Агаарын чанарын хэмжилттэй судалгаанд оролцож байсан уу?


Агаарын чанарын судалгаанд
- Монгол гэрт амьдардаг,
- Эхнэр, нөхөр хоёулаа тамхи татдаггүй
- Нөхөр нь ажилдаа явдаг, эхнэр нь гэртээ үлддэг айл гэсэн үндсэн болон бусад шаардлагыг 48 цаг биелүүлж чадах тул,
2019-2-14 өдрийн 8:40 цагаас 2019-2-16 өдрийн 8:50 цаг хүртэлх хугацаанд
гэргий бид хоёр оролцож, 38000 төгрөгийн урамшуулал , болон гэрийнхээ зууханд аргал, мод, модны үртэс, хөрзөнгөөс өөр түлш түлэхгүй байя гэсэн бодлоо улам батжууллаа.


Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн багш Г.Жаргалсайхан миний гэрт өөрийн биеэр ирж, бидэнд судалгааны бүрэн
мэдээлэл, шаардлагыг танилцуулан гарын үсэг зуруулж, төхөөрөмжийг асааж, эхлүүллээ.


Шигтгээ болгож
3 жилийн өмнө ийм төрлийн судалгаа хийгдэж байжээ гэдгийг доорхи мэдээллээр оруулъя:
"...Сөүлийн Үндэсний Их Сургуулийн профессор Киёонг Лее, болон оюутнуудтай уулзан судалгааны ажлын үр дүн, явцын талаар ярилцлаа.
    АШУҮИС-ийн НЭМС-ийн оюутан, багш нар тус сургуулийн оюутнуудтай хамтран 2016 оны 1 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд БЗД-ын 17 дугаар хороо болох Шар Хадны орчмын гэр хорооллын айл өрхийн дотоод орчны агаарт РМ2.5-ыг хэмжин судалгаа явууллаа...."


Ингээд 2019-2-р сард шинэ судалгаанд хамрагдах өрх айлын шаардлагыг хангасан бид төхөөрөмжөө зүүж, би ажилдаа явж, гэргий маань гэр орчны ажлаа амжуулж гарч орохдоо төхөөрөмжөө авч гарах мөн галаа түлсэн цагаа тэмдэглэх, 30 минутын давтамжаар гэрт, гадаа, ажил дээрээ, автобус унаанд байсанаа тэмдэглэлийн хуудсанд бичиж эхэллээ.

нөхрийн амьдралын орчины хэмжилт



гэргийн амьдралын орчины хэмжилт



Ингээд ажлын байр, гэр орон, замд агаарын хэм, чийг, бохирдол ямар байгааг автоматаар хэмждэг багажны дээрх үзүүлэлтийг та бүхэндээ сонирхуулж,
эцэст нь өрх гэрээ сэргээгдэх эрчим хүчний халаалтаар дулаацуулж, хүрээлэн байгаа орчноо цэврээр нь авч үлдэхэд анхаарах ёстойгоо илүү харлаа.



Та ч гэсэн амьдарч байгаа орчныхоо агаарын чанарыг сайн байлгая гэвэл БАЙГАЛИЙГ БАЙГААГААР НЬ ҮЛДЭЭЖ БИШИРЧ АМЬДАРЦГААЯ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс нийтэлсэн
Дотоод орчны агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл
зөвлөмж мэдээлэлтэй уншиж танилцаарай.


2019-02-17 08:26 Худалдан авалтыг мэдлэгтэй, Хэрэглээг ухаалаг болгох ямар шаардлага байгааг олж мэдэж суралцаж, өөрсдөө улам сайжран хүмүүнжицгээе


Comments