Хоол унааны 50000төг-ийг хаанаас санхүүжүүлж байгаа талаар ярилцацгаая

Хотын нийтийн төв номын сангийн 80 гаран ажиллагсадад 2012-1 сараас эхлэн хоол унааны нэмэгдэл мөнгийг 50000 төгрөг болгожээ. Ойролцоогоор сар бүр 4 сая төгрөг. Жилд 48сая төгрөг.
Энэ санхүүжилт тус номын сангийн 2012 оны төсөвт буюу цалингийн санд суугдаагүй гэх юм?
тэгвэл энэ мөнгө хэрхэн олдож бна вэ,
Тус номын сангийн ажиллагсад бид энэхүү их мөнгийг хэрхэн санхүүжүүлж байгаа тухай Нябо болон Захирлаасаа асууж, тодруулж, хэрвээ уншигчдаас авсан Жил тутмын бүртгэл, Гэрээр ном олгох өдөр тутмын хураамжын илүү орсон орлогоосоо энэ зардлыг нөхөж байгаа бол ингэж ажиллахаа болъё.

Дэлхий нийтээрээ Нийтийн номын сан бол
- орон нутгийн иргэдийг мэдээллээр ижил тэгш хангаж,
- тэдний амьдарлын чанарыг дээшлүүлэхэд номын сангийн үйлчилгээг чиглүүлэх,
- иргэдийн мэдээлэл хүлээж авах, хайж олох, үнэлэх цэгнэх, ашиглах мэдлэг чадвар буюу information literacy -тай болгох,
- технологийн хөгжил дэвшлийг даган өөрчлөгдөж байгаа мэдээлэл хадгалах, хүлээж авах, илгээх арга хэрэгслэлийг ашиглаж сурахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх үндсэн үүргээ биелүүлье.

Номын санд шаардагдаж байгаа нэмэлт санхүүжилтийг тусламж дэмжлэг, хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх арга замаар нөхөх боломжууд байгааг олж харъя.

Эцэст нь, бид Төсөвд багтаж батлагдаж ирээгүй мөнгөөр хоол унааны мөнгө авах боломж байдаг юм уу? Энэ асуултанд төсвийн хяналт шалгалт, арга зүйн зөвлөлгөө өгөх зохих мэргэжилтэнүүд хариулж, судлаж, хамтран ажиллана уу.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
 Please consider the environment before printing this email.


Comments