“Америкийн төвүүд” сургалтанд оролцсон тайлан

Тайван улсын Тайпей хотод 2011 оны 9 сарын 20-23 өдрүүдэд зохион байгуулагдсан “Америкийн булан ба төвүүд” сургалтанд оролцсон тайлан

2011-10-4

Уг сургалтыг БНХАУ-ын Бээжин хот дахь АНУ-ын ЭСЯ-ны Information Resource Officer албан тушаалтай Elizabeth Leonard санаачлан, удирдаж, Тайван дахь American Institute зохион байгуулалтыг хийжээ.

Америкийн төвд зохиогддог Хөтөлбөр /Programs/-үүдийг одоогийн болон шинэ нөөц боломжуудыг ашиглан, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, амжилттай зохион байгуулах боломж байгааг харуулах зорилготой энэхүү сургалтаар Америкийн төвүүдийг ажиллуулдаг байгууллага /host organization/ болон АНУ-ын ЭСЯ-ны хамтын ажиллагааны
өнөөгийн байдал, амжилттай жишээнүүд, мөн цаашдын хамтран бий болгож хэрэгжүүлэх шинэ боломжуудыг танилцуулсан.

Тайван, БНХАУ, Вьетнам, Хонгконг, Япон, Камбожи, Сингапур, Солонгос, Монгол улсууд дахь АНУ-ын ЭСЯ-ны IRC ажилтанууд, болон Америкийн төвүүдийн staff-ууд нийт 32 оролцогчтой уг сургалт Тайпей хот дахь Grand Hyatt зочид буудалд явагдаж,

-       АНУ-ын Засгийн газрын Америкийн төв хөтөлбөрийн түүх, Америкийн төвийг ажиллуулдаг байгууллагатай хамтран ажиллахаа тодорхойлсон гэрээ буюу Харилцан ойлголцлын санамж бичиг (MoU), Америкийн төвүүдийн агуулга /content/, хөтөлбөр /program/-ийг шинэлэг байлгах боломж нөхцөлүүд, мөн төвийн үйл ажиллагааны тайлан /report/, тоон мэдээ /statistic/, тогтвортой санхүүжилт /sustaining funds/ зэргийг танилцуулж

-       Америкийн төвийн ажилтан /staff/-д болон хөтөлбөр амжилттай зохион байгуулахад зориулагдсан вэбүүд, гарын авлага зэргийг танилцуулж

-       Америкийн төвийн хэрэглэгчдэд зориулан  бий болгосон eLibraryUSA мэдээллийн санг танилцуулж

-       Америкийн төвийн үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээл, саадыг хэрхэн давж гарах боломж нөхцөлүүд байгааг Fishbowl аргыг ашиглан шийдвэрлэж

-       Хөтөлбөрийг төлөвлөх, хэрхэн амжилттай явуулах талаар жишээ дурдаж

-       Тайпей хотын нийтийн номын сан дахь American Space-тэй танилцаж

-       Америкийн төвийн үйлчлүүлэгчдийг хэрхэн татах, урамшуулах талаар Gaming Theory-г танилцуулж

-       Цахим мэдээллийн ертөнцөд Америкийн төвүүдийг ашиглах боломжтой Gadgets-ууд юу байгааг танилцуулж

-       Олон нийттэй харилцах Social Media-ийн боломжууд, жишээг танилцуулж

-       Хүүхэд залууст зориулсан хөтөлбөрийн жишээг дурдаж

-       Тайваны Үндэсний Музей /National Palace Museum/-д зочлуулж

-       АНУ-ын нийслэл Вашигтон хотоос Засгийн газрын IIP Bureau-ийн ажилтан Anne Johnson, Jean Cavanaugh нартай видео уулзалт хийж, Америкийн төвүүдийн үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ техник технологиудын талаар сонсож мэдэж

-       Adobe Connect 8.0 програм дээр суурилсан CO.NX үйлчилгээг хэрхэн хөтөлбөрүүд, сургалт, дотоодын уулзалтандаа ашиглаж болох талаар сурч мэдэж

-       Америкийн төвүүд нь EdcationUSA буюу АНУ-д суралцах тухай мэдээллийг Боловсролын зөвлөгч нарын туслалцаатайгаар хийх боломжтой

-       Taoyuan хотын English Village сургуульд хэрхэн англи хэлийг сонирхолтойгоор зааж байгааг

-       Мөн Тайванд Америкчуудын үлдээсэн ул мөр /American Footsteps in Taiwan/ сэдэвт үзэсгэлэнг үзэж

дүгнэж хэлбэл, маш олон шинэ мэдээллийг олж авч, цаашид хийж, нэвтрүүлэх ажлын санаанууд гарсан сургалтанд оролцлоо.

