'Европын номын сангуудаар дугуйтай аялцгаая' аялалын блогоо шинэчилсээр



Блогын зорилго
Миний оролцох Cycling for Libraries 2012 (CfL) арга хэмжээгээр дамжуулан Литва, Латви, Эстони улсууд, IFLACamp арга хэмжээгээр дамжуулан Финлянд улс, замдаа ОХУ-ын Москва, Санктпетрбург хотын номын сангууд, тэнд ажиллаж байгаа номын санч, мэргэжилтэнүүдтэй эрхэм таныг уулзуулж, эдгээр номын сангийн гүнд нь юу болдгийг лавлаж асууж танилцуулна.


Аялалын зорилго

Литва, Латви, Эстони, Финлянд улсууд, Москва, Санктпетрбург хотуудын нийтийн номын сангийн системийг дотроос нь уудлан танилцуулж, номын санч, мэргэжилтэнүүдтэй харилцан нөхөрлөх, үр дүнд нь Монголын 300 гаруй нийтийн номын сангуудын хөгжлийг шинэ шатанд ахиулахад түлхэц болох.

Нөхцөл байдал

Монгол улс Дэлхийн улсуудад хаалгаа нээгээд 20 гаруй жил болж, бид гадаад улсуудад нийтийн номын сангууд нь ямар байдгийг олж харж, уншиж мэдсээр байна. Гэсэн хэдий ч номын санчид, мэргэжилтэнүүдийн үзэж харсан, судалж мэдсэн зүйлс зөвхөн өнгөн талаасаа л байна. Бид мөнгө олдсон дээр нь компьютер, техник хэрэгслэл, сандал ширээ, барилгын хананы өнгөө л өөрчлөхийн төлөө зүтгээд байгаагаас бус энэ цаг үеийн Дэлхийн улсуудын нийтийн номын сангийн бүтэц, зохион байгуулалт, маркетинг менежментэд яригдаж хэлэлцэгдэж байгаа зүйлсээс хоцроод байгаагаа мэдэрдэг.
Жишээлбэл,
- татвар төлөгч иргэн бүр мэдээлэл авах эрх чөлөөгөө номын сангаар дамжуулан эдэлдэг болж чадаагүй,
- номын сан зөвхөн оюутан сурагчдын ном уншиж, багшийн өгсөн даалгавараа хийдэг газар гэж боддог,
- алга болсон, дутагдсан номоо үйлчилгээнд ажиллаж байгаа номын санчид нь төлдөг,
- номын нэг бүрчилсэн болон нэгдсэн данс бүртгэл нь цаасан дээр хөтлөгддөг,
- сайн дурын гишүүн ажилладаг систем байхгүй,
- номын санг Удирдах, Дэмжих, Хөгжүүлэхэд иргэдийн оролцоо байхгүй,
- бусад
Нэг зун Дэлхийн 30 гаруй улсын 107 номын санч, мэргэжилтэнүүдтэй хөл нийлүүлэн алхаад үзье. Тэднээс суралцах мэдэх зүйл их байгаа ч, бид нарт бас хуваалцах туршлага байгаа байх.

Аялалын төлөвлөгөө

-  -  -  -  -  -  -  -
Хувилбар 1  -  галт тэргээр явах2012.7.15-19
- Улаанбаатараас Москва руу галт тэргээр явах
2012.7.19-21
- Москвад номын сангуудаар зочлох, ажилтануудтай нь танилцах, Номын сангийн холбооны гишүүдтэй уулзах
2012.7.21-22
- Москвагаас Литва улсын Вильнюс хот хүртэл автобусаар ирэх
  Ecolines - 1900-2280 рубль
Доорхи цагийн хуваариар бүх өдөр явдаг
Route 82072    Carrier: Norma-A SIA
 Moskva (Rizhskiy).  Vokzal "Rizhskiy" (Railway Station), Rizhskaya ploschad under viaduct            20:30
 Vilnius.  Autobusu stotis,Sodu g.22,(Bus Station)            11:20
2012.7.22 - 2012.7.28
- Вильнюс хотын болон ойролцоох хот тосгодын номын сангуудаар зочлох, ажилтануудтай нь танилцах, Номын сангийн холбооны гишүүдтэй уулзах, Аль нэг номын санд 1-2 өдөр ажиллаж үзэх
2012.7.28 - 2012.8.8
- 10 хоногийн Cycling for Libraries арга хэмжээндээ оролцох
2012.8.8-9
- Эстонийн Таллин хотын номын санд болох Summer with a book -event for kids and parents арга хэмжээнд оролцож, улмаар уг номын сангаас гаргаж өгсөн байранд хонох боломжтой.

