2018.1.27 Монгол бадарчин Амайн “Цаг хугацаагаар” уулзалт-ярилцлагаас тэмдэглэл


2018.1.27 Монголын залуучуудын холбооны байр

Гарчиг
Уулзалт-ярилцлагад ирж байгаа хүмүүсийг угтах байдал
Амай яагаад Дэлхийн улсуудыг судлаж мэдэхээр 11 жил аялсан тайлбар

  • ургийн овог
  • БНМАУ-ын үе, ЗХУ-ын үе
  • Монголын 10 жилийн сургалт
  • Монгол Үндэстэн улс
  • Монголд ардчилал эхлэхийн үндэс
  • Ардчилалын гол онол
  • Аялалын дунд Монголдоо ирэх болгонд
  • Нарлаг Монгол галт тэргээр
  • Монгол үгс, Монгол цустай алдарт хүмүүс
  • Петр вангийн маш том өөрчлөлт
  • Европын улсуудаас ойлгож авсан зүйлс
  • Сархад буюу водка, Шимийн архи
  • Залууст мэдээлэл өгөх ёстой
  • Монголд хатуу хууль хэрэгтэй
  • Төөрөгдлүүд - Merry Christmas
  • Пивоны шилээ буцааж 1евро-оор
  • Автостоп буюу замын унаанд дайгдах
  • Хүн ганцаараа баярладаггүй юм байна
  • Монголд үндэснийхээ хувцастай байдаг бол
  • Ром түүхэн талаасаа
  • Сири- мэдээллийн аюулгүй байдал алдагдсанаас өнөөдөр юу болов
  • Амьтаныг айлгахгүйгээр гаргах
  • Дэлхийн аялал жуулчлалын хот
  • Бадарчин болно гэдэг бол
  • Нельсон Мандела - уучлах ухааныг
  • Ураг холбогдоод Үндэстэн болсон
  • Ширэнгэн ойд
  • Тэмдэглэл бичнэ гэдэг
  • Югослав яагаад дайнд орчихов оо - Чөлөөт хэвлэлийн аюул
Би энэ олон жил яваад хайж байсан зүйлээ олсон
  • Биднийг хэн удирдаад байгааг
Асуулт хариулт
  • Монгол ралли
  • Социализм, Капитализм
  • Нийгэм гэж
  • Монгол хэл, бичгийн аугаа соёл
  • Ханш гэдэг зүйлийг Монголчууд
  • Ленин, Сталин
  • Монгол хүн ээжийгээ, эгчийгээ хүндэлдэг
Амай-Хурай төсөл
Дэлхий хамтлаг Хурай, Уухай дуунуудаараа ая дуугаа өргөв
Одоо бид нэгдэх цаг боллоо, Хойч үедээ үлдээе
  • Тэрэлж улс – state of Terelj төсөл
  • Аялал жуулчлал гэдэг бол

Бүх хүмүүст хэлье - Дороосоо даарч болохгүй
Аялал биднийг өөрийгөө олоход л тусалдаг

Дэлхийгээр аялагчид – World wanderers бүлгээс Монголын залуучуудын холбоотой хамтран зохион байгуулж байгаа <<Монгол бадарчин Амайн “Цаг хугацаагаар” аялаарай>> уулзалт-ярилцлаганд ирж байгаа хүмүүс 190 | 190 сугалаа авч, намуухан хөгжим сонсож бусдыгаа болон өнөөдрийн гол баатар Амайг хүлээж байсан. Нярай хүүхдээ тэврэн ирсэн гэр бүлийн хосууд, сошиал бүлгийн залуус хамт олон болж ирсэн байгаа нь бахархам байсан.

Үндэсний хувцсаа эрхэмлэн өмссөн Амай орж ирээд Сайн байцгаана уу гэж мэндлээд оролцогчдийг хариу мэндлэхийг хүлээсэн хэсэг гоё эхлэл болов.

Ингээд Амай буюу Ж.Золбаярын Цаг хугацаагаар уулзалтаас сонссон үг, гайхалтай үгс, санаануудаас тэмдэглэн авч үлдсэнээ хуваалцъя.

Түүх сонсох уу, Яаж яваад Дэлхийг тойров

- Ургийн овог маш тодорхой болгоорой- гэр бүлийн онгодыг дуудаж байгаад мэдэж болно

- БНМАУ-ын үед би төрсөн. нярай хүүхэдтэй айлд сүүг нь дөхүүлж өгдөг систем төгс байж.
- Социализм - энэ бол нийгмийнхээ төлөө л амьдарна гэсэн үг.

