screen shot after I sent my letter to Mongolian President Office by website form |
Монгол улсын иргэн та, мөн Монгол улсын Ерөнхийлөгч https://www.facebook.com/presidentMGL/ танаа,
Би Монгол эх оронтой Монгол хүн баймаар байна!
Эцэг өвгөдийн төлөөлөл Модун шануйн "Газар бол Улсын үндэс" захиас, зохиолч Д.Маамын "Хүү минь, эгнэгт төрсөн газар шороогоо гэж яв. Түүнгүй бол хөл чинь юун дээр гишгэнэ билээ" гэж хэлж сургасаныг сахин дагаснаараа, Эрүүл саруул ухаан бодол, суурин болон нүүдлийн соёл иргэншлийг ухаалаг хослуулж чадсанаараа Дэлхийн хүмүүст үлгэр жишээ болмоор байна!
Дараах хаягаар нийтлэгдсэн, УИХ-ын хуралдаан дээр хэлэлцэгдээд байгаа,
Монгол улсын газар нутгийн талаар яриа нь Эх үрсийн баярын энэ өдөр сэтгэл сэртгийлэн гарч ирлээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгийн газар, Ерөнхийлөгчийн ажлын алба хамтран Монгол газар нутаг дээр ЮУ ХИЙЖ ЯРЬЖ БОЛОХГҮЙГ тодорхой зарлаад өгнө үү,
- Газрыг зөвхөн Монгол улсын иргэн амьдран суух зорилгоор ашиглахаас өөрөөр газрыг эдийн засгийн эргэлт нэрээр өмчилдөг, барьцаанд тавьдаг, худалдаж ашиг олдог өнөөгийн хуулийн ямар заалтууд байна, тэр болгоныг хүчингүй болгоход анхаарч, мэдээлэл өгч ажиллана уу
- 18 нас хүртэлх хүүхдийн сурлага, хүмүүжилд онц ноцтой нөлөөлж байгаа Сургууль, цэцэрлэгийн орчны ангийн мөнгө хуримтлал, анги засварын мөнгө, улсын шалгалтын цаасны 1500 төг хураамж, сургуулийн төдөн жилийн ойд зориулж хандив, эцэг эхчүүдийн бооцоот спортын тэмцээн гэх мэт багш, сурагчдын хооронд мөнгө ярьдаг өнөөгийн аргачлалыг үндэсээр нь хориглоно уу, харин насанд хүрсэн аав ээж нь сургууль боловсролын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж Тусгай хандивын дансанд мөнгө шилжүүлэхийг би дэмжинэ ээ.
- Монгол улсын сум, суурин, дүүрэг бүхэнд нийт 300 гаруй Нийтийн номын сан - татвар төлөгч иргэн бүрийн мэдээлэл чөлөөтэй олж авах газар, иргэдийн насан туршийн бие даан суралцах төв болж ажиллах, бүртгэл дээрээ мөнгө нэхдэггүй, гэрээр тодорхой хоногоор ном, мэдээлэл тээгч авч ашиглахад хураамжгүй байдаг зэргийг системийн хувьд, Солонгос улсын Ерөнхийлөгчийн дэргэд Номын сан, соёл, уламжлалын бодлого хариуцсан алба байдаг гэж сонссон, эргэн бодлого боловсруулж, БСШУСЯамыг бодлого, чиглэлээр хангаж ажиллана уу
- Иргэн бүрийг эргэн тойрны см, метр газар бүрийг нүдлэн хамгаалагч, цэвэрлэгч, арчлан тордогч байх ёстой, тэгснээр та Монгол хүн мөн гэсэн уриалгыг өрнүүлж, чихрийн цаас, хогийг ил задгай хаяхгүй байхад үлгэрлэн дагуулна уу
Иргэн миний бодол санааг хүлээн авч, нийтэлж дэлгэрүүлж, ажил үйлс болгох эрхэм танд мэхийн ёсолъё
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
утас 99861326
хаяг УБ, БЗД 21-р хороо БДЭ 8-1395
Comments