   We want to persuade you to stay in Tallinn, and to participate in the Summer with a book -event for kids and parents on the 8th of August, organized by the Tallinn Library. The 7th will be Cycling for libraries last day/evening/night together too.
   So, we've arranged a simple (!!) accommodation in downtown Tallinn for all of us. The location is really good, only 30 seconds walk from the main library (6 seconds on bike) and 650 metres from the Town Hall Square. Swimmingpool+sauna in the morning :)
   This is no extra cost in addition to your normal 250€ registration fee.

2012.8.9-10
- take an early ferry on the 9th to arrive in Hämeenlinna till 13:00
Финляндын нийслэл Хельсинкээс 100км зайд хойд зүгт байдаг Hämeenlinna хотод шууд ирж, IFLACamp нэртэй 2 өдрийн төлбөргүй арга хэмжээнд оролцох.
Оролцох билетээ файлаар хүлээн авсан.2012.8.10-13
- Финляндын хот, тосгодын номын сангуудаар зочлох, ажилтануудтай нь танилцах, Номын сангийн холбооны гишүүдтэй уулзах, Аль нэг номын санд 1-2 өдөр ажиллаж үзэх
2012.8.13-14
- Финляндаас Санктпетрбург хүртэл автобусаар явж, CS гишүүн Цирагийнд ирэх
автобус
  Ecolines - 1900-2280 рубль

2012.8.14-17
- Санктпетрбургт номын сангуудаар зочлох
2012.8.17-21
- Санктпетрбургээс Улаанбаатарт галт тэргээр ирэх

-  -  -  -  -  -  -  - 
Хувилбар 2 - онгоцоор явах
2012.7.22
- Улаанбаатараас Вильнюс руу онгоцоор нисэх
2012.7.22 - 2012.7.28
- Вильнюс хотын болон ойролцоох хот тосгодын номын сангуудаар зочлох, ажилтануудтай нь танилцах, Номын сангийн холбооны гишүүдтэй уулзах, Аль нэг номын санд 1-2 өдөр ажиллаж үзэх
2012.7.28 - 2012.8.8
- 10 хоногийн Cycling for Libraries арга хэмжээндээ оролцох
2012.8.8-9
- Эстонийн Таллин хотын номын санд болох Summer with a book -event for kids and parents арга хэмжээнд оролцож, улмаар уг номын сангаас гаргаж өгсөн байранд хонох боломжтой.

   We want to persuade you to stay in Tallinn, and to participate in the Summer with a book -event for kids and parents on the 8th of August, organized by the Tallinn Library. The 7th will be Cycling for libraries last day/evening/night together too.
   So, we've arranged a simple (!!) accommodation in downtown Tallinn for all of us. The location is really good, only 30 seconds walk from the main library (6 seconds on bike) and 650 metres from the Town Hall Square. Swimmingpool+sauna in the morning :)
   This is no extra cost in addition to your normal 250€ registration fee.

2012.8.9-10
- take an early ferry on the 9th to arrive in Hämeenlinna till 13:00
Финляндын нийслэл Хельсинкээс 100км зайд хойд зүгт байдаг Hämeenlinna хотод шууд ирж, IFLACamp нэртэй 2 өдрийн төлбөргүй арга хэмжээнд оролцох.
Оролцох билетээ файлаар хүлээн авсан.2012.8.10-13
- Финляндын хот, тосгодын номын сангуудаар зочлох, ажилтануудтай нь танилцах, Номын сангийн холбооны гишүүдтэй уулзах, Аль нэг номын санд 1-2 өдөр ажиллаж үзэх
2012.8.13-14
- Финляндаас Санктпетрбург хүртэл автобусаар явж, CS гишүүн Цирагийнд ирэх
2012.8.14-17
- Санктпетрбургт номын сангуудаар зочлох
2012.8.17
- Санктпетрбургээс Москвад галт тэргээр ирэх
2012.8.17-21
- Москвад номын сангуудаар зочлох, Номын сангийн холбоодтой уулзалт, ярилцлага хийх, ОХУ-ын номын сангуудын ирээдүйн төлөвлөлт ямар байгааг олж мэдэх
  2012.8.21
- Москвагаас Улаанбаатар руу нисэх






















Comments