- 5-р ангиас ЗХУ-ын Эрхүү хотод, аав полийн (политехникийн) дээд сургуульд декан хийдэг байв, юм үзэж нүд тайлах чухал учраас гадаадад олон залуусыг сургаж байсан.
- Тэр үед Зөвлөлт хүн, Монгол хүн
- ЗХУ гэдэг цаг үед амьдарч байсан. Дэлхийн 1-р улс ЗХУ байв – Бүх ард иргэдээ байраар хангасан, гэтэл Капиталист нийгэмд насаараа л зээлийн байр

- Амралтаараа Монголдоо ирэхэд
- ЗХУ-ын 10 жил, Улаанбаатарт 23-р сургууль
- 23-р сургууль - Монголын нийгмийн салбар болгонд амжилт гаргаж байгаа хүмүүсийн хүүхэд сурдаг – Монголдоо шилдэг сургууль байв

- Социалист улс нийгэм, боловсролдоо сайн цалин өгдөг
- Одоо Зөвлөлтийн хүмүүс, Оросын хүмүүст ялгаа бий
- 88, 89 онд ЗХУ задарч эхэлсэн – үйлдвэрүүд зогсож
- Монголд ирэхэд талх авахад 2-3 цаг дараалалд зогсдог байв

- Би өмнө нь юунд итгэж байсан гэхлээр Монгол хүн бол Монгол орныхоо төлөө
- 23-р сургуульд, Монгол улсын газрын зургийг зурах даалгаварт, дутуу, буруу зурвал дэвтэр урдаг, хатуу сургалттай байв, дэвтэр үнэтэй

- Бид нар бол Монгол үндэстэн улс
- Мэдээллийн аюулгүй байдал – хүүхэд, дунд үед ямар мэдээлэл өгөхгүй байхад зөв вэ, стрестдэхгүй (сэтгэлийн дарамтанд орохгүй байх) вэ

- Хөгжлийн нууцыг олно оо! гэдэг зорилго тавьсан. 90-ээд оны дунд үеэс өөрийгөө бэлдэж эхэлсэн. Тэр үед мэдээлэл хомс байв.

- Хүйтэн дайны үед аль нэг улсыг л дагахгүй бол устах тул Зөвлөлттэй л хамт байсан
- 23-р сургуулиа төгсөөд соёлын юм хийх гээд, гэр бүлийн хурал хийхэд би урлагийн хүн болно гэхэд аав ээж олон улсын харилцааны сургуульд ор гэсэн
- Тэр үед уушиг цоороод, хэвтэрт 3 сар – өвчин гэж юу вэ, амьдрал гэж юу вэ, 1 жил хөдөлгөөн хязгаарлагдмал байхад амьдрал богино юм байна, ихийг үзээд нэрээ дуурсгах

- Хэрэв нэрээ өөрийн 9 үедээ сайнаар дуурсгаж чадвал амьдарсанд тооцно гэж номонд байв
- Би улс төр судлаач хүн
- Нийтээрээ тайвширсан үе – өвөө эмээ, аав ээж их ажиллаж нийгэмээ, хотоо босгосон

- 10 хүн тутмын 1-ыг гадаадад явуулж юм үзүүлэх бодлого байсан. Тэр дотор 80-аад оны дунд гарсан залуус гадны програмд өртсөн. Дайснаа унагаах бодлогод – гоё гоё юм үзүүлээд, ардчилал энэ шүү гэж үзүүлээд, Монголын ах захаа хүндэлдэг системийг үгүй хийх бодлого
- Ардчилал бол айл болгон машинтай, тэнгэрт тулсан байшинтай, Одоо бараг нар харагдахгүй болж байна
- 50, 60-аад оны дипломатууд нь хөрөнгөтний нийгмийг сонгож болохгүй шүү, бусдынхаа хөрөнгийг завших нь хөрөнгөтөн гэж ойлгож байв
- Гэтэл 70, 80-аад оныхон Монголд жинс байхгүй байна

- Ардчилалын гол онол – амь амиа бодох
- Ардчилал чинь хэдэн мянган жилийн өмнө туршаад болохгүйг мэдсэн байхад
- 1994 онд Ардчилсан нам сонгуулиар гараад ирсэн – 10000 гаруй залуус, хаа хамаагүй, ямар ч хүн
- 1996 онд хууль санаачлаад, 1997 онд батлаад – байгалийн баялаг гэж нэрлээд, гэтэл байгалийн баялаг гэдэг чинь бидний гэр орон шүү дээ, цаана нь хүмүүс байгаа, баялгаар бизнес хийдэг хүмүүс, Ардчилсан системд лобби, хахууль мөнгөөр авч болдог
- 2000 онд Ардчилсан намыг болъё - МАХН нь хучны нам биш болсон – бүр дампуурч, цэцэрлэг сургуулийн газрыг хүртэл, лиценз нэрээр зараад

- Монголд ирэхлээр 7 хоног болгон сенсаац гараад л, мэдээллээр биднийг сатааруулж
- Том тоглогчдын хувьд алинд нь ч мөнгө өгөөд л, Төрийг бизнес болгодог
- Бизнес сайн хийдэг нь төрийг сайн удирдана гэсэн үг биш – Систем нь төрийн эрх мэдлийг мөнгөөр авдаг
- Сүрэг – хүчтэй, ухаантай нь сүргээ авч явдаг систем алга болж
- 2004 онд яаж хүмүүсийг хуурах вэ, төрийн мөнгөний амтыг мэдэрсэн хүмүүс аюултай, тэд амалж – биднийг сонговол 1 сая, 1.5сая төг гээд л ардчилсан сонгууль гэдэг зүйл алга болгож, 2дахь зүйл нь иргэдийн оршин суух чөлөөт шилжилтийг бий болгосон – 500000 хүнд зориулсан зам, барилга, цэцэрлэг төлөвлөсөн хот байхад

