Энэ жил, 2011 онд Жилийн тайлангаа 11 сарын 24-ны өдрөөр тасалж бичиж өгөхийг дээд газраас шаардсан гэнэ. Яагаад ийм эрт ажлын тайлан өгөгдөж байгаа шалтгааныг тасгийн даргаасаа асуусан боловч үнэндээ мэдсэнгүй. Ийнхүү ажлынхаа өдрийн тэмдэглэл дээр үндэслэн бичдэг улирлын тайлангуудаа нэгтгэж, жилийн тайлан болгосноо эрхэм танд дэлгэе гэж бодлоо.
Нийтийн мөнгө /татвар/-өөр цалинжиж, нийт иргэдэд үйлчлэх үүрэгтэй, иргэнд үйлчлэгч /civil servant/ миний нэгэн жилийн ажлын тайланг сонирхсон
хүн бүр уншиж танилцаад, миний ажлын арга барилд зөвлөгөө, мэдээлэл өгвөл би үгүй гэхгүй, ажилдаа нэвтрүүлж ажиллах болно.
Баярлалаа,
Номын сангийн вэб хуудас болон интернэт дэхь бусад төлбөргүй үйлчилгээг ашиглан номын сангийн мэдээ, мэдээллийг түгээн ажиллаж ирлээ.
Вэб
Нийтийн мөнгө /татвар/-өөр цалинжиж, нийт иргэдэд үйлчлэх үүрэгтэй, иргэнд үйлчлэгч /civil servant/ миний нэгэн жилийн ажлын тайланг сонирхсон
хүн бүр уншиж танилцаад, миний ажлын арга барилд зөвлөгөө, мэдээлэл өгвөл би үгүй гэхгүй, ажилдаа нэвтрүүлж ажиллах болно.
Баярлалаа,
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын
нийтийн төв номын сангийн Мэдээллийн технологийн
мэргэжилтэн Ж.Бэгзсүрэнгийн 2011 оны жилийн тайлан
мэргэжилтэн Ж.Бэгзсүрэнгийн 2011 оны жилийн тайлан
(2010-12-1 өдрөөс 2011-11-22 өдөр)
2011-11-22
Ажлын цаг ашиглалт
· Чөлөө авсан цаг байхгүй.
· 2010 оны 12 сарын 7 өдрөөс 2011-1-3 өдрүүдэд өвчтэй, 7 сарын 16 өдрөөс 8 сарын 15 өдрүүдэд ээлжийн амралттай байсан.
· Нийтийн цэвэрлэгээний 2 өдөрт оролцсон.
· 9 сарын 20 өдрөөс 23 өдрүүдэд АНУ-ын ЗГ-ийн зардлаар Тайван улсад болсон Америкийн төвүүдийн сургалтанд оролцсон.
· Нийслэлийн засаг даргын шийдвэрээр 2011-9-1 өдрөөс ажил 8 цагт эхэлж, 17 цагт дуусдаг болсон.
Номын сангийн вэб, интернэт дэхь мэдээлэл түгээлт
Номын сангийн вэб хуудас болон интернэт дэхь бусад төлбөргүй үйлчилгээг ашиглан номын сангийн мэдээ, мэдээллийг түгээн ажиллаж ирлээ.
Вэб
· Нийслэлийн мэдээллийн технологийн газрын серверт байрласан Хотын төв номын сангийн вэб http://pl.ub.gov.mn -ийн агуулгыг шинэлэг байлгахад анхаарч ажилласан. Жоомла системд суурилсан энэхүү вэбийн Article Manager-ээс харахад вэбийн зочин, уншигч хэрэглэгч, ажиллагсадад зориулсан 69 мэдээ, мэдээлэл, нийтлэл нэмсэн.
· Google Analytics програмын тусламжтайгаар вэбийн хэрэглээний үзүүлэлтийг тайлант хугацаагаар гаргахад 600 /source/ эх сурвалжаар дамжин 19449 хандагч /visitors/ 40589 удаа зочилж /visits/, 444827 хуудасны мэдээллийг үзжээ.
· Вэб нээгдэхгүй байгааг НМТГазрын админд 7 удаа мэдээлж, зохих арга хэмжээг авахуулсан.
· Вэбийн сервер руу 2000-2006 онуудад бүтээж байсан Ардын аман зохиолын сан http://pl.ub.gov.mn/aaz/, Хүнс-лавлагаа, мэдээлэл вэб http://pl.ub.gov.mn/huns/ , Япон хэлний вэб http://www.pl.ub.gov.mn/ictjapanesecourse/-ийг хуулж, хэрэглээнд оруулсан.
· Вэбийн санал асуулгын модулийг ашиглан Номын сангийн үйлчилгээний Зуны цагийн хуваарийн тухай санал асуулга онлайнаар явуулахад 35 хүн саналаа өгсөнөөс 22 хүн цагийн хуваарь зохимжгүй байна, 13 хүн зохимжтой байна гэж хариулжээ.
