Сайн байна уу,
та бүхнээс доорхи 2 асуултыг асууж, хариулт авахаар шийдэж, энэхүү имэйлийг бичлээ.
1. УИХ-аар батлагдсан төсвийн нэгдсэн дүн буюу багц мөнгийг тухайн багцад хамаарах байгууллагуудад хуваарилахдаа нэгдсэн дүн болон нийлбэр дүнг заавал бариулах ёстой юу?
Энэ асуултыг асуух болсон, нэг жишээг энд дурдъя.
http://www.iltod.gov.mn/tusuv/ хуудаснаас харахад БСШУЯамны сайдын төсөвт байгаа
Орон нутгийн номын сан - 0.28% 3,030,880.1 төгрөг гэсэн багцад
Үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүжих гэдэгт 30,000.0 гэж батлагджээ.
Гэтэл миний олж дуулж байгаар аймгуудын номын сангуудын төсөвт Үндсэн үйл ажиллагааны орлого 50000 төгрөг гэж тусгагдсан байтал миний ажилладаг хотын нийтийн төв номын сангийн 2012 оны төсөвт Үндсэн үйл ажиллагааны орлого нь ядаж л хамгийн ихдээ 28,950,000 төгрөг байх байтал (30,000,000 - 21аймаг х 50000 = 28,950,000) ямар учраас 30,000,000 төгрөг гэж батлагдаж ирсэн байгааг асууж тодруулмаар байгаа юм.
Яагаад Монгол улсын нэгдсэн төсвийн хуульд батлагдсан нийт дүнгээ төсвийн задаргаа нь барихгүй байгаа юм бол?
2. Хотын нийтийн төв номын сангийн 81 ажиллагсад нь 2012 оны 1-р сараас эхлэн бэлнээр хоол унааны мөнгө гээд 45000 төгрөг /50000 төг-өөс 10% суутгал авч/ -ийг цалингийн хүснэгтээсээ гадуур авч эхэлсэн байгаа нь нэг талаас сайхан л байна. Харин нөгөө талаасаа энэ мөнгө хэрвээ манай номын сангийн 2012 оны төсөвт багтаж батлагдсан бол урьд 10 гаран мянган төгрөг байсан шигээ цалин дээрээ л нэмж бодоод л олгочихмоор юм.
Гэтэл яагаад заавал тусдаа хоол унааны мөнгө олгосон хүснэгтээр 1, 2-р саруудад олгогдсоныг би гайхаад байгаа юм.
Асуулт, хоол унааны мөнгө 50000 төгрөг болсоныг төсөвт багтааж тооцсон болов уу?
Дээрх 2 асуултыг та бүхэн өөрсдийн ажил үүргийн шугамаар нягтлан харж, хариу мэдээлэл, зөвлөлгөө өгөхийг хүсье.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

Comments