- 60, 70-аад оны үед Монголд ирж Улаанбаатар хотоос туршлага судалж байж – Хот гэдэг нь сургууль, цэцэрлэг тоглоомын талбайтай, дундаа агаартай,

- Хэн шийдвэр гаргаж хотод нүүж ирэхийг зөвшөөрсөн, санаатай хийсэн үү,
- 2000-2005 онд хөгжим дэлгэрүүлье гээд электро хөгжим – олон нийтийн газарт биеэ авч явах соёл

- Тархинд гадаад явах хэцүү гэж суусан байв
- 2005 онд Шенгений виз авахаар Германы ЭСЯ-нд очоод, Би Дэлхийг тойрноо гэхэд л
- Гадны улсын мэдээллийг цуглуулъя, 2005-11-5 өдөр, Монгол хүн мөрөө гаргая, amai.mn-ээр сошиал эхэлж байв, тэр үед фасебуук байгаагүй
- Кристофер Колумбын аялалын тэмдэглэлд – Далай дуусдаг, бүх зүйл тийшээ унадаг гэж ойлгодог үед зориглож аялсан

- Миний цаашаа явах ч тодорхойгүй, Нарлаг Монгол галт тэргээр хүртэл, ямар галт тэргийг сонгох хүртэл учиртай, түүхээ бичиж байгаа
- Эхний төлөвлөгөө 2 жил явна гэж, хөгжлийн нууцыг мэдээд ирнэ гэж л Дэлхийг баруун тийш яваад, Япон Солонгос гээд зүүнээс Монголдоо ирнэ гэж л бодож байв
- Хил рүү дөхөхөд цас орж, би тэнгэр шүтээнтэй, тэнгэр ивээж байгаа юм байна гэж бэлэгшээсэн
- Транс Монгол аялал 5 өдөр – хамгийн гоё аялал – Москвад буулаа. Ельцины үеийн Орос, Путины үеийн Оросын ялгааг л тэмдэглэх ёстой байв

- Дараагийн зогсолт Санктпетрбург байв – Оросын түүх, Русь Слав, Шведээс нүүж ирсэн, жижиг вант улсууд – манайхаар сумууд оршин тогтнож байхад баруун зүгээс Загалмайтны аюул ирж,
- Москва – Мушгиа гол, Кремль – Хэрэм
- Хэрмийн цаад Мушгиа захирагч Невский ван – Оросын Чингэс хаан – Оросын өөрсдийн хүнээ хаан, бид тэр хүнийг ван гэж дууддаг
- Невский ван Монголын Бат хаанд мөргөөд манай хүргэн болж, хамгаалалтанд орчихсон, Монголчууд очоод жижиг вангуудыг Москвагийн удирдлаганд өгөөд буцсан байдаг
- Толстой хэлсэн байдаг: Чиний цусанд Монгол цус байхгүй бол Орос хүн биш гэдэг
- Калашников гэдэг хүн Алтайн Ойрад хүн
- Ленин хүртэл монгол цустай

- Нэг үед Оросын Петр ван маш том өөрчлөлт хийсэн. Суудлаа үлдээгээд, Европ руу явж, завьны үйлдвэрт мужаан хийж, хэдэн жил, усан онгоц, зэвсэгт хүчин гэж юуг мэдээд Санктпетрбург хотыг байгуулсан байдаг

- Бид угаасаа л барьчихаад байна, Эрдэнэт, Дарханыг 5 жилд барьсан шүү дээ
- Санктпетрбург – Лувр байдаг, Дэлхийн хэмжээний үзмэр

- Европыг бол мэдэхгүй – Яг Европ хүмүүс гэж ямар хүмүүс байдгийг
- Финлянд – нүдэнз бенз машин – такси нь хүртэл шилдэг машинаа хэрэглэдэг
- Улс хооронд 50 доллар төлөөд л нисчихдэг

- Швед – социалист улс – Ард иргэдийн эрүүл мэндэд сөрөг болгоныг хорьдог байв, хувийн архины үйлдвэр, худалдаа –сархад бол донтуулагч, бодлоготойгоор барих ёстой
- 90-ээд он Монголд талханд дугаарлаж зогсдог, водканд зодолдож байв – уучихсан хүмүүс нь сонин сонин болдог
- 11 жилд Дэлхийн бүх сархадыг ууж үзсэн
- Монгол хүн шимийн архи уудаг. Ургамлаас гарсан архи ямар нөлөө үзүүлж байгааг судлаж – Дараагийн залуу туршихгүйгээр мэдэх боломж
- Биднийг аймаар хуурсан юм байна
- Малын сүүнээс уургийг салгаад, шимийг нь авч үлдээж байгаад, ерөөлөө хэлж байгаад хүртдэг – үүнийгээ идээний дээд гэдэг байж
- 1924 онд АПУ гэдэг үйлдвэр

