
0-5 насны, 6-10 насны хүүхэдтэйгээ хамт цээжлээрэй. Тэгвэл та хожим хүүхдийнхээ эрхэм хүн байж чадах нэг дурсамж бүтээчихлээ гэсэн үг гэж би бодож, зөвлөж байна.
Ноён хутагт Д. Данзанравжаа “Гурамсан сүлжээ сургаал”
Өсөхийн цагт санууштай ньБишрэл, хичээл зүтгэл гурав
Өөдлөхийн цагт нягтлууштай нь
Сургаал, үнэн, үлгэр гурав
Ачлахын дээдээр ачлууштай нь
Аав, ээж, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав
Ялахын түрүүнд ялууштай нь
Нойр, залхуу, атаа гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав
Эгшин бүрд цэнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгт тордож явууштай нь
Билгэ, ухаан, чадал гурав
Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч доройтохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав
Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө орой өдөр гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав
Мөчид хоосны жишээ нь
Мөнгө ,өнгө, зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав
Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав
Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал ус агаар гурав
Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, бүтээх гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав
Б. Эрдэнэтуяа Монгол түмэндээ өргөх миний хайр
2017.12.16#Монголухаан
Уурыг та барахгүй бол
Ухаанаа та барах болно
Унтах нойроо барахгүй бол
Ундрах эрчээ барах болно
Уугиулах тамхиа болихгүй бол
Уушиг зүрх тань болих болно
Уух сархдаа болихгүй бол
Улаан элэг тань болих болно
Ууж идэхээ тааруулахгүй бол
Урт наслах талаар болно
Ураг биеэ гамнахгүй бол
Удаан жаргах талаар болно
Урсгах хараалаа болихгүй бол
Уудлах хишиг дундрах болно
Ухаан бодлоо цэгцлэхгүй бол
Угтах амжилт холдох болно
Ур авъяасаа өнгөлөхгүй бол
Урам зориг тань бөхөх болно
Увидас шидээ ашиглахгүй бол
Уг язгуур тань гомдох болно
Улбаа мөрөө танихгүй бол
Удмын тэнгэр тань гундах болно
Уудам дэлхийг хайрлахгүй бол
Ургах наран бүүдийх болноо!
Ноён хутагт Д. Данзанравжаа Өглөө болгон эртлэн босож
Өглөө болгон эртлэн босожӨндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэгжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хүн та хаа ч явсан
Уулсын оргилыг хүндэтгэн харж бай
Буурал баян хангайн хишгээр та
Бат түвшин явах болно
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно
Энэ шүлгийг уншихдаа Догшин Хутагт Данзанравжаагийн сургаалийг даган баясан шүтэн биширч мөргөн залбирч явууштай.
Д.Нацагдорж "Миний нутаг"
Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хөвсгөл,Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хөхийн онц сайн голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газраа одсон харгуй дардан замууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хангай говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөдлөн гулд давхисан газар
Гөрөөс араатан авласан урт урт шилнүүд
Хүлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугларсан байц бэрх газартай
Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сүлжсэн тэнэгэр сайхан нуруутай
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороо газартай
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Үр ач хүүхдийн үржиж өссөн орон
Таван хошуу малууд дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өвлийн тэсгэм цагт цасан мөсөн бүрхээд
Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянганы завсарт атар баялаг орон
Аав ижийн минь оршсон ашдын заясан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хүннү Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг
Хүн ард бидний хайрыг булаасан орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндэт гавьяаг байгуулая
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай
Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг салаж болшгүй орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
***
УМ ТАРНИ УНШИХУЙН АЧ ТУС
Хүн төрөлхтөн үүссэн цагаас хүмүүс хоорондоо харилцах гэж дуу хоолойгоо ашиглаж ирсэн. Үүнээс гадна дуу хоолойгоороо нэгнийхээ сэтгэлийг засахаас гадна амьдарч буй эх дэлхийтэйгээ холбогдох гэж хичээсэн. Бид төрсөнөөс хойш амьдралтайгаа холбогдохоос гадна эх дэлхийтэйгээ салшгүй холбоотой болсон гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид биеэрээ эх дэлхийгээ өөрчлсөнөөс гадна дуу хоолойгоороо дэлхийн вибрацад нөлөөлсөн. Ум тарнийн эдгээх хүч агуу гэж ярьдаг. Энэхүү тарни нь бидний оюун санааг нэгтгэж, холбож өгдөг. Шашны ном зохиолоос гадна шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбараас үзвэл Ум тарни нь бурханы дуу хоолой бөгөөд их тэсрэлтийн үеийн дуу чимээ хэмээн тайлбарлаж байна. Ум тарнийг мөн нарнаас гарч буй дуу авиа гэж үздэг. Хүний энэ гайхамшигтай амьдралын нууц болоод ертөнцийн амьсгал нь гарцаагүй энэ дууны хүчинд оршиж буй гэж хэлж болно. АУМ буюу Монголчуудын уншиж сурсанаар Ум хэмээх энэ тарнийг уншихад гарах дуу чимээ нь зөвхөн бие эрхтэнд нөлөөлөөд зогсохгүй сэтгэл хөдлөл, тархи мэдрэлийн түвшинд болоод бидний хүрээлэн буй орчин, эргэн тойронд ч нөлөө үзүүлж, хамгийн жижиг атомыг сэргээж, биднийг оршин буйг илэрхийлнэ.
