Цагаан сар болтол бид ерөөл, магтаал цээжлэхэд цаг гаргая

Хэдхэн хоногийн дараа Монголчууд бид сарны тооллоороо өвлийн адаг сарын битүүндээ битүүлж, хаврын тэргүүн сарын шинийн нэгэндээ золгохоор бэлтгэж байна.

Хүн бүр, ялангуяа ахмад настангууд маань ач зээгээ үнэрлэн, сургаал, ерөөлөө хайрлаж, гарын алгыг нь дээш харуулан, сэтгэлд нь баяр үүсгэхээр дор бүрнээ хүнс хоол, бэлэг сэлтээ бэлтгэж байгаа энэ цагт нэгэн санааг түгээе:

- Хүүхэд багачууд нь ямар дуу шүлэг цээжлэн, эмээ өвөө, ах дүүсдээ
дуулж, шүлэглэхээ аав ээжтэйгээ ярилцаарай

- Мөн залуус бидэнд ерөөл, магтаал цээжлэх цаг хугацаа нь байна шүү.

Цагаан сарын Ерөөл магтаалыг ахмад буурлаасаа асууж, интернэтээс хайж (энд нэг байна), сураглаарай.

Угтан золгож буй XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилдээ Очсон газартаа олон болж Байгаа газартаа баян болж Сэдсэн ажил тань урагштай Сансан хэрэг тань бүтэмжтэй Буян чинь булхаж Бяр чинь багтаж Будаа цагаа нь бялхаж Эрчүүд нь түшигтэй Эхнэрүүд нь халамжтай Хөвүүд нь цэцэн Охид нь уран Өтгөс нь тэнхлүүн Нялхас нь жаргалтай Төр нь төвшин Түшмэд нь төлөв Түмэн олон аз жаргалаар дүүрэн Тал нутагт амар амгалан оршин байхын ӨЛЗИЙтэй ерөөлийг өргөн дэвшүүлэе. Дүүрэн жаргалтай Түвшин амгалан Сарын шинэдээ сайхан шинэлээрэй.

Золгон очиж байгаа айлдаа аягаа өвөртлөн очих, угийн бичгээ ярилцах, гэр бүлийн зургаа бэлэглэх, ардын, зохиолын дуунаас дуулж байсан өмнөх жилүүдийн түүх манай гэр бүлд бий:

2010 онд: 2010 оны цагаан сараар төрж байсан санаа

2012 онд: Цагаан сарыг үр бүтээлтэй өнгөрүүлэх хэдэн санаа

2013 онд: Цагаан сар - Ураг садан уулзалдаж ... Дараа жилд хэрэгжүүлэх санаа

2016 онд: Уриалга. Бичин жилээр Настан буурлаасаа "бяцхан" бэлэг гардацгаая
энэ постонд 2014, 2015 оны санаагаа нийлүүлж бичсэн.

Comments