- Сигаретийг нормонд өгдөг байж, водкаг архи гэж нэрлээд л, төмс, буудайг исэлдүүлээд устай холиод сархад шүү дээ, водка бол монгол хүний биед маш хортой
- Хүн өвдвөл улсын мөнгөөр нийгмийн даатгалаар л эмчилнэ, Шведээс болохгүй юм бол болохгүй, аюултай юм бол аюултай гэдгийг ойлгосон, Дэлхийн том улсуудын засгийн газарт сархадын үйлдвэрийн эзэн суудаг юм байна
- Хамгийн аюултай донтуулагч юу вэ гээд л хайгаад үзээрэй – 5, 10 дахин аюултай
- Шведээс цаашаа Норвегиор дайраад Дани улсад очсон, картыг АТМ залгичихсан, юу л болно түүнийг нь дагая гэж шийдсэн байв, донтогч хүн Кристишна гэдэг дүүрэгт намайг аваачиж, мансууруулагч бодис ямар аймаарыг тэр хүн ярьж

- Дараа дараагийн улсуудынхаа сайн, мууг зэрэг үзье
- Хар тамхи – ургадаг өвс нь, Мансууруулах бодис – химийн аргаар гаргаж авсан бодис нь
- Мансууруулах бодис – бизнесийн зорилгоор хүнийг донтуулах гэж хийдэг, 1 удаа хэрэглээд л амьдрал утгагүй болдог, хав харанхуй болдог

- Хэрвээ бид үндэсний аюулгүй байдал боддог бол залууст мэдээлэл өгөх ёстой
- Дани улсаас цааш Нидерланд улс
- Өнөөдөр би тархинд орсон зүйлээ л яръя гэж бодсон!

- 2005 оны үед Нидерланд улс бүгд, Ерөнхий сайд нь хүртэл дугуй унаад л, би бол байнга л суугаад л ажиглаад л байгаа, Надад юу бодогдсон гэхлээр Монголд дугуйны хувьсгал хийе
- Оюун санаанд өөрчлөлт хийгээгүй л бол юу ч өөрчлөгддөггүйг
- Улаанбаатар хот бол жижигхэн газар, машины ч хэрэг алга, Лос Анжелес хот дотроо л машинаар 4 цаг явж газартаа очдог

- Голланд – Улаан дэнлүүний гудамж – тэнд бие биеэ мэдэхгүй
- Монголд бүх хүмүүс ах дүүс шүү дээ, Монголд хатуу хууль хэрэгтэй юм байна, Аялал жуулчлал, аюулгүй байдлын үүднээс зарим зүйлд хатуу шийтгэл

- Нидерландаас Герман руу орсон, шинэ он дээр нь таарч
- Төөрөгдлүүд – Merry Christmas – Дэлхийн олон шашины баяр болгоныг Монголд авч болохгүй шүү дээ

- Германд пиво авлаа, 50 цент бас шилний мөнгө 1 евро төлнө, шилээ өгөөд 1 еврогоо авна. Улаанбаатараас хээр тал руу контайнер контайнераар водка явж байна, Герман шиг эдийн засгийн хөшүүрэг

- Голландаас автостоп – замын унаанд дайгдаж Германд ирсэн, тэр далимаар хүмүүстэй нь танилцаж, ямар байдгийг
- Парис руу замын машинаар Брест дээр ирээд зогсож байтал цагдаа ирэхээр нь

- Франц Лион хотод нэг явдал, гудамжныхаа нэрийг цээжлэх ёстой шүү дээ, рү-гээр эхэлсэн байхлаар нь рү-г нь цээжилсэн байтал гудамж гэдэг үг нь тэр байж, үндсэндээ бол төөрсөн байв
- Тэгээд заавал тэмдэглэлийн дэвтэртэй байх, бичих ёстойг, гар утсанд найдаж болохгүй

- Леоноос замын машинд дайгдаад Парис орох гэтэл, Араб хүний машинд сууж, эвгүй байв, машин замдаа зогссон, араас нь буугаад очсон, мөргөлөө хийж байв.

