Уриалга. Төсвөөс цалинжиж байгаа ажилтан бүр ажлын тайлангаа нээлттэй болгоцгооё

Сайн байна уу,

Төсвөөс цалинжиж байгаа ажилтан бүр ажлын тайлангаа нээлттэй болгож, татвар төлөгч иргэддээ ямар ажил үйлчилгээг үзүүлсэнээ дэлгэн харуулцгаая хэмээн уриалж байна.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв
номын сангийн мэдээлийн технологийн мэргэжилтэн
Ж.Бэгзсүрэнгийн 2012 оны 1-р улирлын тайлан
(2011-11-23 – 2012-2-29)
Албаны имэйл хаягаар Олон улсын номын сангийн болон гадаад дотоодын байгууллага иргэдээс ирж байгаа 2000 гаруй имэйлийг нягтлан шалгаж, хариу хүссэн имэйлийг захиргааны гишүүдэд илгээх, мэдээллийн чанартай 250 гаруй имэйлийг тус номын сангийн болон Монголын номын санчдын бүлэгт түгээжээ.
https://www.facebook.com/groups/librarians4mongolia/
МШХХТГазрын мэргэжилтэн Нямжав, Ситинэт ХХК-ийн инженер Тамир нартай холбогдож, мэдээлэл зөвлөгөө авснаар, Утасгүй сүлжээний WiFi Hotspot үүсгэх хөтөлбөрт хамрагдаж, 1 жилийн хугацаатай шилэн кабелийн 2Мв-ийн холболтыг 2011-12-1 өдрөөс эхлэн тус номын сангийн утасгүй сүлжээний 2 роутерт холболт хийж ашиглаж эхэлсэн.
Microsoft компаний Software Donation хөтөлбөрт хамрагдаж 70 компьютерт Windows 7, Office 2007 програмуудын лиценз авахаар холбогдох анкетыг бөглөсөн, холбоо барьсан ба шийдэгдэх эсэх хариуг хүлээж байна.
Doorcontrol програм
- Epson TM-U220PD тасалбар хэвлэгч принтерийг гэрээр ном олгох, уншигч бүртгэх програмуудтай холбох програмчлалыг гүйцэтгэж, ашиглалтанд оруулсан.
- Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч болон үйлчилгээний номын санчдын хүсэлтээр зөрчлийн хураамжийг засварлах, гэрээр олгосон номын хоногийг засах, эрхээ түр хаалгасан уншигчдын эрхийг сэргээх, уншигчдын мэдээлэл алдаатай болсон 30 тохиолдолуудыг засварлаж, төлбөр тооцоо болон програмын ажиллагааг хэвийн болгосон.
- Орох бүртгэл, хяналтаас хугацаа нь дуусаад хасагдаж байгаа баркод нь устгагдсан баркодуудтай давхардсан алдаа гарсаныг засварласан.
- 2011 оны ном олголт, уншигч бүртгэлийн өдөр тутмын тайланг гаргаж, онлайнд байрлуулж, мэдээлсэн.
- 2011 оны интернэт хэрэглээний тайланг гаргах хэсэгт Америкийн соёл мэдээллийн төвийн номын санчдын хүсэлтээр өөрчлөлт хийж, сарын нэгдсэн дүнг мэдээг гаргадаг болгосон.
Онлайн мэдээлэл түгээлт
- Номын сангийн вэбд 12 мэдээг оруулж, 670 гаруй  удаа уншигджээ.
- Номын сангийн Facebook хуудсанд 51 post оруулж, Дэлхийн өнцөг булан бүрээс 145 хариу сэтгэгдэл хүлээн авч, 195 шинэ хэрэглэгч Like дарж нэгдэж, 21093 удаа ханджээ. Ингэснээр нийт 619 like дарсан хэрэглэгчтэй боллоо.
- Жиргээ нийгмийн сүлжээгээр нийт 289 жиргээ илгээгдэж, 307 хүлээн авагчтай болжээ.
- Нийслэл хүрээ -100 жилд зориулсан уулзалтын аудио бичлэгийг хийж, онлайн байрлуулж, 35 гаруй удаа сонсжээ.
http://boomp3.com/mp3/7v4vnig99d4-niislel-huree-100jil-yylzalt-20120208-12000...
Сургалт танилцуулга
- Увс, Дорнод, Сүхбаатар аймгуудын төв номын сангийн ажилтануудтай мессенжер, имэйлээр холбогдож, мөн тус номын сантай танилцах үед нь мэргэжлийн заавар, зөвлөлгөө өгсөн.   
- Мэдээллийн технологийн клубын 7 хоног тутмын уулзалтыг 8 удаа зохион байгуулж, нийт 20 оролцогчдод Технологийг байгальд ээлтэйгээр ашиглах, Угийн бичгийн компьютерт хөтлөх, Өрхийн төсвөө хөтлөх, Барааны зураасан код, Цахим ном зэргийн талаар ярилцаж, иргэдэд санал бодлоо солилцох боломжыг олгож өгсөн.
https://www.facebook.com/groups/itclubatlibrary/
- Америкийн соёл мэдээллийн төвд явагдсан ТББ-уудыг чадавхижуулах USAID-ийн сургалт DVC-ээр явагдахад техникийн нөхцлийг хангаж өгч, мөн анх удаагаа Skype програмаар онлайн уулзалтыг зохион байгуулсан.
Бусад
- Номын санд утсаа алдсан 3 уншигч, цагдаагийн байгууллагад хүсэлтээ гаргаж, цагдаагаас бидэнд хандсаны дагуу камерын бичлэг хайж, хадгалж авахад нь тусалсан.
- Эд хөрөнгийн жилийн эцсийн тооллогын нэгдсэн тайлан, эд хөрөнгө эзэмшигчдийн картыг  хэвлэж няравт хүлээлгэж өгөх, мөн КОЙКА-ийн төслөөр авсаар зарим техникүүдийн үнэ тодорхой биш байсныг ITZone, Topica дэлгүүрүүдэд очиж, лавлаж, эд хөрөнгийн бүртгэлд үнийг тусгасан.
Хяналтын номын санчдын хүсэлтээр, камерын системийг ариун цэврийн өрөөний үүднээс холдуулж байрлуулах ажлыг хяналтын номын санчид, цахилгаанчин, мужаан нартай хамтран гүйцэтгэсэн.
- Алтаа дарга, Нацаг дарга, Зулаа нар ярилцаж, 30 сая-ын хөрөнгө оруулалтаар авсан 8ш IP камеруудыг суурилуулах ажлыг барилгын засвар болж магадгүйтэй холбогдуулан түр хойшлуулсан.
- Интернэт тасарсан, хурд удаан байгаа асуудлаар 3удаа Ситинэт ХХК-ийн инженер Тамир, албаны имэйл ажиллахгүй байгаа асуудлаар 5 удаа НМТГазрын мэргэжилтэн Ганбаяр нартай холбогдож, мэдээлж, арга хэмжээ авахуулсан.
Хамт олны ажил
- Номын сангийн үүдний мөсийг цэвэрлэх ажилд 1 цаг оролцов.
Тайланг бэлтгэсэн:         Ж.Бэгзсүрэн








2012-3-23
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.


Comments