Cycling for Libraries олон улсын арга хэмжээнд оролцох эрх авсанаа Номын сангийн захиргаандаа танилцууллаа
Cycling for Libraries 2012 арга хэмжээнд
оролцох тухай хүсэлт
оролцох тухай хүсэлт
Cycling for Libraries 2012 нь номын санд ажилладаг хүмүүст зориулсан, ашгийн бус, туршигдсан, мэргэжлийн арга хэмжээ юм. Орон нутгийн том, жижиг номын сангуудад очиж, танилцах, мэргэжил нэгтэнүүдтэйгээ санал бодол, туршлага мэдлэгээ солилцох, хэлэлцэн ярилцах, уулзаж танилцах боломжийг олгодог.
Заал танхимд сууж, хэн нэгний лекцийг сонсох хэлбэрээр биш, орчноо өөрчилж, яриа, хэлэлцүүлэг зохиож, өөрийн биеэр хүрч, харж, мэдрэх, өөрөө оролцох боломжийг олгодог энэхүү үйл ажиллагааны агуулгыг оролцогчид хамтаараа бий болгодог.
Энэ жилийн арга хэмжээ нь 2012 оны 7 сарын 28-нд Литва улсын Вильнюс /Vilnius, Lithuania/ хотоос эхэлж, Латви улсаар Рига хотоор дайрч, Эстоны улсын Таллин /Tallinn, Estonia/ хотод 2012 оны 8 сарын 7-ны өдөр очих нийт 10 өдөрт 500 гаруй км зайг унадаг дугуй болон автобусаар туулж явагдана. Замын турш орон нутгийн том, жижиг нийтийн номын сангуудад зочлох, танилцах, санал бодлоо солилцох, туршлагаа хуваалцах боломж нээгдэнэ.
Аялалын зам:
- 28.7. Vilnius
- 29.7. Vilnius to Trakai, bus-transport to Riga
- 30.7. Riga
- 31.7. Riga to Sigulda
- 1.8. Sigulda to Valmiera
- 2.8. Valmiera to Valka/Valga
- 3.8. Valka/Valga to Otepää
- 4.8. Otepää to Tartu
- 5.8. Tartu, bus-transport to Rakvere
- 6.8. Rakvere to Lahemaa National Park
- 7.8. Lahemaa National Park to Tallinn
Арга хэмжээний 10 өдрийн хоол, байр, ачаа тээвэрлэх, зохиогдох арга хэмжээнүүдийн нийт зардал 250 еврог оролцогч нь бүртгэлийн хураамж болгон төлөх ба Вильнюс хотод ирэх, Таллин хотоос явах зардлууд, унадаг дугуйгаа авч очихтой холбоотой зардлуудыг оролцогч өөрөө хариуцна.
Энэ жилийн арга хэмжээнд АНУ, Европын улсууд, Энэтхэг, Тайван, Шинэ зеланд, Монгол улсаас нийт 107 оролцогч оролцохоор болжээ.
Тус номын сангийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн миний бие тус арга хэмжээнд оролцох эрхийг олж авсандаа баяртай байгаа ба, Хотын нийтийн төв номын сан төдийгүй Монгол улсын нийтийн номын сангуудаа төлөөлж, Литва, Латви, Эстони улсуудын номын сангуудын өнөөгийн байдалтай танилцаж, мэдээллийг Монголын номын санчидтайгаа хуваалцах, Дэлхийн өнцөг булан бүрээс цуглах оролцогчтойгоо цаашдын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монголын нийтийн номын сангуудын өнөөгийн байдал, дэвшил өөрчлөлт, хүсэл эрмэлзлэлийг танилцуулах, улмаар Cycling for Libraries 2013 арга хэмжээг Монгол улсдаа хамтран зохион байгуулах талаар санаачлага гаргаж оролцоно гэж бодож байна.
Зардлын тооцоог ойролцоогоор тооцоолоход:
/Монгол банкны энэ өдрийн албан ханш 1ам.дол - 1316.39төг, 1евро – 1710.39төг/
№
|
Зардал
|
Гадаад мөнгө
|
Төгрөгөөр
|
Тайлбар
|
1.
|
Бүртгэлийн хураамж /10 хоногийн арга хэмжээний зардал/
|
250 евро
|
427600
|
6 сарын 4-ны дотор онлайнаар болон банкны шилжүүлгээр төлөх
|
2.
|
Литви улс буюу Шенгений орны визийн хураамж
|
60 евро
|
103000
|
Монголоос явахаасаа өмнө
|
3.
|
ОХУ-ын визийн хураамж
|
95 доллар
|
125000
|
Монголоос явахаасаа өмнө
|
4.
|
Шенгений визийг БНХАУ, Бээжин хот дахь Литви улсын ЭСЯ руу материалаа явуулж авахтай холбоотойгоор шаардагдах хураам
|
30 доллар
|
40000
|
Монголоос явахаасаа өмнө
|
5.
|
УБ-Москва галт тэрэгний билет
|
260000
|
Улаанбаатарт худалдаж авна
| |
6.
|
Москва-УБ галт тэрэгний билет
|
250$
|
330000
|
Москвагаас худалдаж авна
|
7.
|
Москва-Вильнюс галт тэрэгний билет
|
100$
|
132000
|
Москвагаас худалдаж авна
|
8.
|
Таллин-Москва галт тэрэгний билет
|
100$
|
132000
|
Эстони улсын Таллин хотоос худалдаж авна
|
Нийт
|
1549600
|
Зардлыг төрөлжүүлэхэд,
- 10 хоногийн арга хэмжээний хураамж – 427600 төг
- Визтэй холбоотой зардал – 268000 төг
- Тээвэр унааны зардал – 854000 төг
Cycling for Libraries 2012 арга хэмжээний мэдээлэл http://www.cyclingforlibraries.org
Би өөрийн зүгээс хувийн бэлтгэлээ хангах, аялалын зам дахь хоол хүнсээ хариуцах ба энэхүү арга хэмжээний бүхий л мэдээ, мэдээлэл, номын санчдын хүсэлтийг байнга хүлээн авч, харилцаа холбоотой ажиллах зорилгоор тусгай блог нээж ажиллуулна.
Байгууллагаас ажилтанаа дээрх арга хэмжээнд оролцуулахад бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Санал гаргасан: Ж.Бэгзсүрэн /МТ-ийн мэргэжилтэн/
2012 оны 5 дугаар сар 10 өдөр
Comments