- Парист очоод амьдралын 1 ухаан өгсөн, 8 улсыг дамжиж Эйфэл цамхагт иртэл баярладаггүй ээ, Хүн ганцаараа баярладаггүй юм байна, Баярлах чинь хуваалцахтай холбоотой, хамт дотны хүн байж Аз жаргал болох юм байна

- Италийн Милан бөөн fashion, УБ-т хөдөөнөөс хүн ирэхлээр ямар байдаг билээ, тэр мэдрэмж, дунд нь явахад гоё
- Хэрвээ бид Монголд өөрийн үндэсний хувцастайгаа байдаг бол ямар гоё юм вэ

- Венец – Марко Поло Монголын түүхийг бичсэн шиг би Италийн түүхийг бичье гээд л
- Италийн Венец – агаар байхгүй, үмхий чийг үнэртсэн, хөрөнгөтэй хүмүүс гоё хээ угалзтай байшин барилга – энэ бол Монгол соёл биш

- Ром бол түүхэн талаас, Ромын их гүрэн 500 гаран жил оршин тогтносон, Манайхаас Аттила очоод байхгүй болсон, Харгис боолын нийгмийг зогсоосон, тэр цагаас Европын улсууд бий болсон

- Монголчууд ярилцаж байхдаа л хөгждөг
- Өнөөдөр бол гадныхан маш хүчтэй мэдээллийн дайнд ямар ч сайн зүйлийг муухай болгож харуулж байна
- Ром 2000 гаруй жилийн түүхтэй хот – сүм хийд, дүрслэх урлаг. Тэр эрт дээр үед өндөр хөгжилтэй байсан, одоо юу болов, зарим нэг соёл хэт их удахаараа гацаа болдог юм байна гэдгийг ойлгох
- Аттила очсон, байлдаад дийлэхгүй байхаар элдэв үнэт зүйл өгөхөд тоохгүй, тэдэнд үүнээс нь илүү үнэтэй зүйлс байгаа гээд, Ром руу дайрах үед манан татаад урд зүг рүү явж өөр хот

- Грек явъя гэж үзье, усан онгоц 50$, өвлийн далай – тамлаад хаягдаг, Далайн өвчтэй гэдгийгээ мэддэггүй, далайн давалгаанд биеэ
- Намайг очиход Грек бөөн жагсаал, Хамгаалалтын албаны дүрэмт хувцас байв

- Турк рүү явсан, хил дээр очсон цагаас Монгол гэж сонсоод л, Монголчууд та нар биднээс гаралтай гээд байв,
- Монгол үндэстэний 1 навч – Турк, түрэг, маш их цэрэгжсэн улс санагдсан

- Сирийн хил – 86 улсаас хамгийн сайхан сэтгэлтэй улс, хүмүүс нь шуналд автаагүй, илүү дутуу зүйлд санаа зовдоггүй, Монголын 70-аад он, гудамжинд юм асуухад л -өө чи манайд орж цай уугаад гар гэдэг, Европт хүнийг дээрээс доошоо хардаг байв, Сири-д эсрэгээрээ, -өө чи манай улсын зочин хүн байна гээд ханддаг, манай Сири улсад тавтай морилоорой, Гэтэл тэр улс 5 жилийн дараа иргэний дайнд орсон. Одоо ойлгож байгаагаар мэдээллийн аюулгүй байдал алдагдаж
- Өдөрт хичнээн мэдээлэл авсан байна, хэд нь хэрэгтэй байна, тархи угааж байна, тэмдэглэж үзээрэй

- Иордан руу гарах гэтэл вант улс, бидний ойлголтоор жинхэнэ хаант улс, Иордан бол нэг шүү гэдэг уриатай, хил дээр виз авч болдог юм байна, юм яриад, хөөмий, beat box хийгээд

- Израйл улсад ирж, 50 жилийн өмнө тусгаар тогтносон. Манайд гадныхан ихсээд байвал юу болох вэ, Эрчүүд бол чанга байх хэрэгтэй, 70-90 жилд дайн заавал болж байдаг, Израйльд сурах зүйл их байна – Цөлд газар тариалан

- Хорыг нь гаргаж байна гээд хоолойг нь хэрчиж амьтныг гаргадаг, Монголчууд газартаа цус хүргэхгүй, үнэрээр нь араатан ирнэ, шавьж үржинэ, амьтан айсан бол адреналин хор орчино гэдэг

- Африк тив, Египет руу орсон, Арабын бүгд найрамдах Египет улс, шашингаар дамжиж араб хүмүүс орж ирээд, уугуул хүмүүс алга болсон, шашингаар хуваагдчихлаар хоорондоо ураг холбогдохоо больчихдог

- Дэлхийн аялал жуулчлалын хот – 380 зочид буудалтай, 5000 хүний багтаамжтай клуб байна
- Израйл улс руу орохдоо тамга битгий дараарай гэхлээр өөр цаасан дээр дараад өгчихдөг шүү, хэрвээ паспорт дээр Израйл тамгатай бол бүх лалын орнууд оруулахгүй
- Чи animation хийл дээ, Манайхаар бол пионерийн удирдагч, миний хийх ажил байр, хоолоор хангагдаад, 300$ цалин, 10 цагт ажил дээрээ ирээд 13 цаг хүртэл зочидтой сагс, юу ч хамаагүй тоглож, 15 цаг хүртэл амарна, 15-19 цагт Далайн эрэг дээр очиж нэг юм зохионо, Шармашех гэдэг бол Дэлхийн том амралт, үүний цорын ганц сэтгүүлийн зурагчин болчихсон байв, Эхний 3 сар гоё байсан, Израйльд дайн болж байна

