ХТНСанд Жилийн эцсийн эд хөрөнгийн тооллого хэрхэн явагдаж байна вэ

Жил бүрийн 12-р сард Монгол орон даяар байгууллага бүр эд хөрөнгийн тооллогоо явуулдаг байх гэж би боддог.
Миний ажилладаг Хотын нийтийн төв номын сан дээр ч гэсэн Захирлын тушаалаар Тооллогын комисс  томилогдон, ажлын 10 хоногт багтаан Төв болон 4 салбар номын сангийнхаа нийт эд хөрөнгийг тоолж шалгах, нягтлан тайлагнах ажил ид дундаа явагдаж байна.
Өнгөрсөн жилүүдэд тооллогын комисст гишүүнээр болон ахлан ажиллаж байсан туршлага байгаа тул миний бие энэ удаад 2009 онд зохиож ашиглаж байсан Тооллогын програмаа ашиглан, зургийн аппарат, нотебуук компьютераа хэрэглэж, энэ Баасан гаригт тооллогын дүнгээ гаргахаар тооллогын комисстойгоо идэвхийлэн ажилласаар.
Би тооллогыг ингэж хийж байна:
1.    Өрөө тасалгаа бүрээр орж, тооллогын програмд эд хөрөнгө бүрийг зурагжуулан бүртгэж, тоолох
2.    Шинэ эсвэл Тодорхой биш эд хөрөнгө тохиолдох, нэг бүрчлэн тоолох боломжгүй нөхцөлд зургийг авч, гар ноорог хийж, програмд нэмж оруулна
3.    Бүх өрөө тасалгааг дээр маягаар тоолж дууссаны дараа Нэгтгэл болон Задаргаан дээрээ сууна
4.    Нэгтгэлээр Үндсэн болон Бага үнэтэй түргэн элэгдэх эд хөрөнгийн жагсаалтууд хэвлэгдэхэд бэлэн болно.
5.    Задаргаа бол Өмч эзэмшигчдэд карт хэвлэж өгөхөд болон тухайн нэг нэрийн эд хөрөнгө хаана хаана байрласныг тодорхойлно
6.    Эргэлтийн хөрөнгийг тоолж, хянах эсэхээ шийдээгүй л бна?
Энэ удаагийн тооллогыг хэн, хаана ямар хөрөнгийг хэрэглэж байгааг нь хөөж олох замаар явуулж байна. Харин дараа жилүүдэд ямар нэгэн эрэл сурал болохгүйгээр яг тухайн өдрийн байдлаар хэн ямар хөрөнгийг хэрэглэж байгаа жагсаалтаа, баркод  уншигчийн хамт барьж орж ирээд тоолох замаар явуулах бодолтой байна. 



Comments