Нэг өдөр танилцаж Мянган өдөр найзлахыг хүсдэг болсон БИД!
Танил, найз, гэр бүлээрээ Та өөрийгөө таниарай гэж өнөөдөр хэлмээр санагдлаа!
Та гэр бүлийнхээ гишүүдээр өөрийгөө хүрээлүүлж чадсан уу?
Та ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж байсан, байгаа вэ?
1984-1994 онд ЕБС-ийн 1-10-р ангийг суралцахдаа "гариг андуурсан хүн" шиг байсаныг минь хэлж өгсөн нэг ангийн анд, уран бүтээлч авъяаслаг найздаа
баярлалаа.- Өнөөдөр эдгээр танилуудтайгаа НАЙЗ болохыг би хүсдэг!
Эндээс 2 танил маань одоо харилцаж байдагт баярладаг.
Монголын Үндэсний номын санд уншигчаар үйлчлүүлж байхдаа тааралдсан бас 1 танилтайгаа холбоо тасарчихаад байгаа.
1994-1998 онд МУИС, Математик-компьютерийн сургуулийн програм хангамжийн ангийнхантайгаа эвтэй л байсан гэж боддог?
1998-2012 онд ажилласан Нацагдоржийн номын сангийн хамт олны төлөөлөл
- Зүрх сэтгэлийн дуудлагаар компьютерийн програм хангамжийн мэргэжлээр суралцсаны хүчинд Номын сангийн салбарт би мөрөө, нэрээ үлдээсэн учраас цаашид ч харилцаатай байхыг маш их хүсдэг.
2010-12 сард танилцсан эмнэлгийн найзууд
- миний 34 настай байхдаа биеэ таних, эрүүл, идэвхитэй амьдрахыг бодуулсан 1-р эмнэлгийн платны 60, 70 настай хамт олон
2008 оноос хойш танилцсан гадаадын танилууд 700 хол давсан
- Дэлхийн ертөнцөд хүмүүс бид өөр ёс заншил, ахуй амьдрал, нийгмээ бүтээн, ирээдүйд тэмүүлэн амьдарч байгаа ч Байгаль эхийг санагалзан, Монгол ахуйг нүдээр үзэхээр, гар бие оролцож бие, сэтгэлээр мэдрэхээр ирдэг гадаад найзууд
Би танилцаж, хүндэлж, нөхөрлөхөөс аргагүй ах дүүс, тэдний гэр бүл
- өөрийн үр хүүхдээ хэнтэй найзалж нөхөрлөх, хэнтэй ямар нийгмийг байгуулан амьдрах бол гэж би боддог болсон, иймд Эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг өвлүүлэхээр сонгосон!!!
Шинэ танилын хүрээлэл Zero Waste community of Mongolia онлайн бүлгийнхэний уулзалт
- та бүхэнтэй улам дотно танилцаж, нөхөрлөж чадна гэдэгтээ би итгэлтэй байна, учир нь би та нартай адилхан зүйлийг хүсэж, түүнийхээ төлөө амьдардаг.
Шинжлэх ухааны тэргүүлэгч эрдэмтэд, судлаачидаас бид суралцаж, мөн
Олон улсын зөвлөх мэргэжилтэнгүүдийн дунд бид байдаг- Энэ бол миний бахархалт хүмүүс, зөвлөхүүд!!!
- Бид маш олуулаа болж, нийгэмдээ манлайлалаа харуулна.
Ээжүүд, ээжийнхээ багийн найз нараар хүрээлүүлсэн бид
- Аавуудтайгаа хамт байх хувь зохиол олдоогүй юм бол, Ээжүүдээ бид эрүүл, идэвхитэй хэв маягт уриалж, сургаж, үлгэрлэлийг ач зээ нарт нь харуулна.
Өөрийн танил, найз, гэр бүлийн ямар хүрээлэлд үлдээхээ би өөрөө хандлага, хүсэл, үйлдлээрээ шийдэж амьдардагийг мэдэрч, ойлгож байгаагаа танд дуулгалаа.
Comments