Канадын эрдэмтэд Рапс ургамлаас гаргаж, боловсруулж хийсэн Канолын тос нь хүчиллэг чанараараа үрэвсэл үүсгэгч болохыг анхаарч, хэрэглэхээ больж, Эрдэнэт малынхаа Өөх тосыг хэрэглэхийг зөвлөжээ.
***
#копи Хүнсний хамгийн муу 4 тосонд “Ургамлын” гэгддэг наранцэцгийн тос, канола тос, шар буурцагны тос, эрдэнэшишийн тос багтдаг байна. Өртөг бага учир хэт боловсруулалт (Ultra-Processing) хийгдсэн чипс, чихэр печень, амттанд эдгээр тоснууд ордог. Ресторан, түргэн хоолны газрууд голчлон ашигладаг. Маш гоё савлагаатай ургамлын тосонд шарсан (deep fry) төмс, чипс гоё амттай байж магадгүй, гэхдээ эргээд төлөх (эрүүл мэндийн) төлөөс нь өндөр!!!
***
Эрүүл хооллох болон аж төрөхөд зарим төрлийн тос зайлшгүй шаардлагатай.
Омега-3 ба Омега-6 баяжуулаагүй тосны хүчлийн хамгийн чухал хэсэг нь бөгөөд, хүний бие махбод боловсруулдаггүй, заавал хүнсээр дамжин хангагдах ёстой. Эдгээр нь хүний эд эсийн бүрэлдэх явцад зайлшгүй оролцдог тул зүрх судас, нүд, арьс, үе мөч, үс ба дархлааны тогтолцооны эрүүл байдлыг хангахад амин чухал юм.
Хоолны цэсний баяжуулсан болон транс тосыг үл баяжуулсан Омега-3 ба Омега-6 тосоор орлуулан хэрэглэх нь зүрх судасны өвчлөлтийг эрсдэлээс болон илүүдэл жингээс урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлдэг.
муу тос гэдэг нь усгүйжүүлсэн, цэвэршүүлсэн, трансизомерын /транс-тос/ юм. Ингэж цэвэршүүлсэн тос хоол хүнсний хамт ирж буй ашиг тустай тосыг шингэхэд саад учруулдаг.
муу тосны илүүдэл хүний бие махбодид юуны өмнө тосны солилцоог алдагдуулахад хүргэж, цусны холестирины хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэж, даралт, зүрх судасны түгжрэл, судасны бүдүүрэл, чихрийн шижин, тархины үйл ажиллагааг алдагдуулах, эрт өтлөх болон бусад өвчлөлд хүргэнэ.
сурвалж: Мартинчик А.Н., Маев И.В., Общая нутрициология. -М.: 2005
Comments