Мөнхпүрэв зөвлөхийн клуб дээр Мини Хербалайфын боломж сургалтанд 7-уулаа оролцлоо

Эрүүл амьдралын хэв маягийн клубуудын дунд зохион байгуулагддаг Үр дүнгийн баяр, Хербалайфын боломж гэсэн тогтмол арга хэмжээнүүд дээр энэ удаад Мини буюу Жижиг гэсэн тодотголтой Мини Хербалайфын Боломж гэсэн сургалт GET Мөнхпүрэв зөвлөхийн клуб дээр, түүний багийн 13 клубуудын дистрибьютеруудын дунд зохион байгуулагдаж, бид 7-уулаа оролцлоо.

Аливаа арга хэмжээнд клубын гишүүд болон дистрибьютеруудын хамт оролцох нь Бусад клубүүдээс хүрэлцэн ирсэн маш сайхан үр дүнтэй гишүүдтэй танилцах, мөн Хербалайф компанийн боломжийг таньж мэдэж, хүмүүст туслаж байгаа Клуб зохион байгуулагчдын ажлын туршлага мэдлэгээс сонсох, мөн Хербалайф компанийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс сонсож, Зөв хооллолт гэж чухам юуг хэлээд байгааг улам ухаарч, мэдлэгээ дээшлүүлж, Өөрийгөө олны дунд илэрхийлж, танилцуулж сурах гэх мэт олон давуу талтай байдаг.

Энэ удаагийн арга хэмжээнд би анх удаагаа Хербалайф компанийн түүхийг танилцуулсан нь Илтгэгч болох эхлэл байлаа. Зарим нэг оролцогчдод Хербалайф компанийн хувьцааг худалдаж авч болно гэсэн өгүүлбэр их таалагдсан, мөн сүүлийн үеийн мэдээлэл болох Хербалайф компани алдарт хөл бөмбөгчин Роналдогийн амин дэмийн спонсор болсон, 2012 онд 50 гаруй орны 81000 гаруй нэн тэргүүнд тусламж шаардлагатай хүүхдүүдэд 90 гаруй байгууллагаар дамжуулан 2 сая гаруй долларын шим тэжээлийн туслалцааг CASA Herbalife хөтөлбөрөөр үзүүлсэн байна гэх мэтийг дурдсан нь таалагдсан байв.

Зөв хооллолтын сэдвийг WT-Дэлхийн багийн гишүүн Нямсүрэн танилцуулсан нь бүгдэд таалагдаж, Бидний амаараа оруулж идсэн хоол хүнс бүхэн 36-36.8 хэмийн халуун вакуум орчинд боловсорч явсаар үлдэгдэл бүхэн нь гадагшилж, бие цэвэрлэгдэх ёстой байтал юу болж өнгөрөөд байгааг нүдэнд харагдтал ярьсан.

Мөн, Ажиллах арга барил сэдвийг AWT - Дэлхийн багийн идэвхитэй гишүүн Буянжаргал танилцуулж, Хербалайф компани нь ажиллах арга барилдаа шинэчлэлт хийж, Эрүүл амьдралын хэв маягийн клуб, Клубын давуу эрхтэй гишүүн  гэх мэт боломжуудыг танилцуулсан нь бид хэрвээ ойлгож, хүсэж, ажиллахад ямар амжилт хүлээж байгааг урьдчилан харууллаа.

Ажиллах арга барил сэдвийн төгсгөлд Миний гэр-Бидний эрүүл амьдралын клуб сэдэвт танилцуулгыг би үзүүлж, 2012 оны 8-р сарын 1 өдрөөс 5 ханатай гэртээ ажиллуулж эхэлсэн клубийнхээ зураг, онцлогоос танилцуулсандаа мөн баяртай байна.

Энэхүү сургалтанд оролцогчдын дунд сугалааны 4 азтан шалгаруулахад миний клубын хамтрагч, миний ээж М.Чимэдрагчаа нь Формула 1 коктейлын азтан болсон нь мартагдахгүй үйл явдал болж, сугалаа зөвхөн азтай одтой, сэтгэлтэй, хүссэн хүмүүст л таардаг болохыг нь батлаж чадлаа.

Дараагийн арга хэмжээн дээр уулзацгаая,
J.Begzsuren

Mobile: 99861326
FB/TW/LinkedIn/Skype/SlideShare : jbegzsuren

---
head, Library and Information Technology Association
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
Independent distributor, Herbalife

 Please consider the environment before printing this email.

Comments