Энэхүү сургалтын хөтөлбөр, гарын авлагуудыг Зохион байгуулагчид http://americancorner.org.tw/acworkshop.html хуудсанд байршуулжээ.

Миний бие уг сургалтанд АНУ-ын Засгийн газрын зардлаар оролцохдоо, дээрх хөтөлбөрийн дагуу бүх үйл ажиллагаанд хамрагдаж, 7691 Тайван долларын хоолны мөнгө (M/IE) авч зарцуулж, улмаар 1300 гаруй фото зураг дарж, мөн Тайпей хотын шөнийн зах, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг харсанаас гадна хөтөлбөрт тусгагдаагүй Тайваны Үндэсний номын сан, Тайпей хотын нийтийн төв номын сан, Тайпей хотын Beitou дүүрэг дэхь Хотын номын сангийн салбар номын сантай очиж танилцаж ирсэн.

Фото зургуудыг номын сангийнхаа дотоод сүлжээний share хавтсанд хуулсан, мөн 200 гаруй зургийг сонгож Facebook.com/jbegzsuren -ийн хуудсандаа тайлбартайгаар байршуулсан тул, нийт ажиллагсад болон хэн ч болов үзэж сонирхох боломжтой.

Тайваны номын сангийн холбоо, Үндэсний номын сангийн сан, Хотын номын сангуудтай хамтран мэдээлэл солилцож, улмаар номын санчдын 1-2 сарын солилцоо, цөөн хоногийн аялал, Тайваны их дээд сургуульд номын сангийн чиглэлээр суралцахад дэмжлэг болохуйц холбоо харилцааг үүсгэж ирсэн.

Мөн Тайваны хотын нийтийн номын санд уншигчаар бүртгүүлэхэд төлбөр хураамжгүй байдгийг бататгаж, уншигчийн үнэмлэхтэй болж, улмаар цахим номыг Монголоосоо хэрэглэж үзлээ.

Дараах санаа, оноог Хотын нийтийн төв номын сангийнхаа үйлчилгээнд нэвтрүүлэх хүсэлтэй байна.

1.    Хувилах үйлчилгээ бол нийтийн номын сангийн өөрийн орлогоо нэмэгдүүлэх гол хэрэгсэл болохыг Тайваны Үндэсний номын сан дээрх 65 хувилах машин харуулж байна. Иймд хувилах үйлчилгээг Хувилах үйлчилгээний төлбөрийн карттай уяж, хэрэглэгч өөр хувилж авдаг болгох шаардлагатай байна.

2.    Цагаан, цэнхэр г.м ямар нэг өнгийн даавуун бүтээлгээр ширээг гоёж, уг ширээн дээр тараах материалаа байрлуулна уу, Санал хүсэлтийн дэвтрээ нээлттэй байрлуулна уу, ямар нэг байдлаар номын санд өнгө нэмж, бага ч гэсэн уншигчид саатан зогсох дуртай ширээтэй болгомоор байна.

3.    Номын сангийнхаа нэрийг Өнгийн даавуун дээр өнгийн даавуугаар бичиж, хүн хаана ороод ирсэн байгаагаа мэдэхүйцээр, анзааруйцаар байрлуулах, мөн Ажиллагсадын дунд Үйлчилгээний нэр, орчинг Даавуун дээр өнгийн даавуугаар үсэг хайчилж оёх буюу илүү өргөнөөр ярьбал Зүймэл урлал, гар урлалын бусад арга техникийг ашиглан бичиж, улмаар номын сангийнхаа үйлчилгээний орчинг дулаан зөөлөн болгох уралдааныг уламжлал болгон зарлавал зүйтэй мэт.

2010 онд Конгрессын номын сан, Балиморын нийтийн номын сангийн хүүхдийн үйлчилгээний танхимд яг ийм тохижилтыг харж байсан.

