2018.02.23 Жава хэрэглэгчийн бүлгийн анхны уулзалтаас тэмдэглэл



2018.02.23 НЗХГ, МКIT сургалтын төв
Жава хэрэглэгчийн бүлгийн анхны уулзалтаас тэмдэглэл

1-р хэсэг Танилцах

Энэхүү маш чухал арга хэмжээ нь 60 минут үргэлжлэх учраас цагтаа эхэлж, хөтөлбөрийн дагуу явуулахаар зорьсон бид 16:40 цагт зааландаа 12-уулаа цуглаж, хоорондоо нэр, ажил мэргэжлээ хэлж танилцлаа. 
Дараагийн уулзалтуудад шинэ зочдоо танилцуулахад 10 минут зориулдаг хэвээр байх болно.

2-р хэсэг Бүлгийн гишүүний танилцуулга

Жава хэрэглэгчийн бүлгийн зохицуулагчдын нэг Ж.Бэгзсүрэн би манай Жава ангийнхан 3 сар суралцах хугацаандаа хэрэглэж байсан MKIT Java 2017-10 сар бүлгийн нэрээ Mongolia Java User Group болгон өөрчилж, постуудыг оруулж эхэлсэн 2018-1-18 өдрөө дурсан, Монгол дахь Жава хэрэглээний өнөөгийн байдлыг тодорхойлохыг хичээж зорьсоор байгаагаа, цаашид Жава програмчлалын Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, Монголд Жаваг заадаг боловсролын байгууллага, Жава хөгжүүлэгч ажилладаг компани, Хөгжүүлэгчид, сонирхогчдыг нэгтгэсэн чуулган, сургалтыг зохион байгуулдаг болох зэргээ 10 минутанд танилцууллаа.

Энэ нь манай бүлгийн ямар ч гишүүн Жавад хэрхэн суралцсан, ямар зүйлийг хийж чаддаг болсон, ямар хүсэл мөрөөдөл, зорилготой байгаа хувийн түүхээ
танилцуулах боломж болох юм. Та өөрийн хувийн түүх, амжилтаа аль уулзалтанд танилцуулах хүсэлтэйгээ Жава хэрэглэгчийн бүлэгтээ бичиж, урьдчилан хуваарьт ороорой.

3-р хэсэг Компани, байгууллагын мэдээлэл

Хаврын тэргүүн сарын шинийн 8-нд зохион байгуулагдаж байгаа энэхүү анхны уулзалтанд БэнкъюТек компанийн захирал, хүний нөөцийн мэргэжилтэн хүрэлцэн ирж, компанийнхаа үйл ажиллагаа, хандлагаа танилцуулсан 20 минут сайхан байсан, баярлалаа.

Сэцэн: 
- 2005 онд байгуулаад анх Монголын АТМ сүлжээ, hardware сүлжээг бий болгоод
- Дандаа Жава дээр явсан
- Оросын компаниудтай холбоотой ажилладаг
- Банкны төлбөртэй холбоотой систем боловсруулдаг
- Үндсэн core-ио жава дээр хөгжүүлдэг
- Сүүлийн үед cloud руу тэмүүлж байгаа
- Apache Kapka, micro service чиглэл рүү үйл ажиллагаагаа эхэлж байгаа
- модуль модулиа хөгжүүлэн явах, хялбар технологиуд гарч байгаа
- core backoffice системүүдээ Spring дээр хийж яваа
- Spring MVC суурь мэдлэг болж хувирлаа гэж ойлгож байгаа
- payment provider үйлчилгээ

Дараагийн уулзалтуудад Жава програмчлалын мэдлэг олгодог сургалтын байгууллага, хөгжүүлэгч ажилладаг компанийн төлөөлөл дахин дахин хүрэлцэн ирж, үнэ цэнэтэй 20 минутыг ашиглан компанийн танилцуулга, ажлын байранд тавигдаж байгаа шаардлага, зах зээлийн эрэлт хэрэгцээний талаар мэдээлэл өгөхийг урьж байна.

4-р хэсэг Хөгжүүлэгчээс туршлага, мэдлэгээ хуваалцаж, зөвлөгөө өгөх

Жава програмчлалаар тодорхой хэмжээнд мэдлэг, чадвар эзэмшсэн хэн боловч програмчлал, багаар ажиллахад юуг анхаарах зөвлөмж, шийдлээсээ танилцуулах боломж олгосон 15 минут манай бүлгийн тогтмол уулзалт-сургалтын нэг чухал хэсэг болно.


