Эрхэм та унадаг дугуй унадаг уу?


Унадаг дугуй унаж байсан дурсамж

   Миний дугуй унах хүсэл, сонирхолыг мэдсэн аав ээж маань намайг 7-р ангид байхад болов уу, Украйн дугуй авч өгч, би хашааны гадаа баруун урд талд байдаг цахилгааны модон шонг мөргөж рамыг нь муруйлгаж, тэгшлэх үедээ хугалж, дунд нь төмөр хийж янзалж байсанаа санав.

   Унадаг дугуйгаар Сүхбаатар аймгийн төвөөс баруун зүгт байдаг Дунд шандын хөдөө гэрээсээ 10 литрийн бетоноор сүү авчирч, "залуу ээж"-дээ авчирдаг байсанаа санаж байна.

   Хожим хотод их сургуулиа 1998 онд төгсөөд, номын санд ажилд ороод л унадаг дугуй худалдаж авч, гэр, ажлын хооронд унаж эхэлсэн.

  Гэргийгээ унадаг дугуй унахыг дэмжиж, никель Гамбаагийн үйлдвэрийн ногоон дугуйг авч өгч, одоо унаж байгаа. 
 

Унадаг дугуйг өвлийн улиралд гулгаагүй бол унаж болдог


Өдрийн цагт хүйтэн нь -15 хэмээс бага, 8м/с-ээс бага салхи, цас багатай үед дугуйны тормоз, хээтэй гадуур хаймараа шалгаад, хувцсаа тохируулж, сэтгэлээ чангалж, ухаанаа зарж чадсанаар унадаг дугуйг
Улаанбаатар хотод унахад ямар нэг асуудалгүй байна.

Унадаг дугуйтай Улаанбаатар гэдэг төсөл, Унадаг дугуйн парад арга хэмжээний талаар эрхэм та сонсож, оролцож байсан байх.
Энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд ирэх жилүүдэд Улаанбаатар хотод 186.7 км зориулалтын дугуйн зам, унадаг дугуйн 99 зогсоол баригдаж иргэдийн унадаг дугуй унах хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзлэлийг дэмжинэ гэсэн. Тийм ээ, дугуйн зам баригдсаны дараа өвлийн улиралд тэрхүү зам, зогсоолыг ашиглана даа.
Хэрвээ та хүсвэл өвлийн цас мөстэй өдрүүдэд ч явган хүний зам, ачаалал багатай замын хажуу талыг цэвэрлэсэн байдаг тул унадаг дугуйтай явж чадна.

Ийм боломж байгааг харуулахаар шийдэж, 
сүүлийн 2005-2015 онд цас, мөс, салхитай 11-ээс 3-р саруудад унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд хэдэн удаа оролцож байсан:

2005-2006
25 удаа
2006-2007
116 удаа
2007-2008
149 удаа
2008-2009
121 удаа
2009-2010
57 удаа
2010-2011
28 удаа
2011-2012
53 удаа
2012-2013
21 удаа
2013-2014
156 удаа
2014-2015
95 удаа
нийт
821 удаа

Нэмж тайлбарлахад, 2005 оны 11-р сараас 2006 оны 3-р сарын хугацаанд нийт 25 удаа буюу ойролцоогоор 125км замыг дугуйгаар туулж байжээ.

Нэг удаад дунджаар 5км зам туулдаг гэж тооцвол нийт 821удаа х 5км = 4105км цас, мөстэй замыг туулжээ.


Унадаг дугуйны парад


2013 оны 10 сард унадаг дугуйны параданд оролцож байсан бичлэг


Унадаг дугуй унахад гарч байгаа хөрөнгө оруулалт, сэлбэг, засварууд

Унадаг дугуйгаа засах сэлбэсэн тооцоо бүртгэл хийж үзээд, эдийн засгийн хэмнэлтийг гаргаж үзээрэй.

 2018.10.22
   Арын дугуйгаа нөхсөн.

2018.8.20
   90000 төг-р дугуй авсан.


Та яагаад унадаг дугуйг сонгон хэрэглэдэггүй вэ?

    Дугуй унаж сурах гэж байгаа бол,
    Дугуй унахад биеийн жингээ бууруулах хэрэгтэй бол,
    Унадаг дугуйгаар хотод ойрхон аялж үзэх хүсэлтэй бол, ярилцаарай.  Миний утас 99861326.

Та унадаг дугуй унадаг болохыг зориорой, дараах бичлэгийг үзээрэй



Миний дагадаг унадаг дугуйтай холбоотой хуудас, мэдээллүүд

- 1992.4-1993.12 онд Дэлхийг унадаг дугуйгаар тойрон аялсан Таван хуруу баг
   Энэ блог хуудсанд сэтгэгдэл бичиж байсанаа эргэн харлаа
Bee Soy  May 7, 2009 at 2:09 AM  Бахархалтай дурсамж! Ах нартаа баярлалаа. Та бүхэн баруун гарын 5 хуруу байжээ. Зүүн гарын 5 хуруу багийг бий болгохын төлөө ажиллацгаая. Утас: 99861326. Яруу сэтгэгч сонин

- Дугуйнд дурлагсад бүгдээрээ нэг л Том Гэр Бүл юмаа. Дугуйтай гэр бүл/ /Cycling Embassy of Mongolia

- Монгол Аялагч (голцуу Дугуйтай, бие даан явдаг Бадарчин)  Mongol Bike Nomad

- Дэлхийн дугуйтай аялагчдын систем warmshowers dot org


Дэлхийн дугуйтай аялагчдын харилцааны вэб

Энэ вэбээр харилцаж манай гэрт 10 гаран гадаад аялагчид ирсэн.


Вьетнамаас эх нутаг Итали руугаа унадаг дугуйгаар аялж байгаа
Итали бүсгүй #MongoliaFriend Valentina




Comments

Aamregled said…
мундаг байна амжилт хүсий