Нийслэлийн засаг даргын тамгийн газрын Номын санг нь тохижуулахад хамтарч ажиллахдаа

Нийслэлийн засаг даргын тамгын газрын Номын санг тохижуулах, магадгүй үйлчилгээг нь шинэчлэн зохион байгуулахад Хотын нийтийн төв номын сангаас номын санч очиж туслалцаж байгааг сая мэдлээ.

Нэг талаасаа 2 байгууллагын хоорондын хамтын ажиллагааны сайхан жишээ байна.

Гэтэл нөгөө талаасаа,
Нийслэлийн засаг даргын тамгын газрын Номын сангийн үүрэг зорилго нь хэрвээ Нийслэлээс батлагдан гарч байгаа баримт бичиг, шийдвэрүүдийг иргэдэд Уншуулах гэж байгаа бол энэ үүргийг нь нийслэлийн харъяа дүүргүүдийн нийтийн номын сангууд нь гүйцэтгэдэгийг Дэлхий нийтийн жишээ маш олон жишээ батлан харуулна:
- Ohio's public libraries have developed a strong government relations platform for 2011.
http://www.olc.org/gov_rel.asp
- Public Libraries and Local E-Government: www.igi-global.com/viewtitlesample.aspx?id=21485
- Advances in Library Administration and Organization, Volume 29  By Delmus E Williams: books.google.mn/books?id=CUTQd-RD_wsC&pg=PA126&lpg=PA126&dq=City+government+and+Public+Library+relationship&source=bl&ots=CvD-v7FYIm&sig=C7cPlRjp2pFI_r2qj7a7k1wy9nI&hl=mn&ei=eqGTToDvJZSgsQK0k-HUBg&sa=X&oi=book_result&ct=result&resnum=5&ved=0CC8Q6AEwBA#v=onepage&q=City government and Public Library relationship&f=false
- Partners for the Future: Public Libraries and Local Governments Creating Sustainable Communities:  www.statelibraryofiowa.org/ld/t-z/tell-library-story/plot/PFF


Хэрвээ энэхүү хөрөнгө хүч гарган шинэчилэн зохион байгуулж байгаа Нийслэлийн засаг даргын тамгын газрын номын сан нь Тамгын газрынхаа л ажиллагсадад үйлчлэх Номын сан юм бол өөр хэрэг. Магадгүй тамгийн газрын ажиллагсадын чадавхийг нэмэгдүүлэхэд зориулсан олон талт арга хэмжээ явагдаж, цахим номын фонд бүрдүүлж, ажиллагсад ажлын цагийнхаа тодорхой хэсгийг номын сандаа суухад зарцуулах байх?


Дээрх хоёрын аль ч бай, өнөөдөр бид Цаасан суурьтай мэдээллээс Цахим, Онлайн суурь руу хүссэн хүсээгүй шилжихийг Цахим Монгол, Цахим Улаанбаатар хөтөлбөрүүд, мөн технологийг ээжийнхээ гэдсэнд байхад мэдэрчихсэн 2000-аад оны Монгол digital born хүүхдүүд, 17 цагт хаах, Хагас бүтэн сайнд ажиллахгүй Тамгийн газрын номын санд сууж, цаас эргүүлнэ гэж л байхгүй.

Хамгийн харамсалтай санагдаж байгаа зүйл бол, Засаг даргын тамгийн газрын ажилтануудад, Номын сан гэдэг чинь 1980 онд ийм байсан юм, 1990-ээд онд ийм болсон, харин одоо 2011 онд Digital, Online, Social media-тай хослож гэх мэтээр өөрчлөлтүүдийг тайлбарлан өгч, хамтран ажиллах баг-бүрэлдэхүүн Хотын нийтийн төв номын сангаас очоогүйд харамсалтай байна.

Ийм өдөр нэгэн цагт ирэх боловч, тэр өдрийг наашлуулах нь Номын санч-Мэргэжилтэн бүрийн үүрэг байлтай. 
Номын санч, хэрвээ энэ ажлыг хүн бүр хийж чаддаггүй, зөвхөн сурч мэргэжсэн хүмүүс хийдэг МЭРГЭЖИЛ л юм бол, мэргэжлээ ахиулах, мэргэжлээ таниулах нь Номын санч таны үүрэг.

Номын санч гэж хэн вэ, From Wikipedia, the free encyclopedia : http://en.wikipedia.org/wiki/Librarian

Хамтран ярилцаж, хамтран ажиллацгаая.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн








Comments