- Чиний эмээгийн байрны өнгө ямар вэ гэж энгийн, хариулт ямар байх хамаагүй, тэд мэдэхгүй, сатааруулж байгаад Израйльд ирсэн зорилго юу вэ гээд л дундуур нь асуухад, халсан ам ярих ярихгүй зүйлээ ярьдаг, Монголын тэнгэрт бөмбөг бүү унаасай гэж бодсон

- Бадарчин болно гэдэг өөр – мэдлэг, гэгээрэл, ухаарлыг олох гэж яваа хүн – ертөнцийг хөндлөнгөөс харах боломж
- Монгол хүнд зориулсан мэдээ гэдэг бол Монгол хүний боловсруулсан мэдээ

- Буцаад ШармаШехдээ ирээд аялал жуулчлалыг судлаж
- Хүний амьдрал мөрөөдөл, төсөөлөл дээр бүтдэг, хүн хэдий чиний мөрөөднө, төсөөлнө
- Нүүдэлчин хүн учраас Усыг нь уувал Ёсыг нь дага гэдгийг хэрэгжүүлж чаддаг чадвар

- Ямар азаар Монголд өвөл байдаг юм вэ гэж бахархсан, өвөлгүй газарт янз бүрийн вактери гүрэн болчихсон, Валери – шумуулаар халддаг, 2 удаа өвдөөд давсан

- Нельсон Мандела – уучлах ухааныг Дэлхийд 1994 онд боолын нийгмийг халсан, харууд боолчлолоос сулраад их уурлахад бид цагаан арьстануудыг уучилъя

- Нүүдэлчин овог аймгууд ураг холбогдоод нэг үндэстэн болсон!

- Подствана гээд улс Аялал жуулчлал, хамгийн гоё компанийн эзэн – Анх Дархан цаазтай газрыг Хувилай хаан эхлүүлсэн гээд л намайг хүндэтгэж
- Хойч үедээ сайн юм хийнэ гэдэг ямар гоё юм вэ

- Өлсөж байсан түүх – 3 өдөр банана идсэн, эхний өдөр бүтнээр нь, 2 дахь өдөр нь жижиглэж хэрчээд, 3 дахь өдөр нь нухаш болгоод, Одоо бол бананад дургүй

- Сүүлийн номонд сархаданд орсон, мөхөж байгаа улс орнуудыг бичсэн

- Ангол бол 40 гаруй жил иргэний дайнд байсан, тэр Ангол хүн Москвад сурч байсан, Ангол нь Мангол гэж, Анголд дайны дараах анхны жуулчин ирлээ гээд л бүр хүлээн авч,
- Конгод дайн болж байгаа, хил дээр буугаад Анголын батлан хамгаалахын машин буцсан
- Энэ хорвоод сайн, муу тохиол л гэж байна, харин сайн муу хүн гэж байхгүй, итгэл гэдэг чинь маш хүчтэй

- Ширэнгэн ойд 3 өдөр зам дээр бараг үхээд л, үе мөч хөдлөхөө больчихдог юм байна лээ, Ширэнгэн ойд 20-30мин хэвтэхлээр хэдэн мянган амьтан хоорондоо мэдээ дамжуулж, том амьтан, хүч байхгүй бол яалт ч үгүй, шоргоолж ирээд л хэдэн сая, тэмцвэл өвдөөд байдаг, эвлэрчихвэл өвдөхөө больчихдог
- Хүнд цаана юм байдаг гэдгийг, тэр үед дотор дахиад нэг өөр хүч – босохгүй бол болохгүй гээд л босоод ирсэн – тосгон хүрээд л
- Тэр тосгонд Эболо гарсан гэсэн – тосгоноор нь бөмбөгдсөн гэсэн, Бүх муу юм сайн зүйлийн төлөө байдаг юм байна, бодит байдал байгааг хүлээн зөвшөөрнө гэдэг зүйл аугаа ухаан юм байна

- Борцтой цай идээд л 7 хоног хэвтэрт орж, манай хоол тийм хүчтэй
- Африк дуусахад 10 улс үлдсэн, 5 нь дайнтай, явахаас өөр аргагүй, Магеллан улсад төрийн эргэлт гараад

- Хүний доторхыг цэвэр байлгавал чин үнэн зорилго, эргэн тойрны хүмүүс итгэдэг юм байна
- Тэмдэглэл бичнэ гэдэг бол бодол санаагаа бичих – amai.mn блог уншаарай

- 90 оноос Оросууд как дела канара гэж ярьдаг болсон нь Италийн 7 арал
- Африк үнэрээр Аялал жуулчлалын топ Канарын арлуудад ирчихлээр сонин байв
- Угаасаа би шууд хэлдэггүй, таа л даа гэдэг, Монгол уу гээд л
- Монгол хүн санаа зовсондоо л загнаж байгаа

