2019.2.23 "Жаргалтай гэр бүл хөтөлбөр"-ийн 3-р сургалт "Хүүхдийн хөгжлийг дэмжихэд Эцэг эхийн үүрэг оролцоо"
хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхийн үүрэг оролцоо |
Цэцэг зочид буудалд 13:00-16:30 цаг
Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас Төгсөлтийн аргачлал (Graduation) - 600 төслийн айлуудаас 90 өрхийг сонгон авч "Жаргалтай өрх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа.
Тус хөтөлбөрийн өрхүүдэд зориулж 3-р сургалтаа "Хүүхдийн хөгжлийг дэмжихэд Эцэг эхийн үүрэг оролцоо" сэдвээр явууллаа.
Энэ хөтөлбөрийн 4 сургалтыг Олон улсын Улаанбаатарын их сургуулийн доктор, дэд профессор Б.Оюун-эрдэнэ багш удирдан явуулж байгаа.
Өөрсдөөсөө асуух 3 асуулт:
1. Та хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?
2. Та яг өнөөдрийг хүртэл хүүхдүүдийнхээ төлөө яг юу хийж ирсэн вэ, ямар алхамуудыг хийж ирсэн вэ?
3. Яг өнөөдөр хүүхдээ хүмүүжүүлэх, хүүхэдтэйгээ харилцах үйл явцад тань ямар нэг бэрхшээл байна уу?
Хүүхдийн хөгжилд 3 зүйлийг ойлгох хэрэгтэй.
Бид хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ, хөгжсөн хүүхэд гэж яг ямар хүүхэд вэ? Хүүхдээ хөгжүүлнэ гэж яг яахыг хэлээд байгаа вэ? Хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхийн үүрэг оролцоо гэдэг, хүүхдийн хөгжил гэж юуг хэлээд байна,
хөгжлийг дэмжинэ гэж юуг хэлээд байна, хөгжсөн хүүхэд, хөгжөөгүй хүүхэд ямар зүйлийн тухай яриад байгаа вэ
Хүүхдийг хөгжүүлнэ гэдэг нэг ухагдахууныг ойлгох хэрэгтэй:
- Хүмүүжүүлнэ гэдэг ухагдахуун
- Нийгэмшүүлнэ
- Төлөвшүүлнэ гэдэг 3 зүйл нь бүхэлдээ хөгжил гэдэг ухагдахууныг хэлээд байгаа юм.
Comments