2019 онд
Амар байна уу, Сар шинэдээ сайхан шинэлэв үү?
Гахай жилийн цагаан сарын өдрүүдэд танд ямар бодол санаа төрсөн вэ?
Өвлийн цэнгэг агаар
Цэнгэг агаартай байлгахын тулд бидний түлсэн нүүрс, машины утаанаас бохирдсон агаарыг хөөж туусан салхи та хүйтэн байсан ч удамт Монголчууд дулаан хувцас чихээ дардаг малгай, үстэй дээл, эсгий улавчтай гутлаа эртнээс бэлтгэж, ур ухаанаараа гоёж, шинийн өдрүүдэд ахмад буурлууд, аав ээж, ах дүүсдээ золгож шинэллээ. Баярлалаа, Биднийг ивээсэн Хөх тэнгэр, Дэлхий ээжээ.Харин тэр нүүрсний утаа бохирдол салхиар туугдан явсаар хаа нэг газрын ус,
хөрсөнд шингэж байгаа гэж та боддог болсон уу?
Гэр бүлд зориулсан бэлэг бэлтгэж, золголоо
"Эрхэм баян эрдэм номУдаах баян үр хүүхэд
Адаг баян эд хөрөнгө" гэдэг сургаал үгийг уншиж, сонсож, бодож өссөн олон хүн байдаг байх. Өрх гэрийн аав, ээж, хүүхэд, өсвөр үе тус бүрт нь ямар эрдэм ном сурах, ямар үйл явдалд оролцох боломж байгааг зааж чиглүүлж өгсөн жагсаалт бүхий хавтасыг бэлтгэж бэлэг бэлгийн дээд болгон гардуулсан.
Сонирхсон сургалт, үйл явдалдаа явах уу, яах уу гэдгээ асууж ярилцах 4 бэрх шагайг хавтсандаа байрлуулж, лавлах утас хаягийг бичсэн номын хавчуургыг мөн багтаасан.
Цагаан сарын бэлэг нь мөнгөөр худалдаж авч болдоггүй, бэлэглэж байгаа хүнийхээ гараар бүтсэн зүйл байгаасай гэж би хүсдэг. Ахмадын сургаал алт гэдэг тул бидэнд сургаалиа, ерөөлөө хайрлаасай гэж хүсдэг.
Суудлын бүрээсээ угааж, тоогоо нэмэгдүүлсэн нийтийн тээврийн автобусаа хөлөглөсөн
Автобуснууд өнгөлөг цэвэрхэн суудлын бүрээс, шил толио өнгөлж цэвэрлэсэн байсан. Мөн нэмэгдэл автобусаар хүн тээврийн үйлчилгээ зохион байгуулагдаж байгааг дэмжиж, мөн замын ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсгэхгүй, өөртөө жолоо мушгих гэдэг ачаалал нэмэхгүйгээр золгож болохыг мэдэрлээ.Ээж, ааваасаа сурсан зүйлээ үр хойчдоо өвлүүлэхийн тухайд
Олон жил л бид ээжийнхээ эгч дээр очиж золгож байна. Харин энэ жил эгч маань аав ээжээсээ сурч мэдсэн идээний боов, бурханы боовоо өөрөө орц найрлагыг тааруулж, өөрөө тосонд буцалгаж бэлтгэдэг энэ арга технологи, ажлаа би бурхан болтлоо хийх болно гэж хэлж байгааг сонсож мэдлээ. Энэ жил энэ эгчдээ эртхэн хэлж байгаад гэр бүлээрээ очиж, идээний боовоо хайрч бэлтгэхийг нь өвлөж авахаар суралцана, оролцоно гэж дотроо шийдлээ.Насаараа л архи уусан хүн гэж байхгүй, харин бид тийм болгож ярьдаг
Хүнийг амьдралын буруу дадлаас нь зөв хэвшилд татан оруулах үүрэг хэнд байдаг вэ, ээж, аавд нь уу, эхнэр, хүүхдэд нь үү эсвэл өөрт нь үү?Хүнийг өөрөө мэдэрч, ухаарч, сонголт хийхэд нь чиглэсэн арга зам руу нь байнга чиглүүлж байгаарай. Заримдаа хөтлөөд, өөрчлөгдөж байгаа хүмүүсийн дунд авч очих нь зөв сонголт байдаг.
Харин би л ах дүү, аав ээж нь гээд дутагдлыг нь засч чадна гэж бодоод хэлж, загнаж, учирлаж хамаг нас, олон жилээ өнгөрүүлсэн ч, тэр хүн бахь байдгаараа л байсаар байдгийг анзаарсан.
Буруу дадлыг нь дэмжсэн үйл ажиллагааг сануулж хэрэггүй.
Энэ цагаан сараар малын сүүний охь шим нь шингэсэн шимийн архийг идээнийхээ дэргэд залсан айлд золгож бахархсан.
Биеийн бүтцээ хэмжиж, хянаж байгаа
Цагаан сар болохоос бүр өмнө эхлүүлсэн Биеийн бүтцээ 365 өдөр хэмжих өөртөө тавьсан шинэлэг зорилт маань шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд хүртэл хэрэгжсэн.Сүүтэй цайгаа уухгүй, буузаа идэхгүй цагаан сар гэж хаана байх билээ гээд бодчихоор идэх хүсэл оргилж, улмаар биеийн бүтцэд хурдан өөрчлөлтүүд гарсан.
Бие зөв бүтэцтэй, илүүдэл өөхгүй, дутуу булчингүй байхад эрүүл, эрч хүчтэй байдгийг мэдэрсэн сүүлийн 6 жилээ 60 жил, 80 жил, 90 жил болтол нь үргэлжлүүлэх хүсэл маань намайг хөтөлсөөр байгаа. Олон жилийн цагаан сарын их баярыг үзэж, олон хүмүүст зөв бүхний үлгэр дууриалал болохыг хичээнэ ээ, би.
Цагаан сарын хүнс хоол
Цагаан идээгээрээ идээ засаж, цагаа идээгээ зооглодог цагаан сарыг хийцгээе.Тостой боов, өөхтэй махтай цагаан сарыг Намар хийцгээе!
Мөн өмнөх 2010-2018 онуудын цагаан сараа хэрхэн тэмдэглэж байсан, бодол, санаанууд тай танилцахыг уръя.
Comments