- Буцаад Африк орно гэдэг цаг хугацааны аялал болж байв, Марокко – орчин үеийн соёлыг хуучинтай хослуулсан
- Европ руу Африкаас орж ирээд л, Европ хүмүүс аймаар хүйтэн, хүйтэн цустай
- олон төрлийн хүмүүсийн дунд амьдарсан, хүн бол нийгмийн амьтан, Дэлхийг соёл, ёс заншлаар нь ангилдаг газрын зургууд гаргая
- Монгол хүмүүс хоолны асуудлаа шийдчихсэн учраас л муу хүн идсэнээ гэдэг
- Испани, Марокко хоолны өндөр соёл, өег хоолтой

- Югослав яагаад дайнд орчихов оо, 80 онд хаус, өндөр хөгжилтэй улс байтал, 90 онд дайн болсон
- Чөлөөт хэвлэл гэдэг зүйл байж болохгүй, хэн дуртай нь юу хүссэнээ бичээд л, Хэвлэл бол төрийн, хамгийн шилдэг нь ажилладаг

- 2005 онд явсан, 2010 онд Монголдоо ирсэн чинь Дубайд ирсэн юм шиг санагдсан, 1000$-ын билет олдохгүй болсон цагт ирсэн
- Буцаад замд гараад АНУ бүгдээр яваад л, холын тээвэр дээр Монголчууд их ажилладаг, 6 сар аялаад ирэхлээр Монгол дахин өөр болсон байв
- Зүүн өмнөд Ази руу явсан.
- 4 удаа Монголдоо ирэхэд өөр өөр болоод байв, Одоо аймаар хүнд байна.

Би энэ олон жил яваад хайж байсан зүйлээ олсон

- Биднийг хэн удирдаад байгааг ойлгосон. Тэр хүнд УИХ-д гарах гээд байгааг, яагаад гэдгийг мэдэхгүй
- Төрийн мөнгө рүү гараа дүрэхийг системийг Ардчилсан систем гэнэ
- 1 хүн нь 4, 5 яамны ажил хийдэг хийдэг болчихсон

- Амай хувьсгал гээд фасебуукд байгаа, Боловсрол, Эрүүл мэнд, Шинжлэх ухаан, Соёл, Зам хэрэгтэй, энэ салбарууддаа хурлаа хийгээд удирдлагаа сонгоё, үүнийгээ сэргээе
- Нэг Үндэстэн улс гэдэг чинь бүгдээрээ л айл гэр

Асуулт, хариулт

- Монгол Ралли – Европт байгаа 200$ хогийн машиныг унаж ирээд л Монголд хаяж байна

- Соц системийн сайн тал – 70 жилд бүх зүйлээ хийж чадсан
- Капитализм – Ардчилсан засаглалын үед хувь хүний хөгжлийг сайн дэмжсэн, муу тал – амь амиа боддог болсон, аав ээж нь бага балчиртаа заах эрхгүй

- Нийгэм бол нийгмийн дүрэм журамтай, түүнийгээ л дагана
- Бидний толгойд хийсэн чадахгүй, буурай гэдэг бодлыг л авч хаях хэрэгтэй

- Монгол хэлийг тэмдэглэж үлдээх 6, 7 цагаан толгой байна, Соёмбо, Дөрвөлжин, Монгол бичиг, Орхоны бичиг
- Сэргэлэн экспедишн – Хүннүгийн үеийн бичиг – Орхоны бичиг, гадаад судлаачид Түрэгийн бичиг гээд хэлчихсэнд итгэсэн байв, энэ экспедишн нотолгоог нь хийгээд байна

- Цаасан мөнгөндөө ч биш, ханшийг тогтоосон

- Ленин багшийн жинхэнэ нэр Улаан – Ульяан, Улаанбаатар – Улаан бол Баатар хүн
- Сталин – Гүрж хүн, Дэлхийн 2-р дайны дараа Монголыг НҮБ-д
- Бидэнд тусалсан хүмүүст талархах

- Монгол соёлд эм хүн, Монгол эр хүн болгон эхийн эрхт ёсоо мэддэг

- Одоо Монголын шилдэг залуус нэгдэж байна, Монголыг Дэлхийд хүргэх зүйл – гоё дуу гаргах хэрэгтэй
- 2 аялалын хугацаанд намайг бадраасан Хурай гэдэг дуу, бүгдээрээ цуг дуулдаг Маамуу нааш ир дуунаас өөр дуу алга
- Одоо Амай-Хурай гээд төсөл явж байгаа, 1-рт Like, 2-рт дохио хүлээ, яг тэр үед нь share хийж Дэлхийг доргиоё

- Сүүлийн хэдэн жилд Дэлхийн бүх зүйлийг сурсан
- Дэлхийн шилдэг бүжиг

- Монголын амар амгаланг харна, Монголчууд ерөөлөөр дуулна
- Намайг Хурай гээд дуу босгоод байсан

Хурай, Уухай дуунуудаар Дэлхий хамтлаг ая дуу өргөв

- уухаЙ гээд газраас тэнгэр рүү
- Амай нь 1998-1999 онд Дайн ба Энх хипхоп хамтлагийн менежер гээд надтай уулзаж байв

Одоо бид нэгдэх цаг боллоо, Хойч үедээ үлдээе

- Дараагийн нэг ажил Тэрэлж улс – state of Terelj, 100,000 хүн хүлээж авъя – Соёлын наадам хийе, хамгаалалттай улс шиг, 40 тайзтай , өдөрт 2 цаг гар утас, бүх салбарыг ажилтай болгоё, "Тэрэлж улс"-ыг дэмжигчид бүлэг гарсан байгаа.