Бид бол тогтмол чичиргээнд байдаг. Молекул бүр бидний яс, булчирхай, дотор эрхтэн болон цусны эргэлтийг бүтээсэнээр эдгээр нь өөрсдийн онцгой чичиргээтэй байдаг. Чакра бүр нь хүний дотоод эрхтэнийг зохицуулж байдагаас гадна энэ нь хүний гэрлэн бүрхүүл болох энерги, эрч хүчийг бүтээж өгдөг. Шинжлэх ухааны тайлбараас харвал бидний эргэн тойрон байгаа бүхий л дуу чимээ биетүүдийг өөрчилж байдаг гэнэ. Энэхүү өөрчлөлт нь хоромхон зуур болоод өнгөрсөн ч агуу хүч чадлын эхлэл болж, бидний биеийг гайхалтай өөрчилнө гэж тайлбарлажээ.
Бид бясалгал хийсэнээр өөрийнхөө дотоод эрчим хүчийг сэргээхээс гадна хүрээлэн буй орчин, дэлхий ертөнцийн атомыг үржүүлж, чичиргээний давтамжыг өөрчилж, эрүүл мэнд болоод зөв амьдралын хэмнэлийг өсгөдөг. Энэхүү дуу авиа нь чичиргээ болон явсаар одод шинээр үүсэх, нарны аймаг болоод амьдрал мөн гариг эрхэст дамжин түгэх болно.
Ум гэх тарни нь гурван авианаас бүрдэнэ. Үүнийг бэлтгэх явцдаа зөв сайхан сууж, биеэ төвлөрүүлэх учиртай. Эхний авиа болох “А” авиаг амаа ангайгаад “А” үсэг дуудаж байгаа мэтээр хэлэх бөгөөд энэхүү авиа нь бидний биеэр дамжуулж мэдлэг олж авах ухамсрыг бүтээдэг хэсгүүдийг сэргээнэ.
Дараагийн авиа болох “У” авиа нь хоолойны угруу дамжиж угтаа “О” хэмээн хэлэгдэж байгаа мэт сонсогдоно. Хэлэх үед уг дуу чимээ нь бие болоод сэтгэлтэй холбогдож, биднийг огт танихгүй ертөнцөд аваачсан мэт болдог. Сүүлийн авиа болох “М” авиаг ертөнцийн энергиийг өөртөө шингээсэн гэж үздэг. Энэхүү авиаг хэлэхдээ урууландаа чичиргээг мэдэрч, зөв хийсэнээр таны гуравдах мэлмийг нээх чакра хүрдийг нээнэ гэж үздэг. “М” авиа нь хамгийн гүн бөгөөд дотогшоогоо чиглэсэнээр дотоод ертөнцтэйгээ холбогдох гүүр болно.
