Чили улсаас айлчин бүсгүй ирж, нутгийн уугуул иргэдээ mapuche гэж нэрлэдэг, хэл хуурыг trompe гэж нэрлэдэг, уугуул иргэд нь энэ хөгжмийн зэмсгээрээ өнөөдрийг хүртэл тоглодог, мөн өөрөө Монголд худалдаалж байгаа хэл хуурийг зах дээрээс болон хөгжмийн дэлгүүрээс сонирхож, үнийг нь лавлаж байлаа.
Мөн Францын өмнөд нутгаас ирсэн айлчин залуу Ховд аймгийн Чандмань суманд очиж хөөмий заалгаж, мөн л хэл хуур, морин хуур зэргийг сонирхож байгаа залуустай,
сонирхон асууж, ярилцсан намайг энэ 2 залуус урамшуулж, сайн сураарай гээд хэл хуур бэлэглэсэн.
Дэлхийн бөмбөрцгөөр бодоход, Монгол улсын эсрэг талд орших Чили улсад хэл хуур байдаг гэдгийг сонсоод, сонирхон интернэтээс хайж үзэхэд jew's harp, mouth harp гэж нэрлэдэг, мөн аман хуур, хулсан хуур гэж ярьж болохгүйгээ, harmonica гэж англиар хэлж бусад хөгжмийн зэмсэгтэй андууруулж болохгүйг ойлголоо.
Хэл хуурийн талаар
- http://www.touristinfocenter.mn/cate16_more.aspx?ItemID=130
- https://en.wikipedia.org/wiki/Jew%27s_harp
- https://www.youtube.com/watch?v=4SpWuseQGys
Comments