2013-4-21-ны Ням гаригт 11:30-14:00 цагт Ялалтын талбайн баруун талын Виктори төвийн 4-р давхарт Эрүүл амьдралын хэв маягийн клубуудын хамтарсан Үр дүнгийн баяр болж, ӨСӨХ ӨРХ клубээс 9-лээ оролцлоо.
Үр дүнгийн баяр арга хэмжээнд Клубт явж байгаа болон клубт хараахан явах шийдвэр гаргаагүй боловч одоогийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсдэг, мөн клуб зохион байгуулагч нийт 200 гаруй хүн оролцсон. 5000 төгрөгийн тасалбарыг урьдчилан худалдан авч, оролцоход Компанийн түүх, Зөв хооллолт, Гоо сайхан гэсэн 3 сэдвээр лекц сонсож, орохдоо 500мл цэвэр ус болон Экспресс батончик авч идэж, мөн 10 хүртэл хоног клубт явж байгаа, 1 сар клубт явж байгаа, мөн олон сараар клубт явж байгаа хүмүүсийн Үр дүнгүүдийг сонсож дуулж, тухайн хүнийг харж, түүхийг нь сонсож итгэл зүтгэл ямар үр дүнтэй мэдэж, мөн Үр дүнгээ ярьсан хүмүүсээс Клуб тус бүрийн шилдэг үр дүнг шалгаруулж 10 хүнийг шагнаж, эцэст нь нийт оролцогчдын тасалбарын дугаараар сугалаа явуулж 3 азтанг шагнасан.
Арга хэмжээг GET Д.Мөнхпүрэв хөтлөн явуулж, Компанийн түүхийг WT Х.Нямсүрэн, Хооллолтын сэдвийг GET Б.Алтантуул, Гоо сайханыг Ю.Мөнхзул нар танилцуулсан.
Мөнхпүрэв багш өөрийн үр дүнгээ танилцуулахдаа, би 53 настай, 2002-4-1 өдрөөс Хербалайфын хоолыг идэж байна, Амьдралын хэв маягаа ингэж сайхан өөрчлөгдөж гэж төсөөлөөгүй, жоохон эрүүл болъё л гэж бодож байсан. 8 сарын хугацаанд 30 кг жинг хасаж, 2м30см өөхийг хасаж чадсан юм. Тэр үед Танита аппаратыг хэрэглэдэггүй байв. Одоо миний биологийн нас 23.
Алга ташихад Элэг баярладаг.
Хербалайф компанийн түүхийг Зөв хооллолтын зөвлөх Х.Нямсүрэн: 40 настай, 2012-1-р сараас хоолоо идэж байгаа. Анх жингийн алдагдалтай, ядардаг, ажлын ачаалал даах чадваргүй, 3-10 хоног өтгөн хатдаг, 2-3 удаа махан хоол өдөртөө иддэг, шингэн уудаггүй хүн байв.
Бизнесийг нь хийгээд 9 сар болж байна гэж үр дүнгээ танилцуулсан.
- Марк Хьюзыг 17 настай байхад, ээж нь жингээ байнга барих зорилгоор хэрэглэж байсан олон жилийн эм, бүтээгдэхүүнээсээ болж нойргүйдэлд орж, улмаар нэг өдөр л хэтрүүлж хэрэглэсэн эмнээс болж нойрссон. 17 настай ч гэсэн эрч хүчтэй, нүднээс нь оч гэрэлтдэг хүү байв. Хүн төрөлхтөн байгалиасаа хэт холдсон юм байна, байгалийн бүтээгдэхүүнийг боловсруулж идэхдээ амин дэмийг их алдуулдаг юм байна гэдгийг Олон улсын хурал, сургалтаас олж мэдсэн.
Хүмүүст хамгийн оновчтой, дөхөм аргаар байгалийн амьд чанарыг алдагдуулахгүйгээр хүнд хүргэх аргыг судлаж, улмаар Хербалайф компанийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, анхны хэрэглэгч нь түүний эмээ байв.