- Монголын залуучууд бүх салбарт амжилт олчихоод байгаа, Одоо нэгдэх цаг болсон
- Америк, Канадад манай гутал – гар хийц, хээ угалз
- Ертөнц цомог – Уухай дуу
- Өөрсдийгөө хамгаалах арга бол

- Үндсэндээ 20-иод төсөл явж байгаа
- Гадаад хүн болгон Монголд ирье гэдэг мөрөөдөлтэй байдаг юм байна
- Дэлхийн шилдэгүүдийг авчраад Тэрэлжийн 40 тайз дээр сонсъё л доо

- Аялал жуулчлал гэдэг бол хамгийн гоё санааг гаргаад эдийн засгаа аваад явах шүү дээ
- Одоо бол бид өөрсдийгөө жаахан, програмаа жоохон засчихвал

- Ард түмэн – ард байгаа түмэн хүн байх юм бол Монгол улсыг 1-р улс болгож чадна, 10,000 like болохоор нь ажилдаа оръё гэж бодож байгаа, Амай чадна гэж бодохоороо л LIKE дараарай
- Латин Америк – маш аюултай газар, мөнгөтэй нь бусдыгаа захирдаг, Аялмаар байвал Лаос руу аял – хямд, үзэх юм их, социалист улс, charter онгоц гаргаад хүмүүст юм үзүүлэх юмсан

- 11 жил өөр цаг үед байсан, 6-12-р сард бөөр ажиллахаа болиод, цус бохирдоод, бие хордоод эхэлдэг. Монгол хүн өвчинтэй эвлэрдэг
- Бүх хүмүүст хэлье, Дороосоо даарч болохгүй, өвдөг царцаж болохгүй, Европ биш учраас Монгол хувцсаа өмс

- Амьдрал төрөх, өвдөх, үхэх нь үнэн, өвдөх хугацаагаа сунгах хэрэгтэй, өвдөөд хэвтээд цаг хугацааг ойлгодог юм байна

- Эх орондоо – дайнгүй, цэвэр агаар, ард түмэндээ л үйлчлэх
- Резин – чийг гаргадаггүй, оруулдаггүй

- Амай – Монгол гэр төсөл, байшин – агуй шүү дээ, Гэр гэдэг ойлголт
- Дэлхийгээр аялагч гээд нэвтрүүлэг – Like дараарай

Оролцогчдын дунд 3 азтан + 1 азтанг сугалаагаар тодруулж, Монголын залуучуудын холбоо, Дэлхийгээр аялагч бүлгээс Амайд дурсгалын зүйл өгч, хамтдаа зургаа авахуулж, энэ гайхалтай уулзалт өндөрлөсөн.

- Аялал биднийг өөрийгөө олоход л тусалдаг, Аюулгүйн бүсээсээ гардаг тул


2018-2-12 өдөр нэмсэн:

Отгонбат Сэсээрийн постоос

Өчигдөр орой болсон Дэлхийгээр Аялагчид Клубийн уулзалтын энэ сарын арга хэмжээнд Монгол Бадарчин Amai Zolbayar-н Цаг Хугацаагаар лекцэд хүрэлцэн ирсэн нийт 250 гаруй залуустаа баярлалаа. Арга хэмжээ маань 3 цаг орчим болно гэж төлөвлөгдөж байсан ч 4 цаг 30 минут үргэлжилж, аяллын тухай тэр дундаа амьдралын тухай, адал явдлын тухай, хөгжилтэй сургамжтай түүхүүдийн тухай тун өгөөжтэй лекц боллоо. Цаг гарган сонирхолтой, сургамжтай лекц тавьж, зөвлөгөө өгч, адал явдалтай түүхүүдээ нээлттэй хуваалцсан Амай ахдаа баярлалаа. Мөн хүрэлцэн ирж ая дуугаа өргөж, аялагчдын маань цөсийг хөөргөсөн DELHII хамтлагийнхандаа, заал болон зохион байгуулалтад хамтран ажиллаж дэмжин тусалсан Монголын Залуучуудын Холбоо, Mazaalai travel club-тээ баярлалаа. Ирж амжаагүй хүмүүс нь доорх Live-н линкээс өчигдрийн лекцийг үзээрэй. 3 дахь хэсгийг нь удахгүй оруулнаа.
Амай - Цаг Хугацаагаар лекц 1-р хэсэг
https://www.facebook.com/100015616840939/videos/279936675870225/
Амай - Цаг Хугацаагаар лекц 2-р хэсэг
https://www.facebook.com/100015616840939/videos/279962902534269/

Comments