· 2011 оны 6 сараас вэбийн дизайныг өөрчлөх ажлыг МТ-ийн шинэ ажилтан Ө.Бумэрдэнэд хариуцуулсан.
Social media
· Номын сангийн мэдээ, мэдээллийг байнга хүлээж авч мэдэхийг хүссэн иргэдтэй Twitter, Facebook гэх мэт social media хэрэгслэлээр холбоотой ажиллаж байна.
· Flickr - http://www.flickr.com/photos/ubpubliclibrary/ буюу онлайн зургийн төлбөргүй альбомд гишүүнээр бүртгүүлж, интернэт хэрэглэгчдэд номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагааны шинэлэг мэдээг зургаар хүргэхээр ажиллаж байна.
· Twitter – http://twitter.com/ubpubliclibrary хаягаар нэгдэж, 99 /following/ олон улсын номын сангийн холбоо болон байгууллага иргэдийн жиргээг хүлээн авч, номын сангийн мэдээ, мэдээллийг хүлээн авч байгаа жиргээчдийн тоо 276 /followers/ болж, нийт 280 мэдээ /tweets/ илгээгджээ. Жиргээний ретинг #316,167 байна. Энэ тоон мэдээг http://twittercounter.com/, http://www.twitalyzer.com/ хуудсыг ашиглан гаргалаа.
· Номын сангийн твиттерийн хаяг ubplibrary байсныг устгаж, шинээр ubpubliclibrary хаягаар нээж, Facebook-ийн нэртэйгээ адилхан болгосон.
· Facebook - https://www.facebook.com/ubpubliclibrary хуудасны insights тайланг харахад 247 хүн нэгдэж /users-new likes/, 44008 /interactions-post views/ удаа мэдээг уншжээ.
· Мөн хувийн жиргээний хаяг twitter.com/jbegzsuren хаягаараа Номын сангийн мэдээ, мэдээллийг илгээж, уншигч иргэдийн асуултанд хариулж ажилласан.
Имэйл
· Номын сангийн имэйл – info@pl.ub.gov.mn, ubplibrary@gmail.com хаягийг тогтмол шалгаж, гадаад дотоодын харилцагч нарт зохих хариу имэйлийг илгээж байна.
· Олон улсын номын сангийн холбоо IFLA-ийн public email list-үүдэд info@pl.ub.gov.mn хаягийг бүртгүүлж, мэдээ авдаг болголоо.
· Нийслэлийн Мэдээлэл Технологийн газрын бүрэн дэмжлэгтэйгээр номын сангийнхаа домайн нэр дээр суурилсан байгууллагын имэйл хаягийг нээх боломжийг 2011-1-11 өдөр хүлээн авч, байгууллагын захиргаа, лавлагаа, мэдээллийн технологийн 5 ажилтанд 6 имэйл хаяг нээж, хэрхэн ашиглахыг тайлбарлаж өгч, албан харилцаанд ашиглаж эхэлсэн.
· Мөн номын сангийн мэдээ, мэдээллийг уншигчдад имэйлээр илгээх зорилгоор news@pl.ub.gov.mn имэйл листийг зохион байгуулж, хэрхэн ашиглахыг Лавлагааны номын санч В.Түвшинтогтоход зааж өгч, үйлчилгээг эхлүүлсэн.
· Номын сангийн ажиллагсадын дунд мэдээллийг түгээх, харилцан имэйлээр ярилцах боломжыг librarians@pl.ub.gov.mn имэйл листээр гүйцэтгэж байна. Энэ листэнд ажиллагсадын имэйл хаягийг бүртгэх ажлыг хийж, өнөөдрийн байдлаар 31 хаягийг бүртгээд байна.
· 2-р улиралд Нийслэлийн Мэдээлэл Технологийн газар серверээ шинэчилсэн учраас номын сангийнхаа домайн нэр дээр суурилсан байгууллагын имэйл листүүдийг дахин зохион байгуулсан, мөн имэйл сервер ажиллахгүй байгааг 18 удаа хэлж, засуулах арга хэмжээ авахуулсан.
· Номын сангийн захиргааны ажиллагсад хоорондоо шийдвэр гаргахын өмнө, түргэн шуурхай мэдээлэл солилцох, асуудлаа ярилцахад зориулж ubpl_administration@pl.ub.gov.mn имэйл листийг ажилуулж эхэллээ.
Бусад вэбүүдэд
· Номын сангийн товч танилцуулга, үйлчилгээний мэдээлэл, бүртгэлийг дараах вэбүүдэд оруулах, шинэчлэн засварлах ажил хийсэн:
· Монголын Үндэсний номын сангийн шугамаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, мэргэжлийн сургалтанд хамрагдаж байгаа орон нутгийн номын санчдад Хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг танилцуулсан ярианы дуун бичлэг, мөн номын сангаас ажиллагсад болон олон нийтэд зориулан зохион явуулсан сургалт, уулзалт, лекцийн дуун бичлэгийг хийж, номын сангийн дотоод сүлжээнд \\ubplstorage\share\Hoti
Comments