- програмын хэлтсийн ахлахаар ажилладаг
- Манай компани 2017-8 сараас Жава сургалт, outsourcing хийж байгаа.
- 4 хүнтэй баг (орчуулагч, Бадрал, Нямбаяр) 2017 оны 8-11 сард Солонгост очиж, whois компанид дадлагажиж, туршлага судлаж ажилласан
- Солонгосын МТ-ийн систем - бүх зүйлээ өөрсдөө бий болгосон - маш сайн автоматжуулсан байдаг
- Солонгос хэлээр бүх мэдээлэл
- API нь өндөр түвшинд хөгжсөн байв
- Төр, захиргааны бүх вэб үйлчилгээнүүд нь Spring MVC бүтэц дээр хийдэг, Солонгосын засгийн газраас МТ-ийг дэмжиж хөгжүүлдэг, ямар шаардлага хангасан байхыг бодлогоор заагаад өгчихдөг
- Улсынхаа хэрэглэх технологийг тодорхойлсон, 5-6 жилийн өмнө ASP байсан бол одоо Жава руу орсон
- Ажлын түвшин шаардлага маш өндөр
- Би 10 дахь жилдээ програмист, миний хийсэн зүйлс маш их буцаагдаж байсан
- Хүн бүрийн хийх зүйл график хуваарьт орж, үе шат бүр төлөвлөгөөтэй явж алдаа гарахыг бууруулдаг юм байна
- Ажлын алдаа буруу төлөвлөснөөс болдог. Төлөвлөгөөний хүмүүс тусдаа байж - хэрэглэгчийн талаас хардаг
- 1 хүн 1 мэргэжлээр маш сайн хөгжсөн байв. Өөрийн түвшний ажлаа л хийдэг. Олон төрөлд үсчдэггүй учраас бүтээмж өндөр байв.
- Ажлын 8 цагтаа яг бүтээмжтэй, хувь хүний талаасаа сайн байдаг
- Багаар ажиллаж байгаа учраас

Бэгзсүрэнгээс асуулт: Та Дэлхийн улсууд дахь Жава бүлгийн тухай олон жилийн өмнөөс сонсож, Монголдоо үүсгэх талаар бодож байсан уу?

- 2009 онд их сургуульд ороод Жава хэлээр 1 жил код бичээд, Бээжинд очоод сертификатыг нь авч байсан. Тухайн үедээ группууд байдаг ч, миний мэдлэг, англи хэл хүрдэггүй тул орж үздэггүй байв.

- Програмчлалын нэр томъёо, ойлголцол өөр өөр бичигддэг нь одоо хүртэл

Энэ сайхан уулзалт-ярилцлага өндөрлөх үед Бат багшаас Жава хэрэглэгчийн бүлэгтээ идэвхитэй, манлайлагч байхыг хүссэн.

Уянаагаас асуулт: Жава сертификатыг яаж олгодог бол

- Намайг бэлдэж байхад онолын түвшинд асуултууд
- Манай Apexsoft компанийн ахлахууд

5-р хэсэг Дүгнэлт

Жава бүлгийн анхны уулзалтыг 8 тоо шигээ эхлэл төгсгөлгүй үргэлжлэхийн бэлэгдэл Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны сайн өдөр зохион байгууллаа.
Энэ уулзалтанд зорьж ирсэн бид 13 оролцогч дараагийн 2018-3-9-ны өдөр 16:40-17:40 цагт болон уулзалт-сургалтанд улам олуулаа болж оролцохыг хүсье.
Бид өөрсдийгөө уулзалтын эхэнд танилцуулсан шигээ энэ уулзалтын тухай mngjug.blogmn.net блогт нийтлэл бичигдэхээр сэтгэгдэлд танилцуулан бичээрэй. Ингэснээр дараагийн уулзалтанд бид танилууд болчихсон байх болно.
Технологийн хөгжил цаг минут секундээр өрнөж байгаа энэ үед 60 минутандаа идэвхи, санаачлагатай байгаарай.

Жава хэрэглэгчийн бүлгийн блог: mngjug.blogmn.net
Жава хэрэглэгчийн бүлгийн ФБ хуудас: https://www.facebook.com/groups/MongoliaJUG/

Comments