Сайн байна уу,
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд барилгын ямар засвар хийгдэхээр төлөвлөгдөж, судлагдаж байгааг би лав хараахан мэдээгүй л байна. Өрөөнүүдээр хэмжилт хийгээд яваад байгаа хүмүүсээс л бид засвар хийгдэх нь дээ гэсэн тойм мэдээ авч байна.
Номын санд барилгын ямар засвар хийгдэхээр төлөвлөгдөж байгааг ажилтан бүр тодорхой хэмжээнд мэдэж, ажил үйлчилгээнд ямар бэрхшээл, саад, хүндрэл байдгийг хэлж, ярьж, нээлттэй байх хэрэгтэй байна.Жишээлбэл,
1)
компьютерийн мэргэжилтэн миний сууж байгаа өрөө, хажуу талын түрээслэгдсэн студын өрөө нь 2000-аад оны үед задгай талбайг хааж хийгдсэн тул, агааржуулалт маш муу, зундаа том цонхны гэрэл жижиг өрөөнд маш хурц тусдаг. Гэтэл одоо харахад, энэ 2 өрөө байхгүй байхад тэр их гэрэл нь том вистуль руу хүрч өвлийн халаалт, гэрэлтүүлгийг дэмждэг юм байна.
Угаасаа ч миний сууж байгаа өрөө, болон түрээстэй байгаа хажуу өрөөний нэмэлт хануудыг буулгаж, анх байсан талбайг буцаан сэргээж, БСШУЯамнаас ирсэн компьютеруудаар Цахим уншлагын үйлчилгээг ажиллуулахаар төлөвлөж байгаа тул дээрх асуудал яригдахгүй болох байх.
Мөн цахим уншлага дээд давхарт бий болсноор, уншигчид шатаар дээш гарч ирэхэд замд байгаа байгаа одоогийн Ном бүрдүүлэх, техник ажиллагааны өрөө, Магусийн өрөөнүүд нь Уулзалт, Сургалт, Фондын өрөө болж ашиглагдаж, улмаар ном бүрдүүлэх нь номын сангийнхаа зүүн талын хаалгаар ороод 1-р давхарт ном сэлбэн засахын хажуу талын өрөөнд байрлах хэрэгтэй байна гэсэн саналыг 1 жилийн өмнө бид ярилцаж л байсан, шийдээгүй л байна.
2)
Магус компанийн түрээслэн ашиглаж байгаа цонхгүй жижиг өрөө нь хуучин фондны зориулалттай байсан байх, энэ өрөөнд агааржуулалтын сэнс тавьж, тэр агааржуулалтын хоолой нь миний өрөөний хананд байрласан байдгаас ус маш бага багаар дусалж, улмаар миний өрөөний шалыг бүхэлд нь норгож, хөгцрүүлчихээд байгаа нь өнөөдрийг хүртэл асуудал тул, Магусын өрөөг хуучны фонд маягаар нь ашиглах нь зүйтэй мэт.
3)
А, Б заалны дундах талбайд 90-ээд оны үед шавар гэр барьж, ашиглаж байсан нь үндсэн фондны дээд талаас даралт өгч, фондны таазанд суулт өгсөн гэж ярьдаг.
Мөн А, Б заалны дундах талбайн дээд талыг битүүлж ашиглах талбайг нэмэгдүүлнэ гэж Мижиддорж захирлын үед суурь нь тавигдсан энэ асуудал өнөөдөр ямар нэг байдлаар шийдэгдэх гээд судлагдаж байх шиг байна.
Хэрвээ дээд таазыг гэрэл нэвтрэх материалаар бүрвэл, А, Б заалны байгалийн гэрэлтүүлэгт алдагдал гарахгүй байх, харин байгалийн агаар солилцоонд бол ямар ч материалаар дээвэрлэсэн бай, шууд нөлөөтэй. Одоо Б заалны агааржуулалтыг дотор хаалгыг нь нээж шийддэгийг бид мэднэ.
Хэрвээ дээд таазыг гэрэл нэвтрэхгүй материалаар бүрвэл, А, Б Заалны байгалийн гэрэлтүүлэг эрс багасаж, А, Б заалны дотор талын том цонхнууд ямар ч үүрэггүй болно. Мөн нэгэнт дээвэр хийсэн тул А, Б заалны дунд үйл ажиллагаа явагдахад Үндсэн фондны таазанд ямар ачаалал ирэхийг урьдчилан судлах, тооцоолох хэрэгтэй байх.
4)
Номын сангийн үүдэнд баригдсан шилэн өргөтгөл нь манай номын сангийн Дэд захирал, Нарийн бичиг, Захирлын өрөөний баруун цонхуудыг хааж байгалийн гэрэлтүүлэг, агааржуулалтыг бууруулж, ажиллах орчин нөхцөлийн чанарыг бууруулсан, мөн 80 суудалтай Хуулийн танхимыг ажиллагаагүй болгосон, Америкийн төвийн баруун ханыг хаасан, Цайны газар руу явдаг коридорын байгалийн гэрэлтүүлэг байхгүй болсон муу үр дүнгүүдийг авчирчихаад цөөн биш жилүүд өнгөрч байхад номын сангийн захиргаа энэ тал дээр шийдвэртэй арга хэмжээг авч, дээрх өрөө тасалгааг сэргээх хэрэгтэй байгаа гэж боддог.
Хотын захиргаанд ажиллаж байсан туршлагатай, хүмүүсээ мэддэг, системээ ойлгож харьцаж чаддаг захиралтай болсон ч энэ талаар юу хийж байгааг нь би мэдэхгүй, сонсохгүй байгаадаа харамсдаг.
5)
Эцэст нь, аливаа барилгад тооцогддог, эрчим хүчний маш их хэмнэлтийг авчирдаг, мөн хүнд ая тухтай эрүүл орчинг үүсгэдэг Байгалийн гэрэлтүүлэг, Байгалийн агааржуулалтыг тооцохгүйгээр аливаа засварыг хийхгүй байх талаар тус номын сангийн шийдвэр гаргагч удирдлагууд төдийгүй, ажилтан бүр анхаарлаа хандуулж, ажиллацгаая.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn
Please consider the environment before printing this email.
Comments