2019.5.3-4 Дэлхийн зөн ОУБ "Төгсөлтийн аргачлал 600" төсөл Гэр бүлийн сургалт: Гэр бүлийн баяр хөөр 2 өдрийн сургалт

2019.5.3-4 Дэлхийн зөн ОУБ "Төгсөлтийн аргачлал 600" төсөл
Гэр бүлд зориулсан сургалт: "Гэр бүлийн баяр хөөр"
Цэцэг зочид буудалд 10:00-14:00


Дэлхийн зөн ОУБ-ийн багш Солонго хичээл заасан. Сургалт эхлэхээс өмнөх судалгаа авч, уг судалгааны хуудсыг бөглөж бичихдээ оролцогчийн код талбарт Овог, нэрийн эхний үсгээ бичихийг мөн, сургалтын үеэр баримтлах утасны дуугаа хаах, бусаддаа саад болохгүй байх гэх мэт сургалтыг илүү үр дүнтэй байлгах дүрмээ бичиж, сануулсан.

Тус байгууллага нь хүүхдүүдийг дэмжихдээ, эцэг эх, гэр бүлийг  Олон улсын аргачлалууд, жишээлбэл Дундын хадгаламжийн бүлэг, Гэр бүлийн баяр хөөр сургалт, бусад алдартай аргачлалуудыг Монголынхоо хөрсөнд буулгаж хэрэгжүүлдэг.

Энэ удаагийн Гэр бүлийн баяр хөөр сургалт нь Өнгөрсөн, Одоо, Ирээдүй цагаар нь аялуулдаг.

1-р өдрийн хичээл. Өнгөрсөн, одоо цагаар аялуулна

1) Гэр бүлдээ хандсан миний итгэл мөрөөдөл байсан. Гэр бүлийн зургаа авахуулахдаа бид яаж бэлддэг билээ, хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ, ирээдүйгээ төсөөлж зурна.



2) Өнгөрсөн цаг хугацаанд аялахдаа нүдээ аниад, хүүхэд насаа бодоод, эхэнд ямар дурсамж, санагдаж байгаа зүйлээ зурна. Зурах хуудсанд бичигдсэн хүүхэд насанд тохиолдсон дурсамжаа зурах гэдэг гарчигт бүү анхаараарай.
Өнгөрсөн цаг хугацаанд аялж байгаа - ямар ямар үйл явдал болсоныг бодсон. Шар цаас дээр 1, 1 түлхүүр үгээр баяртай дурсамжаа бичсэн. Цэнхэр цаасан дээр хүүхэд насанд тохиолдсон гунигтай зүйлээ 1 үгээр бичсэн.
Эдгээр нь гэр бүлийг эмтэрсэн аяга, бүтэн аягаар ойлгож, эерэг, сөрөг дурсамжаа одоо үетэйгээ холбосон, сөрөг дурсамж чинь өнөөдөр хүүхдээ хүмүүжүүлэхэд чинь ямар хэлбэрээр гарч байна вэ? сөрөг дурсамж дээрээ хөтлөгдөөд хүүхдээ хүмүүжүүлээд байгаа юм биш биз дээ?


2-р өдрийн хичээл. Ирээдүй цагаар нь аялуулна.



Comments