагдсан байгаа ба энэ жилийн хүрээнд
-       21 нэрийн номыг 8000 хувь хэвлэж, 1 багц болгож бүх дэлгүүр, номын сангаар хямд зарж борлуулах, ингэснээр бүх хүнийг уншдаг болгох, унших хүслийг нь дэмжиж байгаа, ном бүрийг 3 еврогоор зарж байгаа
-       Энэ жилийн арга хэмжээнд Бүх номын сангуудыг идэвхитэй оролцуулж, олон Reading Corners-ийг байгуулж байна.
-       Галт тэргэнд ном унших, уншсан номоо дурын зогсоол дээр үлдээх боломжтой байхаар зохион байгуулж байгаа
-       Номын сангууд Үйлчилгээ-Service-дээ анхаарч, бүх үйлчилгээний дээд талд Гэр бүл-Family байдаг.
-       Их уултай учраас small farming их бий

Словен улсын нийслэл Любляна хот: http://www.ljubljana.si/en/


Бреда, Жанет:

Unconference аргаар ярилцлага өрнүүлсэн.
-       Нүдээ аниад төслөө эхлүүлж байна гэж бодоход Ямар асуудлууд шийдэхийг хүлээж байна вэ
-       Ямар мэдээллийг мэдэхийг хүсэж байна, эсвэл бусаддаа зааж өгөхийг хүсэж байна.
-       Topic – 1 цаасанд 1 сэдэв л бичнэ. – Хариулт бичихгүй, зөвхөн сонирхсон эсвэл мэддэг сэдвээ л бичнэ
-       Бүх хүмүүс өөрийн сонирхсон эсвэл ярьж чадах шар хуудас дээр шувуухай тавьна

Partnership - Рима
-       Trying to bring stack holders-ийг цуглуулж ярилцах – Мэдээлэл цуглуулах
-       Хүмүүс номын санг юу гэж боддогийг мэдэх, story бичүүлж авах чухал
-       Бүх залуус сургууль ажил дээр очиж мэдээлэл цуглуулж, ямар мэдээллийг ДЭЙЗИ болгохоо шийдээрэй
-       Их сургуулийн багш нар Монгол хэлээр ярьж өгдөг програмыг, мөн World Blind Association-ны сайн дурынханыг програмчлалд урьж хамтран ажиллах
-       FORCE foundation уруу Рима холбоо барьна
-       Хараагүй хүмүүсээр ном хийлгэх
-       Шуудангийн төлбөргүй системийг ашиглаж ДЭЙЗИ номоо хөдөөд хүргэх


Housekeeping - Бреда
-       Reporting : Progress тайландаа нэмэлт зүйлээ сайн бичээрэй
-       Implementation : Ижил ажилдаа 2 цалин авч болохгүй хууль Словенд бий. Оюутан авч ажиллуулахад компани татвар төлдөггүй нь ажилгүйдэл ихсэхэд нөлөөлж, одоо Тэмцэх асуудал болоод байгаа, хэд хоногийн өмнө цонх хагалж
-       National or International Conference-д төслөө танилцуулах болбол бидэнтэй холбоо бариарай, бидэнд нэмэлт төсөв бий
-       5-р сарын 1 өдрөөс төслөө эхэлсэн гэж тооцоорой


Impact assessment – Моника, Давид
            Бүх ПЛИП төслүүдээс Дэлхий суралцах нь чухал юм



HealthLink.org.uk – Technology in Practice
-       Маш их ideas байна
-       Maybe OLD HAT in another
-       Innovation – шинэ хуучин технологийг холбосон бүтээлч арга зам, users are at the heart of innovation
-       Hosting it, not provide it
-       HL Worldwide – 30 гаруй оронд 50 гаруй partnership-тай,
-       Resources: QUEST, asksource.info
-       Кениа-д 2 partners: www.afriafya.org, kanco.org
-       Lessons from the field: stable institutions sustain interventions
-       Тоног төхөөрөмжийн maintenance; вэб прог, Бүх оффисыг бүрэн тоноглох албагүй
-       www.ushahidi.com – software to create map (OSS)
-       www.kanco.ushahidi.com - mapping
-       stop the litter – local advocate campaign
-       frontlineSMS.com – free mass SMS software - make sure you have a money and a bundle – Малави-д хэрэгжүүлж байгаа
-       Team One Beep – Imagine Cup Winner : FM-ийн яриаг текст болгох програмыг Petersburg номын сангаас хийсэн: software that can transform FM signals to Text that can be downloaded
-       Үнэгүй хэвлэсэн – хэмнэсэн мөнгө
-       Гатес-ийн сан та бүхнээс Lesson-тай байх, Fail































































Comments