4.    Утасгүй интернэт ашиглах, Цахим ном уншлагын үйлчилгээ зэргийг вистульд байрлуулж, техник хэрэгслэлийг тусгай тавцанд байрлуулж, өндөр босоо сандал дээр суулгаж ашиглуулах нь Уншигчийн намхан ширээнд сууснаас илүү тааламжтай орчин байдаг болжээ

5.    Номын сангийн давхар болгоны болон Заал танхим дахь үйлчилгээний цэгүүдийн байршлыг харуулсан схем зургийг Уншигчийн ширээ сандлыг оролцуулан хийж, хэрэглэгчдэд анхнаас нь ойлгомжтой болгох

6.    Тэргүүний үйлчилгээтэй, эелдэг харьцаатай Номын санчдыг жил тутам уншигчдын саналаар шалгаруулж байгааг,

7.    Номын сангийн үйлчилгээг хүнд хүргэж байгаа Volunteer /цалингүй, орон тооны бус/, Assistant /цалинтай, орон тооны/, Librarian /хоёр дахин өндөр цалинтай, орон тооны/, Library Administration /захиргаа, удирдлага/, Taipei City Government /Хотын захиргаа, бодлого боловсруулагчид/ гэсэн бүтцийг судлан, бий болгоход анхааран ажиллах

8.    Номын ирмэгт номын сангийн нэр бүхий тамгийг дарах

9.    Номонд промулярын уут наадгийг дэлхий нийтэд хэрэглэхээ больсон байгааг ярилцах

10. 130-150см-ээс өндөргүй номын тавиур, үзэсгэлэнгийн тавиур зэргийг цаашид хэрэглэх, ингэснээр Тэргэнцэртэй иргэдэд үйлчлэх боломжийг бүхий л талаар хамтран бүрдүүлэхэд түлхэц болно

11. Номын сангийн техник хэрэгсэл, эд хөрөнгө бүр дээр код наах

12. Уншигчийн ширээ, сууж унших орчинд гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, үйлчилгээний орчин нөхцлийг тав тухтай болгох

13. Үйлчилгээ цэвэрлэгээ хийгдсэн тэмдэглэлийн хуудсыг Ариун цэврийн өрөөнүүд болон заал танхимд бий болгох

14. Интернэтийн компьютеруудыг захиалж ашигладаг системийн програмчлалыг шинээр боловсруулах

15. Номын сангийн Ном олгох үйлчилгээнд тасалбар хэвлэдэг болгох

16. Олон нийтийн арга хэмжээний танхимын барилгын засвар, тохижилтонд ирээдүйд бид ашиглах eReader, Touch screen, WiFi, webcasting технологийн шийдлүүдийг тусгах

17. RFID технологийг үйлчилгээнд нэвтрүүлэх

18. Номын сангийн ирээдүйн барилга байшин, үйлчилгээний чиг хандлагыг тодорхойлж, ярилцах, хэтийн төлөвлөгөө боловсруулах

Тэмдэглэлүүдээсээ иш татав.

Тайванд 60000 гаруй Америкчууд ажиллаж, амьдардаг.

Анхны Америкийн төв 11 жилийн өмнө, 2000 онд ОХУ-д байгуулагдаж байжээ. Өнөөдөр Дэлхийн улс орнуудад нийт 400 гаруй Америкийн төв ажиллаж байна.

Host organization буюу Америкийн төвийг ажиллуулж байгаа байгууллага нь АНУ-ын ЭСЯ-тайгаа харилцан үүрэг хүлээж, хамтран ажилладаг.

АНУ-ын Засгийн газраас жил бүр Америкийн төвүүдийнхээ тайлан мэдээнд үндэслэн жил бүр санхүүжилт олгож, үйлчилгээ, хөтөлбөрүүдийг шинэлэг байхад анхаарч, орчин үеийн Цахим уншлагын төхөөрөмжүүд, Мэдээллийн сангуудыг ашиглах боломжийг олгож байгаа. Үүний нэг eLibraryUSA үйлчилгээ нь 20 гаран мэдээллийн санг төлбөр хураамжгүйгээр ашиглах боломжийг Америкийн төвүүдийн хэрэглэгчид олгоно.

Америкийн төвүүдийн үйл ажиллагааны мэдээлэл http://americancorners.state.gov хуудсанд байна.



Холбоосууд:

American Institute in Taiwan: www.ait.org.tw
Сургалтын тухай: http://americancorner.org.tw/acworkshop.html
National Central Library.
Information and Computing Library: http://infolib.ncl.edu.tw
Taipei Public Library: www.tpml.edu.tw
National Taichung Library: www.ntl.gov.tw
Taipei Story House: www.storyhouse.com.tw
EducationUSA: http://educationusa.state.gov


Тайлан бичсэн:                                Ж.Бэгзсүрэн

Comments