Гандангийн номын сангаас мэдээтэй ирлээ

Гандангийн олон нийттэй харилцах Facebook хуудсыг Like дарж холбогдсон байсан учраас өчигдөр сургалт явагдаж байгаа талаар мэдээ олж уншиж, comment бичиж холбогдсон билээ.
https://www.facebook.com/MnGandan
Өнөөдөр өөрийн биеэр очиж, сургалт явагдаж байгаатай танилцах, мөн цаашид холбоо харилцаатай байх талаар сонсож мэдэхээр очиж, хэдэн зураг дарж, зохион байгуулагч нартай ярилцаж ирлээ.
Ярианы бичлэг: http://boomp3.com/mp3/9un7yesw1j8-2012-05-03-gandannomiinsan-derged-12000hz64...
Зургуудыг хавсаргав.
Сургалт, төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах 3 вэбээс үзнэ үү:
1)
Доорхи мэдээллийг http://www.goethe.de/ins/mn/ula/kue/bku/mn9256249v.htm
вэбээс авлаа:

Сүм хийдүүд дэх цаасан баримтыг хадгалан хамгаалж сэргээн засварлах нь

Сүм хийдүүд дэх цаасан баримтыг хадгалан хамгаалж сэргээн засварлах нь

Мэргэжил дээшлүүлэх сургалт
2012.05.01-05.11
Гандан Тэгчэнлин хийд
Герман, Монгол
оролцогчдод үнэ төлбөргүй
11 322751
info@ulanbator.goethe.org
2011 оноос Гёте-Интитут болон ЮНЭСКО хамтран “Цаасан баримтат өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт ”сэдэвт онол практикийн сургалт семинарыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт семинар нь “Сүм хийдүүд дэх цаасан баримтыг хадгалан хамгаалж сэргээн засварлах нь” нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд олон улсын цаасны сэргээн засварлагч мэргэжилтэн Дирк Ферлманн болон даавуу сэргээн засварлагч Виола Баяар нар удирдан явуулах болно.
Уг сургалтын зорилго нь цаасан баримтат өвийг хадгалж хамгаалдаг, сэргээн засварладаг байгууллагуудын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг сайжруулах, хамтын уялдаа холбоог нэмэгдүүлэхэд оршиж байна.
2)
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын олон нийттэй харилцах Facebook хуудсанд тавигдсан мэдээЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон “ГЁТЕ” институт хамтран “Сүм хийдүүд дэх цаасан баримтыг хадгалан хамгаалж, сэргээн засварлах нь” сэдэвт онол практикийн сургалтыг тавдугаар сарын 1-12-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
3)
Сургалт явуулах болсон үндэслэл, нөхцөл энд сайхан бичигджээ.
http://www.ulan-bator.diplo.de/Vertretung/ulanbator/mn/06/Veranstaltung/goeth...
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.






Comments