Эдгээр авиаг нийлүүлсэнээр Ум болох бөгөөд бидний биеийн чичиргээг нэмэгдүүлж, тайвшруулах, сэргээх, эрч хүч нэмэгдүүлэх, оршин байх утга учрыг таниулах болно. Анх уншихад хоолой чичирч, цэвэр тунгалаг уншихгүй байгаа мэт мэдрэмж төрөх боловч өдөр бүр дасгалжуулвал торохгүй цэвэр уншдаг болно. Ум тарнийг өдөр тутам уншиж хэвших нь таны ажил үйлс хийхээс өмнөх сэтгэл зүйн засал болж өгөх юм.
Ум тарни уншихуйн 18 ач тус:
- Ум тарни нь эерэг чичиргээг үүсгэж, хүрээлэн буй орчинд эерэг энергийг түгээдэг
- Ум тарни нь уншиж буй хүндээ үйлчилэхээс гадна бүх дэлхий дээр амьдарч буй хүмүүст үйлчилдэг.
- Энэхүү тарни нь Аура гэрлэн бүрхүүлийг цэвэрлэнэ.
- Үүнийг уншсанаар гүн тайвширч, тархи амрахаас гадна ухамсарын өөр түвшинд хүргэдэг.
- Төвлөрөх чадварыг дээшлүүлнэ.
- Бие дэх хуримтлагдсан муу энерги, хорыг гадагшлуулж, дархлааг сэргээхэд нөлөө үзүүлж, өөрөө өөрийгөө эдгээхэд тус болно.
- Энэ нь хүсэж зорьж буй зүйл дээ төвлөрөхөд тустай.
- Таны дуу хоолойнд хүч чадал нэмэгдүүлж, дууны өнгийг засах болон хоолойны булчингийн дасгал болно.
- Ум тарниас гарч буй авиа нь таны дуу хоолойгоор дамжиж агаарыг цэвэрлэнэ.
- Ум тарни нь зүрх судсанд сайн нөлөө үзүүлдэг. Нэгэн хэмд амьсгалж бие, тайвширч амарна.
- Сэтгэл хөдлөлөө удирдахад тус болдог. Нөхцөлд байдалд эрүүл ухаанаар сэтгэж, тархи сэргэг байхад нөлөөлдөг.
- Таныг дотоод сэтгэлийн гайхалтай аялалд хөтөлж, аз жаргал, эерэг байдлыг мэдрүүлнэ. Ум тарни болоод бусад бясалгал нь шөнө дунд хийхэд зориулагдаагүй гэдгийг санах хэрэгтэй. Шөнө хүн нойроо сайн авсанаар биеийн эрч хүчээ нөхдөг. Үүнээс гадна та багшаар заалгаж, зөв техниктэй, амьсгалаа хувиарлаж сурах хэрэгтэй.
Олуулаа нийлж Ум тарнийг унших нь гайхамшигтай үр дүн авчирдаг бөгөөд эерэг эрчмийг эргэн тойрон түгээж, бүхий л орчинд тархан түгдэг.
- Зарим хүмүүс УМ тарни уншсанаар жингээ хасахыг хүсдэг. Таны биеийн ерөнхий эрчим хүчийг сэргээдэг уг тарнийг уншсанаар дасгал хөдөлгөөн хийхэд илүү эрч хүчтэй болгодог учраас жин хасахад шууд бусаар нөлөөлдөг.
- Тарнийг уншиж байх даа алгаа хавсарвал тарнийн энерги таны гараар дамжиж үүний дараа энерги шингэсэн гараа биеийн өвчтэй хэсэгтээ тавьж эдгээх хүч чадлыг нэмэгдүүлнэ.
- Гартаа энерги авсан тохиолдолд гараа мөн нүдэн дээрээ тавьсанаар нүдний харааг сайжруулдаг.
- Арьсны нүх сүвийг онгойлгож, арьсыг цэвэр тунгалаг байх нөхцлийг бүрдүүлнэ. Ингэсэнээр та дотроосоо гэрэлтэж, таны арьсан дээр таны эрүүл мэнд мэдрэгдэх болно.
- ААА авиаг уншсанаар хүний нуруу нугасны хүч чадлыг нэмэгдүүлдэг. Учир нь энэхүү дуу авиа нь гэдэс хэвлийн хөндийгөөс гарч байгаа бөгөөд энэ нь нуруу нугасны булчингийн хүч чадлыг нэмэгдүүлдэг.
/Дотоод гэрлээ мэдрэхүй/
***
Comments