Монгол улс бэлтгэлийн шатанд 10 гаран жил энэ хоолыг хэрэглэж, улмаар 2011-9-20 өдөр 78 дахь албан ёсны нээлттэй орон болсон, Хербалайф компанийн бүтээгдэхүүний борлуулалт дэлхий даяар байнга нэмэгдэж байгаа ба өнөөдөр 88 улс албан ёсны нээлттэй болсон.
Хербалайф компани нь аливаа бүтээгдэхүүндээ эрдэмтэд судлаачдын зөвлөлийн хяналт, зөвлөлгөөг авдаг ба тариалалт, үйлдвэрлэлдээ шилдэг технологийг ашиглаж, чанарын өндөр шалгуурыг баримталж, улмаар хэрэглэгчдэд дээр ямар үр дүнтэй байгааг АНУ, Солонгос, Герман, ОХУ-ын бие даасан их сургуулиуд дээр клиник судалгаа хийлгэж баталгаажуулсан байдаг ба, мөн хэрэглэгч дээр хүрсэн хойно Зөв хооллолтын хувийн зөвлөхүүд борлуулалтын дараах чанарын шалгалтыг хийж байдаг.
Хөтлөгч Д.Мөнхпүрэв: Марк Хьюзын мөрөөдөл Дэлхийн бүх хүмүүсийг зөв хооллолтонд сургах байсан юм, Сурсан хүн амьдралын хэв маягаа өөрчилж чаддаг, Сурсан хүн Хербалайфт үлддэг юм, Идсэн хүн болгон үлддэг биш юм.
Зөв хооллолт сэдвээр Б.Алтантуул: 36 настай, 20 гаруйхан настай байхдаа өөртөө таалагдахаа больсон байв, наснаасаа их асуудалтай байсан. 5 дахь жилдээ энэ хоолоо идэж байна. Наснаасаа эрт оворжиж, нойр муутай байдаг байв.
Илүүдэл хэрэггүй зүйлээ биеэ дүүргэдэг байснаа Клубт ирээд л ойлгож байсан.
Гагцхүү өөрийн хөдөлмөрөөс Үр дүнгүүд шалтгаалдаг. Эрүүлээр урт наслахыг хүн бүр хүсдэг. Эрүүл мэндийн маань дархан хил таны амаар зааглагдаж байна гэж ойлгож болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан эрдэмтдийн судалгаагаар Насанд хүрсэн хүн 100 тэрбум эсээс тогтож, эс маань өдөр бүр 114 төрлийн тэжээлийн нэгдэл, 650 гаруй төрлийн эрдэс бодисыг авч тэжээгддэг.
Маргарин - хатуу тосоор судсаа бохирдуулдаг.
Өдөр тутамдаа буруу хооллосноор олон төрлийн өвчин үүсэх нөхцөл болж байна.
Эрүүл байхын үндэс Биеэ байгалийн жамаар нь цэвэрлэх - Биеэ шингэнээр дутаахгүй байх. Бохирдол хуримтлагдаж байгаагаа Өтгөн хаталтаараа мэдэх юм.
Бусад мэдээллийг өөрөө оролцож сонсохыг хүсье.
Төрөл бүрийн амьдралын хэв маягтай 30 гаруй хүн үр дүнгээ ярьж танилцуулсан нь бидэнд мэдлэг нэмж, итгэлийг баталгаажуулсан.
Дараагийн үр дүнгийн баярт эрхэм таныг Найз нөхөд, туслахыг хүссэн хүмүүстэйгээ хамтдаа оролцож, өөрсдийн нүд, чихээр харж, сонсох, Үр дүнгээ гаргасан хүмүүстэй уулзаж ярилцахыг урьж байна.
Хүндэтгэсэн,
J.Begzsuren
Comments